Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Н.Сувд: Тоглоход бэлэн 30 гаруй бүтээл бий
Дуу хөгжим

Н.Сувд: Тоглоход бэлэн 30 гаруй бүтээл бий

Урлаг Урлаг03/02/2015Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
suwd-25241870652015-02-03-09-24[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

УДЭТ-ын Уран сайхны удирдагч, Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Н.Сувдтай театрын энэ жил хийх уран бүтээлийн талаар цөөн хором ярилцлаа. 

-Та уг нь УДЭТ-ын дэд захирлын албан тушаалтай байх аа. Гэтэл өрөөний тань үүдэнд Уран сайхны удирдагч гэсэн байна… 
-ССАЖЯ гэж байсан. Сайдын гаргасан тушаалын дагуу урлагийн байгууллагад дэд захирлын албан тушаал байх нь зохис­гүй гэж үзээд Уран сайхны удирдагч гэдэг албан тушаалыг манай теарт бий болго­сон. Нэр нь өөрчлөгдсөн ч хариуцаж эрх­лэх ажлын хувьд өөрчлөгдсөн зүйлгүй дээ. 

-Өнгөрсөн онд театрын төсвийг танаснаас УДЭТ томоохон уран бүтээл хийж чадахгүйд хүрсэн ч гараа хумхиад зүгээр суусангүй. Бэсрэг жүжгийн төслийг амжилттай хэрэгжүүлж дуусгасан. Энэ талаар?
-Өнгөрсөн жил улс орны хэмжээнд санхүүгийн байдал хүндхэн байсан. Тийм болохоор бид төрөөс санхүүжилт авна гээд гараа хумхиад суухыг хүсэлгүй бага зардлаар олон уран бүтээл хийлээ. Манайх 2017 оныг дуустал урт хугацааны хөтөлбөртэй ажиллаж байгаа. Энэ урт хугацааны хөтөлбөрөөсөө дунд хугацааны дөрвөн жилийн хөтөлбөр боловсруулдаг юм. Дунд хугацааны хөтөлбөрөөсөө жилийнхээ үйл ажиллагааг төлөвлөдөг. Сүүлийн арав гаруй жилд театр маань шинэ уран бүтээлийн үйлдвэрлэл  эрчимтэй явуулж олон шинэ уран бүтээлээр театрын урын санг баяжуулж үзэгчиддээ оюуны бэлэг барьжээ. Бид 2014 оны төлөвлөгөө гаргахдаа томоохон хэмжээний уран бүтээл хийхийг түр азнаж завсарлага авч бэсрэг жүжгийн төсөл хэрэгжүүлсэн.

-Хоёр жилийн өмнө орчин үеийн жүжгийн зохиолын уралдаан зарлаж нэлээд зохиолтой болсон ч бодитоор бүтээл болж тавигдсан нь алга. Энэ жилийн хувьд шинээр ямар уран бүтээл хийх вэ?
-Театрын урын санд архивлаад хадгалчихсан маш олон жүжиг бий. Эдгээрээс гадна  тоглоход бэлэн 30 гаруй бүтээл байна. Сонгодог, хүүхдийн, түүхэн, орчин үеийн, бэсрэг гээд төрөлжсөн. Төр засгаас театрын урлагийг дэмжсээр л ирсэн. Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсанаар 2013 онд хийсэн уран бүтээл, хөдөө орон нутгаар явсан аялан тоглолтод маань санхүүгийн туслалцаа үзүүлсэн. Өнгөрсөн жил бэсрэг жүжгийн төсөлд маань ССАЖЯ-наас зохих дэмжлэг үзүүлсэнд бид их баярлаж байгаа. Мэдээж бүх зүйлээ төр засгаар хийлгэнэ гэж юу байхав. Янз бүрийн аргаар  л ажиллах гэж үзэж байна. Энэ онд бид олон том төсөл хэрэгжүүлэхээр яаманд саналаа хүргүүлсэн. Ер нь манай театрын түүхэнд шашны холбогдолтой жүжиг тавьсан тохиолдол бараг байхгүй юм билээ. 2015 онд “Үнэний хаан Будда”, “Ромео Жульетта”, алдарт зохиолч Ч.Лодойдамбын “Гарын таван хуруу”, Б.Лхагвасүрэнгийн “Үгүйлэгдсэн хайр” зэрэг жүжгийг шинээр тайзны бүтээл болгохоор төлөвлөж байна. 

Эх сурвалж: Assa.mn 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Гадаад мэдээ Урлаг

Майкл Жексоны оймсыг үнэ хаялцуулжээ

01/08/2025
Гадаад мэдээ Урлаг

Оззи Осборны дурсгалыг хүндэтгэлээ

01/08/2025
Дуу хөгжим Урлаг

“The Hu” хамтлаг тоглолтынхоо өмнө Ардын жүжигчин Г.Түмэндэмбэрэлийн хөшөөнд хүндэтгэл үзүүлжээ

01/08/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Жүжигчин Сон Ён Гю 55 насандаа таалал төгсжээ

04/08/2025

Д.Болд “Best of Bold” бие даасан аялан тоглолтоо хийх гэж байна

04/08/2025

Хөөмийн наадмын шилдэг оролцогчид өнөөдөр тодорно

04/08/2025

XX зууны эхэн үеийн монголын түүх, соёл франц зурагчны дуранд

04/08/2025

Ч.Ирмүүн олон улсын мэдээлэл зүйн 37 дугаар олимпиадаас хүрэл медаль хүртлээ

04/08/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.