XVII жарны хөхөгчин хэмээх Хонь жилийн Сар шинийн баярыг угтаж “Цагаан сар-2015” өргөтгөсөн худалдаа 2015 оны 2-р сарын 04-ний өдрөөс 2-р сарын 18-ны өдрийг дуустал “Сансар Хүнсний Худалдааны Сүлжээ” дэлгүүрүүдээр зохион байгуулагдана.
Зохиогч: Урлаг
Чингис хаан бол даян дэлхийд энх тайван тогтоож чадсан суут их удирдагч. Түүний талаарх бүтээл олон бий. Тэгвэл энэ удаа зохиолч Л.Дуурсах “Чингис хаан: Алтан ном” хэмээх бүтээлээ уншигчдадаа өргөн барилаа. Зохиолч уг номоо англи, хятад, монгол бичгээр хөрвүүлэн, уншигч олондоо хүргэж байгаа юм.
NB & SALLY Нэвтрүүлэг – Жүжигчин Хүрэлээ
ҮДБЭЧ-ын уран бүтээлчид Монголын олон зууны тэртээх түүхийн тавцанд тодорсон домог туульсын Гоо марал, Алунгоо эхээс эхлээд төрт улсын Өүлэн эх, Бөртэ-Үжин, Дөргөнө, Сорхагтани, Чимбай, Алтан ургийн хэлхээ Самар, Мандухай зэрэг 9 хатдын түүхэн амьдралыг бүжгийн жүжгийн хэлээр үзүүлж буй “МОНГОЛЫН ИХ ХАТАДЫН ТУУЛЬС” бүжгэн жүжгээ 2015оны 2 дугаар сарын 5-нд ҮДБЭЧ-ын тайзнаа тоглохоор төлөвлөөд байна.
Мэргэжлийн уран бүтээлийг зөвхөн мэргэжлийн уран бүтээлчид хийдэг гэсэн үг байдаг. Тэгвэл шинэ он гарснаар Монголын киночдын дунд дуулиан тариад байгаа Танхай Тээгч УСК жүжигчид, найруулагч, зураглаач, гэрэлтүүлэг, камер, дууний найруулга гээд жинхэнэ Мэргэжлийн багийг бүрдүүлж чаджээ.
Улаанбаатар хотод зохион байгуулагдах гэж буй “Бахархан дурсагдах Дашбалбар нутаг минь” Дорнод аймгийн Дашбалбар сумыг сурталчлах 90 жилийн ойн ажлын хүрээнд Ардын зураач Г.Одонгийн уран зургийн үзэсгэлэн Уран зургийн галерейд дэлгэгдэх гэж байна. Үзэсгэлэн өнөөдөр буюу 2 дугаар сарын 2-ны өдөр нээлтээ хийж 5-ны өдрийг дуустал үргэлжлэх юм байна.
Монгол түмний минь баяр болсон сар шинийн баярыг тохиолдуулан ТВ10 телевизийн хамт олон үүсгэн байгуулагдсныхаа 3-н жилийн ойн баярын хүрээнд нийтийн дуучдын хамтарсан Амар байна уу хүндэтгэлийн концертыг өнөөдөр Монгол бөхийн өргөөнөө 19:00 цагт толилуулах гэж байна.
СТӨргөөнд 19:00 цагт “Маск” продакшны шилдгийн шилдэг тоглолт
МБӨргөөнд 19:00 цагт ТВ10 телевизийн 3 жилийн ойн баярт зориулсан “Амар байна уу” тоглолт
Өнөөдөр аргын тооллын 2015 оны Хоёрдугаар сарын 2. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн ялгуусан” хэмээгч модон морин жилийн өвлийн адаг улаагчин үхэр сарын шинийн 14. Сумъяа гараг. Өглөгт охин одтой, 7 улаан мэнгэтэй шарагчин тахиа өдөр. Өдрийн барилдлага Үл зохилдох.Шүтэн барилдлага Тийн мэдэхүй. Өдрийн наран 8 цаг 10 минутад мандан, 17 цаг 40 минутад жаргана.
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Увс, Завхан, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 35-40 градус, өдөртөө 21-26 градус, Говь-Алтай, Баянхонгорынөмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 4-9 градус, бусад нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна.
