Зохиогч: Урлаг

Өнөөдөр аргын тооллын 2015 оны Нэгдүгээр сарын 7. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн ялгуусан” хэмээгч модон морин жилийн өвлийн дунд улаан хулгана сарын шинийн 17. Буд гараг. Үнэг одтой, зургаан цагаан мэнгэтэй харагчин хонь өдөр. Өдрийн барилдлага Рашаан.Шүтэн барилдлага Төрөхүй.Өдрийн наран 8 цаг 39 минутад мандан, 17 цаг 11 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эм эмнэлгийн үйл үйлдэх, хагалгаа хийлгэх, угаал үйлдэх, мал худалдан авах хийморийн дарцаг хатгахад сайн. Сахил санваар авах, хануур төөнүүр хийлгэхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал тохиромжгүй хэмээжээ

Read More

УДЭТеатрт 15:00 цагт “Нора” сонгодог жүжиг МҮЭСТОрдонд 19:00 цагт Шинэ үе продакшны шилдэг номерууд Тэнгис кино театрт “Хоббит- Таван армийн тулаа” УСК “Падингтон” гэр бүлийн инээдмийн кино “Омарын эрэлд” МУСК …

Read More

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс, Завхан, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 29-34 градус, өдөртөө 17-22 градус, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна.

Read More

10 дугаар сарын 3. Бид хоёрын танилцсаны 8 жилийн ойн өдөр. Гэвч юун танилцсаны ойгоо дурсах… Сэтгэл хоосрон, толгой задрах мэт ангалзан, цээжин дотор гомдол ч юм уу, гутрал ч юм уу нэг л их хатуу юм зангирч байна. Одоо би чамд гомдохоо ч больчихож дээ. Зүгээр л залхаж байна. Энэ амьдралын цаг минут бүрээс би залхаж байна. Хоёр өдрийн турш сураггүй алга болчихоод, танилцсаныхаа ойн урд орой нь гэртээ ирж шөнөжин агсам тавьж цамнасан нөхрийнхөө тухай гэрэл гэгээтэй юу бодож чадах билээ?

Read More

Монголын урлагийн ертөнцөд хамгийн хамгийн тодотголтой цөөн хэдэн хамтлаг байдгийн нэг нь “Номин талст” билээ. Хамтлагтаа нилээдгүй царайлагт тооцогддог дуучин Хаянхярваа энэ оны шинэ жилийн баярыг Лас вегаст угтжээ. Тэрээр гэр бүлийн хамтаар аялаж, шинэ жилийн баяраа тэмдэглэсэн байна.

Read More

Монголын охидын хамтлагууд дундаас хамгийн урт настайд тооцогдож байгаа “Sweetymotion” бүсгүйчүүдээс хамгийн анх Ц.Сарнай үрийн зулай үнэрлэж, ээж болсон билээ. Тэгвэл хамтлагийнхаа продюссер Б.Чинбаттай амьдралаа холбосон Ц.Сарнай дахин хөл хүнд болж, охиноо дүүтэй болгохоор зэхэж байна.

Read More

Грек залуутай сууж харийн орныг зорьсон дуучин Минжинсор нэг хэсэгтэй л чимээгүй байсан. Энэ хугацаанд тэрээр 2 хөөрхөн ихэр охидын ээж болсон билээ. Харин тэрээр шинэ оны өмнөхөн эх орондоо ирсэн даруйд түүний талаар таагүй мэдээлэл цацагдах болсон.

Read More

Ханиад томууны улиралд нийслэлийн цөөхөн хэдэн хүүхдийн эмнэлэг ачааллаа дийлэхгүй самгардаж, өвчтэй хүүхдүүд коридорт хүртэл хэвтдэг жишиг хэдийнэ тогтоод хэдэн өвлийг ардаа орхисон.

Тэгвэл хүүхэд нь өвдсөнөөс улсын эмнэлэг бараадаж, Монголын эрүүл мэндийн салбарын иргэдэд хүрч байгаа үйлчилгээ, бодит байдлыг биеэрээ мэдэрсэн отгон топ модель Х.Бадамгэрэл их л ууртай байна.

Read More