25-р суваг телевизээс зохион байгуулж буй “Дуэт vs Дуэль 2014” цэнгээнт шоу нэвтрүүлэг нь эхэлсэн цагаасаа хойш, үдэш бүр цэнхэр дэлгэцийн өмнө үзэгч олныг байлдан дагуулсаар хэсэг хугацааг өнгөрөөгөөд байна. Тус нэвтрүүлэг нь энэ цаг үеийн олны танил авьяаслаг, оюунлаг, шилдэг залуусыг нөхөрсгөөр өрсөлдүүлэн оролцуулдгаараа онцлогтой билээ.
Зохиогч: Урлаг
Дуучин Улаанцэцэгийн шинэ уран бүтээл “Аялгуут шинэ жил” дуу
Ардын дуу хөгжим, ардын урлагаа хөгжүүлэн дэлхийд таниулах, сурталчилах, орчин үеийн урлагтаа хослуулан бүтээл туурвих сонирхолтой шинэ залуу уран бүтээлчид сүүлийн үед хүч түрэн гарч ирэх болсон. Тэдний нэг бол Хөгжим бүжгийн коллежийн симфони найрал хөгжмийн ангийн оюутан, хуучирч Э.Цэндсүрэн юм. “Надежда” олон улсын наадмын тэргүүн байрын шагналтай тэрээр С.Гончигсумлаагийн нэрэмжит Хөгжим бүжгийн коллежид орсон цагаасаа эхлэн амжилттай суралцаж, 2008-2014 оны хооронд гурван ч удаагийн бие даасан тайлан тоглолтоо хийсэн байна.
Итали улсын Венец хотын худалдаачин Николо Полын хүү дэлхий дахинаа нэрээ дуурсгах үйл бүтээсэн аугаа аялагчдын нэг болох Марко Пологийн Хубилай хааны үе буюу 13 дугаар зууны үеийн залуу насны амьдралыг харуулсан түүхэн кино өнөөдрөөс эхлэн дэлхийн кино театруудаар гарч эхлэх юм.
Жүжигчин Д.Оюунтуул, Ц.Алдармаа нарын шүүх хурал 2014-10-16ны өдөр болж Алдармааг 7 жил 10 сар хорих ялаар шийтгэсэн бол Д.Оюунтуулд торгуулийн арга хэмжээ авсан билээ.
“Аврора” болон “Фокус” фильмийн хамтын бүтээл, Б.Чингүүн болон МУГЖ И.Одончимэг нарын хамтран найруулж байгаа “Танхай тээгч” уран сайхны киноны “Хайрласан Зүрх ” дууг дуучин Наагий, Агиймаа нар хамтран дуулжээ.
Жүжигчин Б.Мишээлийн “инээмсэглэл” селфинүүдээс
Шинэ жилийн гоёмсог үс засалтыг өөрсдөө хийх хялбар аргууд /фото/
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар зохиож буй “Мөнх тэнгэрийн бичиг” монгол бичгийн уран бичлэгийн үзэсгэлэн өнөөдрөөс эхлэн Хэнтий аймагт нээгдлээ. Тус үзэсгэлэн хоёр өдрийн хугацаатайгаар үргэлжлэх бөгөөд энэ үеэр монгол бичгийн уран бичлэгийн сургалт, лекцийг ч мөн зохион байгуулах юм байна.
Парисийн Арт Асегийн дуудлага худалдаан дээр өнөөдөр 10.30 цагт Занабазарын XVII зууны үеийн гайхамшигт бүтээлүүдийн нэг болох хүрлээр урласан Ногоон дарь эхийг 3.46 сая евро буюу 4.3 сая ам. доллараар худалджээ. Уг дуудлага худалдаан дээр Занабазарын бүтээсэн дарь эх нь хүрлээр урласан маш ховор бүтээл хэмээн тодорхойлоод 300 000 еврогоос эхлэн дуудсан байна.
