“Зэрлэг цэцэгсийн хүлэмж” киноныхоо араас “Зүрхээр наадагч” нэртэй кино хийж багагүй ашиг олсон “Хувьсал” продакшныхан сүүлийн үед сэтгүүлч нараас ч зугатааж байна. Тэдний эсрэг яруу найрагч Хулганайн Тэргэл гомдол гаргаж байгаа бөгөөд “Хувьсал” продакшны “Зүрхээр наадагч” кинонд миний ах дүүсийн Эрхэс, Тэргэл, Ялгуун, Энхжин нэрийг ашиглаад зогссон төдийгүй аавын минь бидэнд зориулж бичсэн
Эрхэс тэнгэрт
Тэргэл саран
Ялгуун сайхнаар
Энхжин мандмой” гэдэг шүлгийг ч бас зөвшөөрөлгүй ашигласан байна. Иймд тус киноны зохиогч, уран бүтээлчдийг оюуны өмчид зөвшөөрөлгүй халдсан гэж гомдол гаргана гэж мэдэгдсэн.
Зохиогч: Урлаг
Алдарт жүжигчин Линдсей Лохан дуулиант амьдралаа орхиж, цоо шинээр амьдрахаар шийджээ. Тэрбээр үүнд хүүхэд л тус болно гэж үзсэн байна.
Тэгвэл папарацциуд саяхан түүнийг Лос-Анжелесийн нисэх онгоцны буудалд явж байхад нь зургийг нь авч, бие давхар болсныг нь анзаараад үнэхээр гайхжээ.
Чойжин ламын сүм музейн хамгаалалтын бүс хоёр га газрыг хамаардаг. Харин Сити төв нь 800 гаруй ам метр талбайтай бөгөөд музейн эзэмшлийн 200 ам метр талбайтай давхацсан болохыг мэргэжлийн байгууллага тогтоогоод байгаа сурагтай. Уг нь түүх, соёлын дурсгалт байгууламжаас 200 метрийн зайд барилга, байшин барих нь соёлын өвийг хамгаалж чадна гэж мэргэжлийн хүмүүс ярьцгаадаг.
Хүний амьдралын ээдрээт нэгэн зурвасыг харуулсан “Амьдрал нулимсанд дургүй” кино тун удахгүй нээлтээ хийх гэж байна. Энэхүү бүтээл нь “Дээд гэгээн pictures” компанийн бүтээл бөгөөд киноны гол дүрд жүжигчин А.Туяа, дүрүүдэд Б.Батзаяа, Ж.Оюундарь, Ц.Төмөрхуяг, Р.Баттогтох нарын уран бүтээлчид тоглосон бол Ерөнхий найруулагчаар Ц.Энхцогт ажиллаж, дууг нь дуучин Эгшиглэн амилуулжээ.
Өнгөрсөн онд урлагийнхны дунд шуугиан тариад байсан “Шинэ үе” продакшны жүжигчин Алдармаа, Оюунтуул нарын хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа билээ. Алдармаад 7-н жилийн хорин ял оноож тэрээр шинэ оны өмнөхөн батлан даалтанд гараад байсан юм. Түүний хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд явуулснаар Оюунтуулд хүнд бус хөнгөн гэмтэл учруулсан гэж үзжээ.
Улсын Их Хурлын даргын ивээл дор, Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Монголын Шатрын Холбоо хамтран Ардчилсан шинэ үндсэн хуулийн өдөрт зориулсан Шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах тэмцээнийг 2015 оны нэгдүгээр сарын 10, 11-ний өдрүүдэд Төрийн ордонд зохион байгуулна.
Гавъяат боксчин Н.Төгсцогтын амжилтаар бахархдаггүй монгол хүн гэж үгүй биз ээ. Тэгвэл Н.Төгсцогтын 13 секундэд 130 цохилт хийж байгаа бичлэгийг “Es news” –ийн сэтгүүлч Элли Секбич youtube сайтад байршуулснаар олон хүнийг гайхшруулж байна
ОХУ-ын Буриадын бүгд найрамдах улсад “Байкальский рож дественский фес- тиваль” хөгжмийн наадмыг зургаа дахь жилдээ зохион байгуулж байна. Шинэ жилийн баярын өдрүүдэд зориулсан энэ хүү наадамд олон улсын шилдэг хамтлаг, дуучин, хөгжимчид урилгаар оролцдог билээ. Энэхүү наадамд урилгаар оролцож буй Монгол Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын симфони оркестр болон найрал дуучид П.Чайковскийн уран бүтээлийн дээжээс бүрдсэн гала тоглолтоо өнөөдөр толилуулах аж.
Монголд анх удаа жааз амьд хөгжмийн хамгийн өргөн бүрэлдэхүүнтэй тоглолтоо хүргэдэг дуучин бол Наагий буюу Н.Наранбаатар. Тэрбээр “Хайрласан Зүрх”, “Энэ дурлал гайхамшигтай”, “Чиний зүг” зэрэг дуунуудаа сонсогч олондоо хүргэсэн билээ.
Энэ онд нээлтээ хийхээр хүлээгдэж буй шилдэг 24 киног энэ удаа 24цаг.мн сайт онцолж байна. Энэхүү жагсаалтад багтсан холливудын уран бүтээлүүдээс кино сонирхогчдын анхаарлыг гойд татахуйц нь “Галзуу хурд”, “Авенжерс”, “Оддын дайн” зэргийг кинонууд юм. Харин дотоодын уран бүтээлүүдээс “Танхай тээгч”, “Тютю” зэргийг нэрлэж болно. Ингээд эдгээр болон бусад киноны бүтсэн түүх, өрнөх үйл явдал, тоглосон жүжигчдийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хүлээн авна уу. 2015 онд ямар ямар кинонууд дэлгэцнээ гарч, үзэгчдийн нүд сэтгэлийг баярлуулахыг дараах жагсаалтаас харцгаая.
