Мэргэжлийн сэтгүүл зүйн үнэлэмжийг дээшлүүлэх, 2018 оны амжилт, бүтээлээ дүгнэж шилдгүүдийг шалгаруулан алдаршуулах “Ган үзэг-2018” оны тэргүүн наадам 2018 оны 12 дугаар сарын 9-ний өдөр “Crocus Event Hall”-д болно. Наадмын шагналын сан 99 сая төгрөг байх бөгөөд “Шилдэг сэтгүүлч”, “Шилдэг редактор”, “Орон нутгийн шилдгүүд”, “Шилдэг бүтээл”, “Шилдэг хэвлэл мэдээллийн байгууллага” гэсэн номинацуудад нийт 28 төрөлд нэр дэвшүүлэн, шалгаруулах юм.
Зохиогч: Урлаг
Нийслэлийн Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүд, багш сурган хүмүүжүүлэгчид, эцэг эхчүүд, хүүхэд залуучуудад зориулсан, хүүхдийн номын хамгийн том хямдралтай үзэсгэлэн, худалдаа нийслэл хотод маань анх удаа болох гэж байна. Тус үзэсгэлэн худалдаа нь “Уншлагыг дэмжих 2021” төслийн хүрээнд 12 дугаар сарын 1,2-ны Бямба, Ням гарагт Соёлын төв өргөө болон Улаанбаатар хотын номын санд зохион байгуулагдах нь ээ.
Монголын тусгаар тогтнол, Монгол бахархлын сарыг тохиолдуулан “Богд Жавзандамба хутагтуудын дүр дүрслэл, XVII-XX зуун” үзэсгэлэн Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд нээгдлээ.
ӨМӨЗО-ны Хөх хотод Даваа гаригт /2018.11.19/ 15 дахь удаагийн Монгол үндэсний хувцасны фестиваль эхэлжээ. Нийт зургаан өдөр үргэлжлэх энэхүү арга хэмжээнд 159 загвар зохион бүтээгчдийн 2000 орчим бүтээлийг өмсөж сонирхуулах юм байна. 800 гаруй жилийн түүхтэй Монгол дээл нь Хятадын биет бус соёлын өвд багтдаг.
Үндэсний урлагийн их театрын дэргэдэх “Эрхэмсэг” бүжгийн охидын хамтлаг ирэх арванхоёрдугаар сарын 6-ны үдэш “ХУВЬСАХУЙ” тоглолтоо “Корпорейт конвеншн” центрд толилуулахаар болжээ.
Үлэг гүрвэлийн музейн 5 жилийн ойн хүрээнд “Музейн эрдэм шинжилгээний ажилтан”-уудын эрдэм шинжилгээний бага хурал 2018 оны 11 дүгээр сарын 21-22 өдрүүдэд зохион байгуулагдлаа. Энэ удаагийн эрдэм шинжилгээний хурлын үеэр зохион байгуулагдсан “Оюунлаг оюутан 2018”, “Дэлхийн шим ертөнцийн үүсэл хөгжил” сэдэвт онол, практикийн сургалтанд МУИС, ШУТИС- ын эрдэмтэн, судлаач багш нар, Богд Хааны ордон музей, Дорноговь аймгийн музей, Төв аймгийн музей, Говьсүмбэр аймгийн музейн эрдэм шинжилгээний ажилтнууд болон музейн ажилтнууд, оюутан сурагч нар хамрагдлаа.
Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгасан Соёл, шинжлэх ухааны салбарын ажиллагчдын хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэх зорилтын хүрээнд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Соёл, урлагийн бодлогын газраас “Соёл, урлагийн салбарын хүний нөөцийн хөгжлийн хөтөлбөр” /2019-2023 он/-ийн төслийг боловсруулж, төслийн хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 195 дугаар тогтоолын дагуу 2018 оны шилдэг уран бүтээлчдэд нэр дэвшигчийн материалыг 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дотор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газарт хүлээн авна.
Монголын шинэ цагийн сэтгүүл зүйн түүчээ болсон Ц.Балдорж агсны нэрэмжит сэтгүүл зүйн дээд шагнал гардуулах “Балдорж” шагналд шалгарсан бүтээлд шинжлэх ухааны үндэслэлтэй, мэргэжлийн түвшинд судалж шинжилсэн шүүмж бичих, Монголын сэтгүүл зүйд шүүмж судлалыг хөгжүүлэх, залуу судлаачдыг төрүүлэх, сонин, радио телевизийн бүтээлийг улам бүр чамбайруулах, сэтгүүлчийн бүтээлийг шинжлэх ухааны үндэстэй, бодитой үнэлэх, сургалтыг онол практиктай хослуулж,шүүмж судлалын орчин бүрдүүлэх зорилготой уралдаан зарлагджээ.
Нийслэлийн Соёл, урлагийн газраас санаачлан хэрэгжүүлж байгаа “Урлагийн хот-Улаанбаатар” төслийн хүрээнд Н.Мандалын зохиол “Нууцын эрэлд” хүүхдийн жүжгийг 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Монгол Улсын Хүүхэлдэйн театрт нээлтээ хийсэн билээ. Энэхүү жүжиг нь Монгол ардын мартагдаж буй соёлын өв болох оньсого, тааврыг түгээн дэлгэрүүлэх, уламжлуулан үлдээх зорилгоор бичигдсэн төдийгүй хүүхдэд зориулсан жүжгийн зохиолын уралдаанд тэргүүлж “шилдэг зохиол” шагналыг хүртсэн зохиолоор бүтээгдэж байгаагаараа онцлогтой юм.
