Зохиогч: Урлаг

Blue moon арт галерейгаас уран бүтээлчдийг дэмжих, тэдний идэвхийгнэмэгдүүлэх, урлагаар дамжуулж хүмүүсийн гоо сайханы таашаалыг хөгжүүлэх,Монголын уран бүтээлчдийг дэлхий нийтэд таниулах, шинэ залуу авьяслаг уранбүтээлчдийг дэмжих зорилгын хүрээнд дүрслэх урлагийн төрлүүдээр төрөлжүүлсэнүзэсгэлэн болон сэдэвт үзэсгэлэнг уран бүтээлчдийн дунд тогтмол зохион байгуулдаг билээ.

Read More

Улсын драмын эрдмийн театрын хамт олон сонгодог жүжгийн өдрүүдийн хүрээнд Г.Ибсений алдарт “Нора” жүжгийг тайзнаа амилуулах гэж байна. Тоглолт өнөөдөр буюу 4 дүгээр сарын 9-ны 17:00 цагт, маргааш 19:00 цагуудаас УДЭТ-ын тайзнаа тоглогдох нь ээ. Уг жүжгийг тэртээ 30 жилийн өмнө “Говийн зэрэглээ” киноны Арслангийн дүрээр үзэгчдийн сэтгэлд мөнхөрсөн найруулагч, жүжигчин Г.Доржсамбуу агсан тайзнаа тавьж байжээ. ‪‎Дүрүүдэд‬ Нора- Г.Отгонцэцэг СТА, Хельмер- Г.Дөлгөөн-Аюуш нар бүтээжээ.

Read More

УДЭТ-ын хамт олон хөдөө орон нутгийн иргэдэд соёл урлагаар үйчлэх, театрын урлагийг сурталчлах зорилгоор “УДЭТ-ын өдрүүд” аялан тоглолтоо Орхон аймгаас эхлэх гэж байна. Аялан тоглолтын талаар бригадын дарга Ардын жүжигчин Г.Мягмарнарангаас тодрууллаа

Read More

Нийслэлийн Улаанбаатар чуулга XX зууны алдарт хөгжмийн зохиолч И.Ф.Стравинскийн суут туурвил “Ариун хаврын тахилга” балетыг 2015 оны 4-р сарын 24, 25-нд 19:00 цагт чуулгынхаа тайзнаа тоглох гэж байна. Уг балетыг Улаанбаатар чуулга “Төгөлдөр сан”-гийн ивээн тэтгэлгээр Монголд анх удаа үндэсний хөгжимд найруулан, ардын бүжгийн уламжлалыг модерн бүжигтэй хослуулан шинээр тавьж байгаа нь Монголын ардын хөгжмийн зэмсгийн уран сайхны илэрхийллийг нээж таниулсан, Монгол уран бүтээлчдийн өрсөлдөх чадварыг харуулж буй уран бүтээлийн томоохон эрэл хайгуул юм.

Read More

УДЭТеатрт -17:00 цагт “Нора” сонгодог драмын жүжигЮби паласт, 19:00 цагт “Нар зөвийн эх орон” утга уянгын цэнгүүн

Тэнгис кино театрт – “Аюултай харилцаа” МУСК, “Содура” МУСК, “Хоме” 3 ди хүүхэлдэйн кино, “Анчид” МУСК, “insurgent сэтгэлийн дуудлага” УСК, “247 градус” инээдмийн МУСК, “Аав” МУСК, “Сhappie” адал явдалт, уран зөгнөлт кино, “Үнсгэлжин” адал явдалт УСК

Read More

Өнөөдөр аргын тооллын 2015 оны Дөрөвдүгээр сарын 09. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн хаврын дунд шарагчин туулай сарын 20. Бархасвадь гараг. Эрхтний тэнгэрт одтой, 4 ногоон мэнгэтэй хөхөгчин Туулай өдөр . Өдрийн барилдлага Үл тохирох. Шүтэн барилдлага Төрөхүй. Өдрийн наран 6 цаг 26 минутад мандан, 19 цаг 34 минутад жаргана.

Read More

2015 оны дөрөвдүгээр сарын 09-ний 09 цагаас 21 цаг хүртэл: Говийн нутгаар багавтар үүлтэй. Бусад нутгаар үүлшинэ. Төвийн нутгийн зүүн хойд хэсэг, зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Read More

Холливудын үзэсгэлэнт бүсгүйчүүдийн нэг болох Жессика Алба нөхөр хоёр охины хамт далайн эрэгээр бикинитэй зугаалж байгаа гэнэ. Үзэсгэлэнт бүсгүй энэ үеэр гэрэл зурагчдын дуранд өртсөн ажээ.

Read More