“Олон улсын оюутны эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол Ардын Намын дарга У.Хүрэлсүхийн ивээл дор, Монголын оюутны тэргүүн дээд шагнал гардуулах “Эрдмийн Хонх” ёслолын арга хэмжээ энэ сарын 17-нд Төрийн ордны их танхимд зохион байгуулагджээ. Тэрбээр “Нийгмийн Ардчилал” Монголын оюутны холбооноос санаачлан сурлага, хөдөлмөр, урлаг, спорт, хүмүүнлэгийн салбарт тив дэлхий, олон улсад амжилт үзүүлсэн шилдэг оюутнуудыг шалгаруулан, олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор найм дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулсан бөгөөд 2018 оны Соёл, урлагийн салбарын оны шилдэг оюутнаар Шинэ Монгол Технологийн Коллежийн оюутан Батжаргал овогтой Мөнхчимэг шалгарчээ.
Зохиогч: Урлаг
Аливаа соёлын өв, түүн дотроо түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг хадгалж хамгаалах ажил нь бүртгэх, судлан шинжлэх, сэргээн засварлах, сурталчлах, ашиглах зэрэг цогц ойлголтоос бүрдсэн салбар дундын бодлого төлөвлөлт, байгаль, нийгмийн шинжлэх ухааны огтлолцол дунд хийгддэг өргөн хамрах хүрээтэй онцлог ажил байдаг.
Д.Нацагдоржийн нэрэмжит Улсын Драмын Эрдмийн Театр 2018-2019 оны үзвэрийн жилийн нээлтээ 11 дүгээр сарын 15-нд Америкийн алдарт зохиолч К.Людвигийн “ОДДЫН ӨВЧИН” инээдмийн жүжгээр нээж, театрын урлагийг шимтэн сонирхож, хайрлан биширдэг үзэгчиддээ хайр, ухаарал, инээд баясал бэлэглэхэд бэлэн болоод байна.
Улсын филармонийн “Баян Монгол” биг бэнд хамтлаг арваннэгдүгээр сарын 23-нд Улсын филармонийн концертын танхимд “City Swing” классик жазз тоглолтоо хийнэ. Тав дахь удаагаа зохион байгуулж буй тус тоглолт дэлхийн жазз хөгжмийн томоохон төлөөлөгчдийн шилмэл бүтээлүүд болон Монголын хөгжмийн зохиолчдын бүтээлийг жазз хөгжимд хөрвүүлэн үзэгч сонсогчдод хүргэдгээрээ онцлогтой юм.