“Монголын жүжигчин залуус Хонконгийн казиног бужигнууллаа” гэсэн мэдээлэл интернэтээр цацагдаж, олныг гайхшруулж байна. Тодруулбал: жүжигчин О.Отгонбат, дуучин Д.Цогтбаяр нар Хонконгт зураг авалтаар явж байх үедээ казиногийн Хонконг дахь салбараас 355.870 мянган доллар хожсон аж. Энэ тухай нэгэн иргэн өөрийн цахим хуудаснаа оруулсан байна
Зохиогч: Урлаг
Аглуу С.Дэмбэрэл гишүүнийг шоглов
Шартай хүүхэн титмийг нь шүүрэн авав
Хөвсгөл нутгийн дуучин МУСТА Ядамсүрэнгийн Гэрэлчулууныг бид “Монголоо санасан сэтгэл”, “Амьдрал хайраар гоёдог”, Хойморь сайхан нутаг зэрэг сэтгэлд хоногшсон олон сайхан уран бүтээлээр нь андахгүй болсон билээ. Тэрээр “Хойморь сайхан нутаг дууныхаа шүлгийг өөрөө бичиж, амьдруулсан нь өдгөө олон хүмүүсийн дуулах дуртай дууны нэг хэдийнээ болсон бөгөөд Хөвсгөл нутагт нь найман настай балчираас наян настай буурлууд ч амандаа аялаж явдаг дууны нэг болж чаджээ. Дуучин залуу маань энэ дууныхаа шүлгийг хөвсгөл нутгийн бахархал болсон хөшөөн дээр нь ч сийлэн үлдээсэн гэнэ лээ.
УДЭТ-ын Уран сайхны удирдагч, Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Н.Сувдтай театрын энэ жил хийх уран бүтээлийн талаар цөөн хором ярилцлаа.
Дорнийн их соён гэгээрүүлэгч, говийн V ноён хутагт Данзанравжаагийн мэлмий гийсний 212 жилийн ойд зориулсан ҮДБЭЧуулга “ҮЛЭМЖИЙН ЧАНАР” цадиг түүхийн дуулалт жүжгээ ахмад настан, азай буурлууддаа зориулан 2015 оны 2 сарын 11-ны өдөр тоглох гэж байна.
Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн театр энэ улирлын тоглолтын хөтөлбөртөө шинэлэг өнгө, шийдлийг харуулсан уран бүтээлүүдээр үзэгчиддээ бэлэг барьж байгаа билээ. Уг зорилтынхоо хүрээнд өнөөгийн цаг үе, нийгмийн байдлыг тусган харуулсан залуучуудад зориулсан цоо шинэ бүтээл болох “Төгсгөлгүй” танго балетыг хоёрдугаар сарын 8-ны өдөр 17:00 цагаас Дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа ганцхан удаа тоглох гэж байна.
Соёл Урлагийн Их Сургуулийн жүжигчний ангийн төгсөх курсийн нэг ангийн оюутнууд. Азгүй дурлалын эзэн болж хаягдсан Жавхлан, хөнгөн хийсвэр явдалтай гэгдэх Шүр, “өвгөн” гэж ангидаа хочлогддог ч үүндээ ердөө сэтгэл гутардаггүй ангийн дарга Дэлгэр, хайртай хэрнээ нэрэлхүү зандаа хөтлөгдөөд одоог хүртэл уучлал гуйж чадахгүй дөлж яваа Оргил, “хаачсан ч яахав, яасан ч яахав” гэсэн уриатай юм шиг Цогт, хашир хэрсүү нь дэндсэн Хулан. Тэд өөр өөрсдийн дарвуулт бяцхан завийг их далайд хэрхэн чиглүүлэх болоо?
Өнөөдөр аргын тооллын 2015 оны Хоёрдугаар сарын 3. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн ялгуусан” хэмээгч модон морин жилийн өвлийн адаг улаагчин үхэр сарын шинийн 15. Ангараг гараг. Найралт эх одтой , 6 цагаан мэнгэтэй цагаан нохой өдөр.
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Зүүн зүгийн нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар 23-28 градус, Эгь-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар 15-20 градус, говийн бүсийн өмнөд хэсгээр 4-9 градус, бусад нутгаар 8-13 градус хүйтэн байна.
