Зохиогч: Урлаг

Эдийн засгийн өсөлт­дөө дулдуйдсан Азийн орнууд тэнгэр гижигдсэн барилгуудаас авахуулаад нисэх буудал, дүүжин гүүр, өндөр хурдтай галт тэрэг, худалдааны төв, олон нийтийн талбайгаар өрсөлдөж байна. Энэ өрсөлдөөн явсаар хэн хамгийн өндөр Будда босгох вэ гэсэн тулааны талбар руу шилжжээ.

Read More

Олон фэнүүдтэй Монголын эмэгтэй хамтлаг бол “Киви”. Исгэлэн жимс хэмээн өөрсдийгөө тодорхойлдог хамтлаг 2004 онд байгуулагдаж байсан билээ. Тэд нэг хэсэг хамтаараа уран бүтээлээ хийхгүй хэмээн шуугиан дэгдээсэн ч удалгүй шинэхэн дуугаа олны хүртээл болгосон. Өдгөө хамтлагийн ахлагч Ука буюу Д.Уламбаяр ээж болохдоо бэлдээд уран бүтээлээсээ түр чөлөө авсан байгаа аж.

Read More

Сүхбаатар аймгийн Нутгийн зөвлөлөөс жил бүр Улаанбаатар хотод амьдарч буй нутгийн уугуул иргэдийнхээ дунд шинэ жилийн цэнгүүнийг зохион байгуулдаг уламжлалтай билээ. Энэ жилийн цэнгүүнийг ирэх сарын 12-ний өдөр “Чингис” зочид буудлын “Өргөө” ресторанд зохион байгуулахаар товлоод байгаа бөгөөд энэ үеэр “Гангар хун” цомын эздийг тодруулах үйл ажиллагааг явуулах юм.Сүхбаатар аймгийн бахархалт шувуугаар нэрлэсэн энэхүү цомыг зургаан төрлийн номинацийн эздэд гардуулах бөгөөд шалгаруулалтад Сүхбаатар аймгийн уугуул болон суугуул иргэд оролцож, өөрийгөө болон өөр бусдын нэрийг дэвшүүлэх боломжтой. Өөрөөр хэлбэл, Сүхбаатар аймгаас гаралтай, 2014 ондоо тухайн салбартаа ажлын үр дүн, амжилт бүтээлээрээ манлайлан, нутгийн нэрийг өндөрт өргөж байгаа салбар, салбарын манлайлагч шилдгүүдийг шалгаруулна.

Read More

Хийлч Ч.Дэлгэрцэцэг өөрийнхөө мөрөөдлөөр амьдарч байна гэлээ. “Degi’s music school” хөгжмийн сургуулиа ажиллуулж, хийлийн багш хийж, “Улаанбаатар” чуулгадаа гоцлол хөгжимдөж, “W” бүсгүйчүүдийн клубийнхээ гишүүдэд анхаарал тавьж, хүүгээ асарч… Жирийн нэгэн монгол бүсгүйн бүхнийг амжуулсан гялалзсан амжилтаар нь бахархаж түүнтэй уулзахаар цаг болзлоо. Хөгжимчин бүсгүйн өвөрмөц мэдрэмжийг илтгэх тав тухтай орчин бүрдсэн, шинэхэн сургуулийнхаа хичээлийн өрөөнд биднийг урилаа.

Read More

Монгол улсын филармоний гоцлол дуучин Л.Насанбуян өөрийн анхны бие даасан БИ… тоглолтоо үзэгчдээ хүргэхэд бэлэн болжээ.

БИ… тоглолтын хэвлэлийн бага хуралыг МУ-ын филармони дээр өнөөдөр буюу 11-н сарын 25 нд 12:00 цагт боллоо. Дуучин маань ирсэн сэтгүүлчдэд анхны “ХЭЗЭЭ Ч МАРТАГДАШГҮЙ” цомгоо өөрийн гарын үсгээ зурж бэлэглэсэн юм.

Read More

Хөгжмийн зохиолч JACK буюу Энхжаргалын Батжаргал уран бүтээлийн “Jack 1” тоглолтоо “UB Palace”-ын концертын танхимд 12 сарын 06-нд хийх гэж байна.

Тоглолтод МУГЖ Д.Жаргалсайхан, Б.Батчулуун, A-Sound, Fire, Анхаа, Халиун, Үүрээ, Мөнхбат, BX, Гурван бүлүүн, Motive, Sync, Madness нар оролцоно. Тасалбарыг easyticket.mn, 1900-1199, “HIFI records” -ын бүх салбаруудаар худалдаалж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг 88441177 утаснаас лавлаарай.

Read More

Түүхийн шинжлэх ухааны доктор, түүх судлаач, багш Д.Өлзийбаатар эх орныхоо аугаа түүхээр бахархаж, улмаар эх түүхээ гүнзгийрүүлэн судлах санаа бодлыг суулгах үүднээс хүүхэд, залууст зориулан Монголын түүхийн товч тоймыг цомогт хүүрнэн хэвлүүлжээ. Тэрбээр Монгол нутагт хүн суурьшсан цагаас эхлэн ардчилсан хувьсгал хүртэлх түүхийг агуулсан “Монголчууд” сонсдог цахим түүхийн хоёр дахь хэвлэлтээ уншигч, сонсогчдоо толилуулхад бэлэн болгосон байна.

Read More