Зохиогч: Урлаг

Blue moon арт галерейн үзэсгэлэнгийн танхимд 2015.02.06-02.15-ны хооронд “РЕАЛИЗМ” уран бүтээлчдийн нэгдсэн үзэсгэлэн дэлгэгдэж гэж байна. Blue moon арт галерейгаас идэвхитэй уран бүтээлээ туурвиж буй уран бүтээлчдийг дэмжих, тэдний идэвхийг нэмэгдүүлэх, урлагаар дамжуулж хүмүүсийн гоо сайханы таашаал, мэдлэгийн нэмэгдүүлж хөгжүүлэх, үзэгчдийг бэлдэх, Монголын дүрслэх урлагийн уран бүтээлчдийг олон улсад таниулах зорилгын хүрээнд дүрслэх урлагийн төрлүүдээр төрөлжүүлэн уран бүтээлийн үзэсгэлэнгүүдийг зохион байгуулсаар байгаа билээ.

Read More

Хайр хязгааргүй хүчтэй, бас төгсгөлгүй. Төрөхөөс үхэх хүртэл, бүр түүнээс ч цааш үргэлжилж болох сэтгэлийн хамгийн нарийн утсыг хөндсөн хайрын тухай сэдэв,түүхүүд ч төгсгөлгүй. Тийм л учраас Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид 52 дахь жилийн үзвэрийн улиралдаа “Төгсгөлгуй” танго балетийг багтааж, мөнхийн хайрын түүхийг тайзнаа дахин амилуулах гэж байна.

Read More

Дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид хоёрдугаар сарын 7-ны 17.00 цагт Дж.Пуччинигийн ТОСКА дуурийг тоглох гэж байна. Гурван бүлэг, гурван үзэгдэлт тус дуурийн цомнолыг Ж.Жакоза, Л.Иллика нар зохиож, анх 1900 оны нэгдүгээр сарын 14-нд Ром хотын “Костанци” театр тогложээ. Ж.Пуччини тухайн үед В.Сардугийн “Флория Тоска” жүжгийг үзээд сэтгэл нь маш их хөдөлж, уг дуурийг бүтээсэн гэдэг.

Read More

Монголын язгуур урлагийн гайхамшгийг эх орондоо төдийгүй дэлхийд сурталчан таниулах зорилготой “Монгол мохошгүй” язгуур урлагийн есөн хамтлагийн нэгдсэн тоглолт өнгөрсөн 2014 оны хоёрдугаар сард МҮЭСТО-нд болсон билээ. Төрийн соёрхолт, Гавьяат жүжигчин Д.Сосорбарамын санаачлагаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор уламжлал болон тоглосон уг тоглолт нь анх 2012 онд язгуур урлагийн таван хамтлагийг нэгтгэн “Монгол” нэрийн дор тоглосон бол 2013 онд долоон хамтлагийг нэгтгэн “Монгол төгсөшгүй” нэртэйгээр олны хүртээл болсон юм.

Read More

Өнөөдөр аргын тооллын 2015 оны Хоёрдугаар сарын 7. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн ялгуусан” хэмээгч модон морин жилийн өвлийн адаг улаагчин үхэр сарын шинийн давхарласан 18. Санчир гараг. Харцага одтой, 2 хар мэнгэтэй хөх бар өдөр. Өдрийн барилдлага Үл тохирох. Шүтэн барилдлага Сансар. Өдрийн наран 8 цаг 02 минутад мандан, 17 цаг 49 минутад жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, хараал, жатхыг буцаах, амьлуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, гэр, байшингийн суурь тавихад сайн. Золиг гаргах, бөө, удганы үйл, бэрийн үйлд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.

Read More

Зүүн зүгийн нутгаар үүлшинэ. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн зүгийн нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, төв, зүүн болон говийн бүс нутгийн зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар 19-24 градус, Эгь-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар 15-20 градус, говийн нутгийн өмнөд хэсгээр 4-9 градус, бусад нутгаар 9-14 градус хүйтэн байна

Read More

Сар шинийн баяр болох гэж байгаатай холбоотойгоор үндэсний дээл хувцасны эрэлт нэмэгддэг. Үүнийг дагаж ханш нэмдэг бичигдээгүй хууль байдаг билээ. Тэгвэл “Сондор үндэсний хувцасны үйлдвэр сар шинийн баярыг тохиолдуулан бүх бараандаа 10-70 хувийн хямдрал зарлаад байна. Хэрвээ таны сонгосон хувцас таалагдвал хямдарсан үнээсээ нэмж хямдрах болно гэдгийг Сондор үндэсний хувцасны үйлдврийнхэн хэлж байсан.

Read More

Байгуулагдсан цагаасаа нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулан зүтгэж байгаа “Голден жим”фитнес клуб дөрвөн салбартаа нээлттэй өдөрлөг зарлалаа. Уг өдөрлөгт та тус клуб явахыг хүсч байгаа сонирхож буй бүхий л хүмүүст үүд хаалга нь нээлтэй гэдгийг хэлэхэд таатаж байна.

Read More