Зохиогч: Урлаг

ХБНГУ-ын “Чингис Хаан” хамтлаг байгуулагдсаныхаа 40 жилийн ойн хүрээнд ирэх онд Монгол Улсад бүрэн хэмжээний тоглолт xийxээр төлөвлөжээ. Өчигдөр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өчигдөр ХБНГУ-ын “Чингис Хаан” хамтлагийн гишүүн Вольфганг Хайкелийг хүлээн авч уулзсан бөгөөд тэрбээр энэ талаар хэлжээ.

Read More

“Балар эртний цадиг” үзэсгэлэн өнөөдөр Үлэг гүрвэлийн төв музейд нээлтээ хийлээ. Монголд анх удаа улс, аймгийн чанартай музей болон хувийн музейгээс бөөгийн хувцас хэрэглэлийг цуглуулж энэхүү үзэсгэлэнг дэлгэн олон түмэнд толилуулж байна. Үзэсгэлэнд Монгол түмний биет өв буюу монголчуудын өөрсдийнх нь бишрэл шүтлэг болсон бөө мөргөл, тэдний эдлэл хэрэглэл, хувцас хунар, дээд хэнгэргийг дэлгэжээ.

Read More

Шилийн гол Ажил Мэргэжлийн Дээд Сургуулийн Чингис Хаан Кино Урлагийн Дээд Сургууль нь үйл ажиллагаагаа өргөтгөжээ. Ингэсээнр Монгол үндэстний соёл, тал нутгийн соёл, Монгол адууны соёлыг бүх талаар дэлгэрүүлэн хөгжүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулан ажиллаж байна. Тус сургууль жил бүр богино хэмжээний кино 20, бүрэн хэмжээний уран сайхны кино 2-ыг хийж, дотоодын болон гадаадын тайзны бүтээл хоёрыг найруулан тавихаар төлөвлөжээ.

Read More

Засгийн газрын 2017 оны 269 дүгээр тогтоол, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн А/196 дугаар “Ажлын хэсэг байгуулах тухай” тушаал, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын даргын 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн “Ажлын хэсэг байгуулах тухай” А/157; А/19 дугаарт хамтарсан тушаалыг тус тус үндэслэн “Соёлын биет бус өвийн их наадам”, “Үндэсний спортын VI их наадмыг хамтатган 2018 оны 08 – р сарын 11-15 ний өдрүүдэд Хүй долоон худаг дахь Монгол наадам цогцолборт “Нүүдэлчин Монгол” наадам зохион байгуулагдах гэж байна.

Read More

“Тэнгэрийн модун ТББ”-аас санаачлан Монголын кино урлагийг дэлхийн зах зээлд гаргах зорилгын дор Казакстан улсын алдарт “Рекитр-2” кино нээлтийг Монголдоо хийж үзэгчдийг байлдан дагуулж чадсан юм. Үүний үр дүнд Монгол кино урлаг Казакстаны үзэгчдэд хүрэх боломжтой болсон билээ. Тэгвэл тус ТББ-ын тэргүүн Г.Батхүү Монгол кино урлагийг дэлхийн тавцанд гаргах хоёр дахь алхамаа амжилттай хийжээ. Тэрээр ОХУ-д тэргүүлэгч “М55” кино филмтэй хамтран ажиллах гэрээг үзэглэсэн байна. Ингэснээр Орос Монгол хоёр улсын кино урлаг жүжигчид солилцох, контент солилцох, хамтын уран бүтээл хийх боломж нээлттэй болж байгаа юм.

Read More

Засгийн газрын 2007 оны 280 тоот тогтоол “Хүүхдэд зориулсан уран бүтээл туурвихад төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх журам” – ын дагуу 2017 онд зохион явагдсан XI уралдаанд “Уран сайхны кино” – ны төрөлд шилдэг зохиолоор шалгарсан “Кибер Сүлжээ” зохиолыг уран сайхны кино болгох зорилгоор уг уралдааныг зарлаж байна.

Read More

“Мөнх тэнгэр” Монгол туургатны соёл, урлагийн их наадам энэ сарын 6-8-нд боллоо. Тус наадамд зориулан Сүхбаатарын талбайд монгол гэр барьж, Монгол туургатны соёл, урлагийн олон төрөл зүйлийг сурталчилсан юм. Тухайлбал, эдгээр гэрт Монгол Улсаас гадна БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засах орон, Шиньжян Уйгурын Өөртөө засах орон, Хөх нуур муж, ОХУ-ын Буриад, Тува, Халимаг, Алтай, Сахагийн Бүгд найрамдах Улсын төлөөлөл өөрсдийн соёлыг сурталчлах зүйлсийг дэлгэсэн билээ.

Read More

Төв аймаг “Соёлын биет бус өвийн их наадам”-ын анхан шатны шалгаруулалтаа амжилттай зохион байгууллаа. Нээлтийн арга хэмжээ Мөнх-Алдарын талбайд болж, “Монгол туургатан театр”-т урлагийн шалгаруулалтын ажил зохион байгуулагдлаа.

Read More