Зохиогч: Урлаг

25-р суваг телевизээс зохион байгуулж буй “Дуэт vs Дуэль 2014” цэнгээнт шоу нэвтрүүлэг нь эхэлсэн цагаасаа хойш, үдэш бүр цэнхэр дэлгэцийн өмнө үзэгч олныг байлдан дагуулж байна.

Ардчилсан хэмээх тодотголтой “Дуэт vs Дуэль цэнгээнт, шоу нэвтрүүлэгт “Эзэмдэгч”, “King & Queen”, “Like”, “Пуужин”, “Holly Dolly” зэрэг багууд оролцож байгаа билээ. Ялагчийг

Read More

Соёл тун айхтар хүчтэй, сайн муу хор уршигтайгаар халдварлан тархдаг зүйл. Тэртусмаа урлагаар дамжин тархаж буй соёлын нөлөө одоо дэлхий ертөнцийг хэрэн сүлжиж байна. Цэрэг дайны хүчээр бус харьцангуй “энхтайванч” арга замаар зарим үндэстний соёл үсэрхийлэн халдварлаж байна. Хамгийн ойрхны жишээ бол өдөр бүхэн бидний үздэг, өнөөх алдарт “СОЛОНГОС КИНОНУУД”-ын халдвар. Кино урлаг хэмээх соёлын “вирусээр” дамжин тархаж буй оюун санааны амьдралын солонгосждолт. Үнэндээ Монголын Нууц Товчоонд гардаг шиг “орондоо орох завгүй” сүүлийн 15 жил бид солонгос кино үзлээ. Үүний үр дүнд нийгэмд юу бий болов.

Read More

Рок попын ертөнцөд хөл тавиад удаагүй ч, өөрийн гэсэн орон зайг бий болгож чадсан залуу дуучин А.Хишигдалай энэ удаагийн ярилцлагад маань уригдлаа.

Сүүлийн үед охид залуусын сонсох дуртай болоод байгаа олон сайхан дууг амилуулсан авьяаслаг дуучин маань “Universe best songs-2011” наадмын шилдэг оролцогчийн нэг болж байсныг уншигчид мэдэх биз ээ. Тэрбээр энэхүү амжилтаа бататган өнгөрсөн хавар зохиогдсон “Best of the best” наадмын Гран при шагналын эзнээр тодорсон билээ.

Read More

Блиц: Жүжигчин Даниел Радклифф 1989 оны долдугаар сарын 23-нд төрсөн. Тэрээр Английн үргэлжилсэн үгийн алдартай зохиолч Ж.К.Роулингийн “Харри Поттер” цувралд гол дүрийг бүтээснээр нэр алдарт хүрсэн юм. Үүнээс өмнө тэрээр 10 настай байхдаа “ВВС1”-н Давид Коппэрфилд хэмээх телевизийн кинонд тоглосноор анх кино урлагт хөл тавьжээ. Хамгийн сүүлд тэрээр ирэх 2015 оны аравдугаар сард нээлтээ хийх “Victor Frankenstein” гэх аймшгийн кинонд бөгтөр нуруут Игорийн дүрийг бүтээсэн байна.

Read More

Монголын өгүүллэгийн нэрт төлөөлөгч, Монгол Улсын Төрийн шагналт С.Эрдэнийн мэндэлсний 85 жилийн ой энэ жил тохиож буй юм. Тиймээс энэ жилийн “Утгын чимэг” богино өгүүллэгийн наадмыг түүний нэрэмжит болгон зохион байгуулж байна. Наадам өчигдөр Улсын драмын эрдмийн театр болж уран үгийн шилгүүдээ тодрууллаа. Энэ жилийн наадамд олон зохиолч бүтээлээ сойсноос зохиолч, сэтгүүлч Б.Золбаярын “Цоожны ганц шүдлэн” өгүүллэг тэргүүн байрыг эзэллээ. “Утгыг чимэг” наадмын бүтээлүүдийг манай урлаг соёлынхон уншиж амьдруулдаг.

Read More

“Хувьсал” продакшны залуу жүжигчин Г.Бямбасүрэнгийн хувийн зургийн цомгоос хүргэж байна. Тэрбээр тайз, дэлгэцийн урлагт хүчээ сорьж яваа авьяаслаг залуу уран бүтээлч юм. 2013 онд Францын нэрт яруу найрагч Виктор Хюгогийн нэрт уран бүтээл “Парисын дарь эхийн сүм” зохиолын Эсмеральдогийн дүрийг Франц хэл дээр Сити дээд сургуулийн урилгаар мюзикл жүжиг төрөлд бүтээж байсан юм.

Read More

Өнөөдөр шилдэг залуу уран бүтээлч, хуучирч, ХБК-ийн симфони найрал хөгжмийн ангийн оюутан Э.Цэндсүрэнгийн “Folk meets classic” нэртэй бие даасан тоглолт болох гэж байна.

Э.Цэндсүрэн нь 2009 онд МУГЖ, дэд профессор С.Цэвэлмаагийн нэрэмжит “Өсвөрийн хуучирчдын улсын анхдугаар уралдаан”-ы тэргүүн байр, 2012 онд МУАЖ, Төрийн шагналт Л.Мөрдоржийн нэрэмжит “Үндэсний хөгжимдийн улсын II уралдаан”-ы дэд тэргүүн байр, МУТШ, УГЗ Б.Шаравын нэрэмжит “Үндэсний хөгжимчдийн олон улсын анхдугаар уралдаан”-ы гуравдугаар, “Надежда” олон улсын X дугаар наадмын тэргүүн байрын шагналт шилдэг, залуу хуучирч юм.

Read More

Найруулагч, МУСТА Ц.Хүсэлбаатар дэлгэцийн шинэ уран бүтээл дээрээ ажиллаад тун ч завгүй явна. Түүний удирддаг “Хас энтертаймент” нь“Аюултай харилцаа” нэртэй мистик, триллир чиглэлийн цоо шинэ уран сайхны кино тун удахгүй үзэгчдийн хүртээл болно.

Read More