Зохиогч: Урлаг

Монголын кино урлаг 1936 онд анхлан гал голомтоо асаасан түүхтэй. Тэр жил Ленинградын кино студийн найруулагч И.Трхуберг тэргүүтэй хэсэг уран бүтээлчид манай улсад ирж “Монгол хүү” киног хийсэн нь Монголын кино урлагийн түүхэнд анхны хар цагаан уран сайхны кино гэж тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Ингэж л үзэгчид кино гэх шинэхэн урлагийг өлгийдсөнөөс хойш өдгөө 80 гаруй жил өнгөрчээ. Энэ хугацаанд Монголын кино урлаг сэргэсэн, мандсан, зогссон, унасан олон шалгуурыг давж өнөө бидний үед ирээд байна. Өнөөдөр өдөр бүр Монголын, Холливудын шинэ кино нээлтээ хийдэг. Үзэгчид ч ямар бүтээлийг нь үзэх вэ гэдгээ мэддэг болчихсон цаг үе. Харин 1990-ээд оны сүүл, 2000-аад оны эхээр тийм байсангүй. Улаанбаатартаа л номер нэг “Ард” кино театрт ямар бүтээл гарна түүн рүү л хошуурдаг байсан үе. Билет авах гэж дугаарлана. Хэд хоног хүлээж байж өнөөх киногоо үзнэ.

Read More

Эх нутгаа хайрлах сэтгэлгээг шингээсэн, уран сайхны баялаг дүрслэл бүхий байгальтай харьцах эртний зан үйлийг түүчээлсэн монгол ардын аман зохиолын маш гайхалтай төрөл бол “Алтайн тууль хайлах” юм. Харин орчин цагт Алтайн тууль хайлахын оршил болох “Алтайн магтаал” мартагдахад хүрээд байна хэмээн ШУТИС-ийн Бизнесийн Удирдлага, Хүмүүнлэгийн Салбарын соёл судлалын хөтөлбөр хариуцсан доктор, профессор Д.Наранцацрал хүүрнэж байна. Түүнтэй цөөн хором ярилцсанаа хүргэе.

Read More

Оскарын шагналт жүжигчин, дэлгэцийн урлагийн амьд домог гэгдэх Роберт Редфорд 81 настайдаа жүжигчний карьериа өндөрлүүлж, тэтгэвэрт гарч байгаагаа зарлалаа. Тэрбээр хамгийн сүүлд ‘The Old Man & The Gun’ кинонд банк дээрэмдсэн хэргээр шоронд орсон хэрэгтэн 60 жилийн дараа шоронгоос оргосон хөгшин эрийн дүрд тоглосон байна.

Read More

“Киви” хамтлагийн ахлагч Д.Уламбаяр буюу Укагийн соло карьер тун ч амжилттай яваа. Эрс өөрчлөлт хийхээс огт айдаггүй хэмээн өөрийгөө тодотгодог дуучин бүсгүй маань өчигдөр /2018.08.06/ гаргасан “Do it” уран бүтээлээрээ үүнийгээ дахин батлах шиг боллоо. Тэрбээр охид залуусын нүдийг дэгжин стилиэрээ гайхуулаад авсан юм. Түүний “Do it” клип цацагдсан цагаасаа олноос магтаал, зэмлэл хоёрыг зэрэг хүртэж явна. Учир юу гэвэл зарим фенүүдийнх нь зүгээс “Дуулалт гэхээсээ илүү стиль имиждээ ихэд анхаарсан байна” , “Дуу үнэндээ онцгүй байна. Хоолойны хүчээрээ биш стиль имижээрээ онцгойрч байна” гэсэн шүүмжлэлийг илэрхийлэх болсон.

Read More

АНУ-ын жүжигчин, найруулагч, загвар өмсөгч Элизабет Бэнксийн найруулах “Чарлигийн сахиусан тэнгэрүүд” киноны шинэчилсэн хувилбарт жүжигчин Кристен Стюарт тоглохоор болсон тухай “Сони Пикчерс” компани мэдээлэв. Уг кинонд Кристен Стюартаас гадна Наоми Скотт болон Элла Балинска нар гол дүрд тоглох юм байна. Элизабет Бэнкс нь энэхүү киног найруулж, зохиолыг нь хамтран бичиж байгаагаас гадна сахиусан тэнгэрүүдийн шинэ адал явдал бүхий кинонд Босли-гийн дүрийг мөн бүтээх аж.

Read More

“Киви” хамтлагийн ахлагч Д.Уламбаярын бие даасан дөрөв дахь “Don’t Stop” цомогт багтсан “Сахиулсан Тэнгэр” дууны клип өчигдөр /07.24 /цацагдаж эхэллээ.Дууны үгийг Ръяа бичсэн бол хөгжмийг Ocean Grey Production, клипийг “Artech Media” студийн хамт олон бүтээсэн байна.

Read More

БНСУ-ын “Asia Today” сонины Ерөнхийлөгч, ноён Ү Жон Сүн /Woo Jong Soon/ “Эрхэт Монгол” группын урилгаар 8 сарын 2-4-ний өдрүүдэд Монгол Улсад ажлын айлчлал хийв. Уг айлчлалын үеэр “Эрхэт Монгол” группийн “Зиндаа” сэтгүүлийн Гүйцэтгэх захирал, хатагтай С.Мөнхзул, БНСУ-ын “Asia Today” сонины Ерөнхийлөгч, ноён Ү Жон Сүн нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Санамж бичигт талууд сэтгүүл зүйн салбарт өргөн хүрээнд хамтран ажиллах, олон улсын тавцанд өрсөлдөх чадвар бүхий хэвлэл мэдээллийн байгууллагыг бий болгоход харилцан дэмжлэг үзүүлэх, сэтгүүлч болон контент солилцох зэрэг олон асуудлууд тусгагдсан юм.

Read More