Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үзэсгэлэн»“ДУДС-76” үзэсгэлэн үзэгчдийн хүртээл боллоо
Үзэсгэлэн

“ДУДС-76” үзэсгэлэн үзэгчдийн хүртээл боллоо

Урлаг Урлаг01/07/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монголын дүрслэх урлагийн түүхийг бүтээлцсэн ахмад уран бүтээлчдийн хамтарсан “ДУДС-76” үзэсгэлэн Монголын Урчуудын Эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд зургаадугаар сарыг дуустал үргэлжилж, үзэгчдийн хүртээл боллоо.

Ардын зураач Д.Амгалан тэргүүтэй авьяаслаг, чадвартай багш нарынхаа эрдмийн охь шимээс хүртэж асан шавь нар нь өдгөө Монголын дүрслэх урлагийн түүхэнд өөрсдийн зам мөрийг үлдээсэн шилдэг уран бүтээлчид болжээ. Түүнчлэн улс эх орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, төрдөө үнэлэгдсэн зураач, сийлбэрч Д.Төртогтох, уран барималч Х.Цэгмид нарын уран бүтээлчдийн сор бүтээлүүд дэлгэгдсэнээрээ онцлог байв.

1970, 1980-аад оны социализмын үеийн Улаанбаатар хотод, Дүрслэх Урлагийн Дунд Сургууль хэмээх хаягтай, цэцэрлэгийн жижиг шар байшин байсан нь бидний оюун санаа, хүсэл мөрөөдөл, урлан бүтээхүйн “эрх чөлөөний арал” мэт сургууль байв. Оюутан цагийн гэрэлт өдрүүдээ багш нар болон найз нөхөдтэйгөө хамтдаа өнгөрөөсөн олон сайхан дурсамж энэхүү дүрслэхийн шар тогоонд хадгалаатай. Энэ тогооноос дүрслэх урлагийн олон салбарын мэргэжилтнүүд боловсорч, дүрслэх урлагийн хөлгүй далайд умбах гарааны эхлэлээ тавьсан юм” хэмээн тус сургуулийн төгсөгчдийн нэг С.Чулуунцэцэг онцоллоо.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үзэсгэлэн Урлаг

“Чин зүрхний дэлбээ” хамтарсан үзэсгэлэн аравдугаар сарын 24-нд нээлтээ хийнэ

22/10/2026
Үзэсгэлэн Урлаг

Дэлхийн соёлын голомтод “Чингис хаан ба Монголчуудын ертөнц” үзэсгэлэнг нээлээ

22/10/2026
Үзэсгэлэн Урлаг

Зураач П.Байгаль “Дээд эс” бие даасан зургаа дахь үзэсгэлэнгээ нээлээ

18/10/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Рассел Брэндийн шүүх хурлын үеэр дөрөв дэх эмэгтэй бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэж мэдүүлжээ

23/10/2026

Дрю Бэрримор тэтгэвэрт гарах тухай ярив

23/10/2026

Жаафар Жексон “Миний үүрэг бол дүрдээ бэлтгэлээ сайтар хангах” гэв

23/10/2026

Майли Сайрус тоглолтынхоо шүүмжлэлд хариу барьж, хоёр дахь тоглолтоо цуцлах талаар бодож байснаа ярьжээ

23/10/2026

ФОТО: “Валентин, Валентина хоёр” саунд драмаас

23/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.