Зохиогч: Урлаг

Засгийн газрын 2017 оны 269 дүгээр тогтоол, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн А/196 дугаар “Ажлын хэсэг байгуулах тухай” тушаал, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын даргын 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн “Ажлын хэсэг байгуулах тухай” А/157; А/19 дугаарт хамтарсан тушаалыг тус тус үндэслэн “Соёлын биет бус өвийн их наадам”, “Үндэсний спортын VI их наадмыг хамтатган 2018 оны 08-р сарын 11-15-ний өдрүүдэд Хүй долоон худаг дахь Монгол наадам цогцолборт “Нүүдэлчин Монгол” наадам зохион байгуулагдах гэж байгаа билээ.

Read More

“Монголын уламжлалт гар урлал” үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдана. БСШУСЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар, Биеийн тамир спортын газар хамтран 2018 оны 08 – р сарын 11-15 ний өдрүүдэд Хүй долоон худаг дахь Монгол наадам цогцолборт “Нүүдэлчин Монгол” наадмыг зохион байгуулах гэж байна.

Read More

Энэ сарын 28-ны 19.00 цагт нийслэлийн Улаанбаатар чуулгын Их танхимд “Алкохолгүй амьд хөгжмийн тоглолт” зохион байгуулахаар болсон талаар холбогдох байгууллагууд мэдээллээ. Залуучуудын хөгжлийн газар, “Цацрах эгшиг” ТББ-тай хамтран нийслэлийн “Улаанбаатар чуулга” ОНӨҮГ, мэдээллийн технологийн “Yesuimind” ХХК-ийн дэмжлэгтэйгээр энэхүү тоглолтыг зохион байгуулж байна.

Read More

“Даншиг наадам-Хүрээ цам 2018” шашин соёлын наадам ирэх сарын 4,5-ны өдрүүдэд Хүй долоон худагт 4 дэх жилдээ зохион байгуулагдах гэж байна. Монголын Бурхан Шашинтны төв Гандантэгчэнлин хийд, нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран энэхүү наадмыг зохион байгуулж байгаа бөгөөд даншиг наадам нь 1639 онд Өндөр гэгээн Занабазарыг Монгол Түмний шашны тэргүүн, анхдугаар богд Жавзандамба хутагтын ширээнд өргөмжлөн залах үеэс эхлэлтэй шашин соёлын томоохон арга хэмжээ юм.

Read More

Төрийн хошой шагналт, Ардын уран зохиолч, Хөдөлмөрийн баатар яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэн нэгдүгээр сарын 12-ны өдөр БНСУ-д ходоодны хорт хавдрын хагалгаанд орсон. Тэрбээр энэ хугацаанд 34 кг турсан гэнэ.

Read More

“Интро 2018 электроник олон улсын хѳгжмийн фестиваль” ирэх наймдугаар сарын 4-нд “Монгол Шилтгээн” амралтын газар болох гэж байна. “Мажести Лэйбл” ХХК, ХБНГУ-ын “Гёте соёлын институт”, БНХАУ – ын “Бээжингийн Май Ай Соёлын харилцаа холбоо”– той хамтран электроник хѳгжимд сонирхолтой залуусдаа зориулан анхны олон улсын электроник хѳгжмийн наадмыг эх орондоо зохион байгуулахаар болсон нь энэ юм.

Read More

Монгол Улсыг хавсран суугаа Швейцарын Холбооны улсын Элчин сайд Монгол Швейцар хоёр улсын урлаг соёлын солилцоог хөгжүүлэх, манай залуу уран бүтээлчдийг дэмжих зорилгоор өөрийн нэрэмжит шагналыг санаачилсан байна. Уг хөтөлбөрт Монголын 22 уран бүтээлч бүтээлээ ирүүлсэн бөгөөд тэдний дундаас залуу уран бүтээлч, гэрэл зурагчин Б.Намуун шалгарч, шагналаа гардан авлаа. Тэрбээр Швейцарын Женев хотын Урлаг соёлын сургуульд гурван сар тэтгэлгээр суралцах эрхээр шагнуулсан байна. Харин хоёрдугаар байрт уран бүтээлч, зураач Д.Эрдэнэчулуу шалгарсан. Энэхүү уралдаанд 35-аас доош насны залуу уран бүтээлчид оролцсон бөгөөд англи хэлний дунд болон дундаас дээш түвшний мэдлэгтэй байх, гурваас доошгүй жил уран бүтээл туурвисан байх гэсэн шаардлагуудыг хангасан байх ёстой байжээ.

Read More

“Даншиг наадам-Хүрээ цам 2018” шашин соёлын наадмыг ирэх сарын 4,5-ны өдрүүдэд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар Монголын Бурхан Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдтэй хамтран Хүй долоон худагт дөрөв дөх жилдээ зохион байгуулах гэж байна.

Read More