1895 оноос хойш хоёр жил тутамд зохиогдон ирсэн, дэлхийн дүрслэх урлагийн салбарт хамгийн нэр хүндтэй Венецийн олон улсын биеннальд Монгол улс анх удаа оролцох гэж байна.
Зохиогч: Урлаг
Улсын Драмын Эрдмийн Театрын хамт олон Монголын төрөөс баримтлаж буй соёлын урлагийн бодлогыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хөдөө орон нутгийн иргэдэд соёл урлагаар хүрч үйлчлэх, театрын урлагийг сурталчилах зорилгоор “УДЭТ-ын өдрүүд” аялан тоглолтыг 2002 оноос эхлэн аймгуудын Засаг даргын тамгын газрууд, Боловсрол, соёл, урлагийн газрууд, Мэргэжлийн урлагийн байгууллагуудтай хамтран амжилттай зохион байгуулж, хөдөө орон нутгийн иргэд, үзэгчдийн талархалыг хүлээсээр байгаа билээ.
Хараал жатга хийж бусдыг хорлодог хүмүүс байдаг. Энэхүү хар зан үйлийн үндсэнд атаа жөтөө, занал хорсол байх нь олонтаа.
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар 2013 оны 4 дүгээр сараас эхлэн Монгол киноны ашиг орлогын тухай мэдээллийг долоо хоног бүр олон нийтэд мэдээлж хэвшээд байгаа бол энэ жилээс эхлэн сар бүр мэдээлж байгаа билээ.
Арлааны Эрдэнэ-Очирын нар зөвийн эх орон утга уянгын цэнгүүн болох гэж байна.Тоглолт 4 дүгээр сарын 9-ний өдөр Улаанбаатар паласын их танхимд 19:00 цагаас болох ажээ.
“Баян Монгол” чуулгын киноны хөгжмүүд эгшиглэх “MOVIE SWING” тоглолтКиног амьдруулдаг хамгийн чухал зүйл бол яах аргагүй амьд дүрслэл бүхий хөгжим юм. Тэгвэл кино сонирхогч та бидний сэтгэлд зүрхэнд хоногшсон холливуудын болон олон сайхан киноны хөгжмүүд джаз хөгжмөөр эгшиглэх нь ээ. Баян Монгол джаз найрал чуулга киноны хөгжим, дуугаардагнасан тоглолт тоглохоор бэлтгэлдээ ороод байна.
Тайз, дэлгэцийн “Шинэ үе” продакшны дэлгэцийн 5 дахь бүтээл “Хөгжилтэй өдөр” инээдмийн уран сайхны кино нь залуусын хайр дурлалын тухай өгүүлнэ. Өнөө цагт өнгө мөнгө албан тушаал эрх мэдлээс илүүтэйгээр үнэнч хайр дурлалаар бие биеэ хайрлаж саад бэрхшээлийг хамтдаа туулж буй дөрвөн залуугийн хайрыг өгүүлнэ.
04 сарын 08-нд болох үйл явдал
-“Coal Mongolia-2015” нүүрсний салбарт хөрөнгө оруулагчдын 5 дахьудаагийн олон улсын чуулга уулзалт, үзэсгэлэн болно.
– Моннисын уул уурхайн зам барилгын тоног төхөөрөмжийн үзэсгэлэнхудалдаа үргэлжилнэ.
– Шоппинг марафон үзэсгэлэн худалдаа өндөрлөнө.
Өнөөдөр аргын тооллын 2015 оны ;өрөвдүгээр сарын 08. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн хаврын дунд шарагчин туулай сарын 19. Буд гараг.
Нутгийн зүүн хэсгээр үүлшинэ. Хэнтийн уулсаар бага зэргийн цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зүүн зүгийн зарим нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын саваар 2 градус хүйтнээс 3 градус дулаан, Говийн нутгийн өмнөд хэсгээр 7-12 градус дулаан, бусад нутгаар 3-8 градус дулаан байна.
