Зохиогч: Урлаг

Тун удахгүй гэгээн хайрын өдөр, эмэгтэйчүүдийн баяр гээд үргэлжилнэ дээ. Ертөнцийн амьд сарнай болсон бүсгүйчүүд цэцгэнд дарагдах үе ирлээ. Төрсөн өдөр, тэмдэглэлт ой, хурим, шинэ жил, бүсгүйчүүдийн баяр эсвэл зүгээр л энгийн өдөр ч гэсэн хамаагүй бэлгэнд авсан амьд цэцэгнүүдээ гэртээ тавихад харагдах байдал нь ч, өрөөгөөр нэг тархах үнэр нь ч үнэхээр сайхан байдаг. Харин сэтгэлийг чинь сэргээсэн, анхилуун үнэрт тэр цэцгээ удаан хадгалахын тулд мэдэх ёстой хэд хэдэн бяцхан зүйлс бий.

Read More

Жүжигчин Р.Анхням “Чонон сүлд” уран сайхны кинонд тоглосныг уншигчид маань мэдэж байгаа. Киноны Галсмаа хэмээх гол дүрийн эмэгтэйд тоглосон тэрээр БНХАУ-д болсон киноны албан ёсны нээлтэд оролцоод өчигдөр эх орондоо ирлээ. Тэрээр “Оскар”-ын шагналт найруулагчийн “А” зэрэглэлийн киноны гол дүрийг бүтээсэн нь монгол эмэгтэй жүжигчдийн хувьд анхны тохиолдол болж байна.

Read More

“Та зүрхэнд мөнх Тэв тэнүүн нутаг минь

Тэртээ алсад хөхрөх

Тэгш дүүрэн тэнгэр минь

Тэнгэр минь

Та харцанд мөнх

Цэв цэнхэр нутаг минь

Цээжний гуниг арчих

Цэвэр ялдам салхин минь

Салхин минь…”гэсэн сэтгэлд хүрсэн сайхан үгтэй дуу монголчуудын дуулах дуртай, сонсохыг хүсдэг уран бүтээлийн нэг юм.

Read More

“Шилдэг ном” цуврал нь Сар шинийн баярт зориулан 3 өдөр 30-50% бодит хямдралтай номын худалдаагаа зарлажээ. Тус цуврал нь Дээрхийн Гэгээн 14-р Далай ламын 9 ботийг эрхлэн гаргаснаас гадна дэлхийн сонгодог зохиолууд, бизнес, танин мэдэхүйн чиглэлийн бэстселлер номуудыг та бүхэнд санал болгож байна.

Read More

урь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид хоёрдугаар сарын 7-ны 17.00 цагт Дж.Пуччинигийн ТОСКА дуурийг тоглох гэж байна. Гурван бүлэг, гурван үзэгдэлт тус дуурийн цомнолыг Ж.Жакоза, Л.Иллика нар зохиож, анх 1900 оны нэгдүгээр сарын 14-нд Ром хотын “Костанци” театр тогложээ. Ж.Пуччини тухайн үед В.Сардугийн “Флория Тоска” жүжгийг үзээд сэтгэл нь маш их хөдөлж, уг дуурийг бүтээсэн гэдэг.

Read More

Хөвсгөл нутгийн дуучин МУСТА Ядамсүрэнгийн Гэрэлчулууныг бид “Монголоо санасан сэтгэл”, “Амьдрал хайраар гоёдог”, Хойморь сайхан нутаг зэрэг сэтгэлд хоногшсон олон сайхан уран бүтээлээр нь андахгүй болсон билээ. Тэрээр “Хойморь сайхан нутаг дууныхаа шүлгийг өөрөө бичиж, амьдруулсан нь өдгөө олон хүмүүсийн дуулах дуртай дууны нэг хэдийнээ болсон бөгөөд Хөвсгөл нутагт нь найман настай балчираас наян настай буурлууд ч амандаа аялаж явдаг дууны нэг болж чаджээ. Дуучин залуу маань энэ дууныхаа шүлгийг хөвсгөл нутгийн бахархал болсон хөшөөн дээр нь ч сийлэн үлдээсэн гэнэ лээ.

Read More

Улсын Филармонийн гоцлол дуучин Н.Наранбаатар, Ц.Хулан нар жил бүрийн 2-р сарын 14 нд тохиодог гэгээн хайрын өдрийг тохиолдуулан “Би чамд хайртай” тоглолтоо үзэгчдийн хүртээл болгох гэж байна. Дөрөв дэх жилдээ уламжлал болон зохион байгуулагдах тус тоглолтонд улсын Филармонийн Баян монгол джаз оркестр, Симфони найрал хөгжмийн бүрэлдэхүүн оролцон тоглох бөгөөд “Love theme from Romeo&Juliet”, “Casablanca”, “Unchained melody” зэрэг дэлхийн үзэгчдийг байлдан дагуулсан олон сайхан хайрын дуунууд эгшиглэх юм.

Read More

Өнөөдөр Маршал Чойбалсаны мэндэлсний 120 жилийн ой тохиож байна. Монгол улсын тусгаар тогтнолд түүний оруулсан хувь нэмэр их билээ. Энэ өдрийг тохиолдуулан “Монголын Үндэсний музейн сан хөмрөг дахь маршал Х.Чойбалсангийн эд өлөг” үзэсгэлэнгийн нээлт 14:00 цагт Монголын Үндэсний музейд нээгдэх ажээ.

Read More

Өнөөдөр аргын тооллын 2015 оны Хоёрдугаар сарын 6. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн ялгуусан” хэмээгч модон морин жилийн өвлийн адаг улаагчин үхэр сарын шинийн 18. Сугар гараг. Бага морь одтой, 3 хөх мэнгэтэй харагчин үхэр өдөр.

Read More

Ихэнх нутгаар үүлшинэ. Зүүн зүгийн нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, төв болон зүүн зүгийн нутгийн зарим газраар секундэд түр зуур 16 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар 20-25 градус, Эгь-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул голын сав газраар 15-20 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр 1-6 градус, бусад нутгаар 9-14 градус хүйтэн байна.

Read More