Зохиогч: Урлаг

Их театрын түүхт тайзнаа Монголын алтан гургалдайнуудын гала концерт тавигдлаа. Энэ гала концерт нь Монгол-Оросын соёлын хамтын ажиллагааны хүрээнд тавигдаж буй юм.

Энэ концертод Монголын дуурийн шилдэг дуучид хүрэлцэн иржээ. Өнгөрсөн жил Марийнскийн, Их театрын болон Михайловскийн театрын дуучид Монголд айлчлан тоглосон билээ. Харин энэ удаа монголчууд хариу айлчлан тоглолоо.

Read More

Энэ удаагийн “Урлаг” буландаа УДБЭТ-ын концермейстр Б.Алуунгоог урилаа. Тэрбээр УДБЭТ-ын удирдаач, урлагийн гавьяат зүтгэлтэн Ж.Бүрэнбэхийн охин аж.

-Өөрийгөө танилцуулна уу?

-Хөгжим бүжгийн коллежийн төгөлдөр хуурын ангид 1993 онд элсэж, 2004 онд Москвагийн Гнесиний нэрэмжит Хөгжмийн академид суралцан 2010 онд төгссөн. 2012 он хүртэл мэргэжлээ дээшлүүлээд, УДБЭТ-т концертмейстрээр ажиллаж байна. Гавьяат жүжигчин, дуучин Д.Бандийн гэргий, Маргарита Николаевна Григорьева бол миний анхны багш.

Read More

“Хүүхдийн ордон”-ны сурагчаас ирээдүйтэй оюутан, оюутнаас чадварлаг жүжигчин хүртэл мэрийж чадсан бүсгүй бол Г.Нарансолонго. Нэгэн үе “Х ТҮЦ” продакшнаар овоглож явсан тэрбээр нөхөр Тэмка буюу Тэмүүжинтэйгээ хамтарч, хэсэг нөхдийн хамтаар “Эмоци” продакшныг байгуулж, уран бүтээлийн амжилт дүүрэн яваа билээ. Жүжигчин бүсгүй өөрийн өхөөрдөм төрхөөрөө үргэлж фэйсбүүк хуудсаа чимэж байдаг юм. Та бүхэндээ түүний шинэхэн зурагнаас хүргэж байна.

Read More

Монголчууд түүхэндээ дэлхийн гүрнийг байгуулж чадсан, сэргэж мандаж явсан, бас сорилт бэрхшээлийг даван туулж ирсэн аугаа ард түмэн. Анхны Үндсэн хуулийг баталж, тусгаар тогтнолоо заралсан нь Монгол түүхийн салшгүй нэгэн хэсэг юм.

Read More

Кино урлагийн ертөнцөд нэгэн шинэ бүтээл мэндлэхэд бэлэн болжээ. “Скин” интертайментийн бүтээл “Зүрх зогсохгүй” адал явдалт киноны нээлт ирэх 12-р сарын 2-нд “Тэнгис”, “Өргөө” кино театруудад болох гэж байна.

Read More

“LVA” энтертайнментын дэлгэцийн дөрөв дэх бүтээл “Мухар гудамж” адал явдалт, драмын уран сайхны кино баасан гараг буюу энэ сарын 28-ны өдөр нээлтээ хийнэ. Хүн хүний харилцаа, эрх мэдэлтнүүдийн бодлого, шийдвэр, өнгө мөнгөний олон хүчин зүйлсээс үүдэж нийгмийн салбар бүрт саад бэрхшээл, асуудал тулгарч эцэст нь мухардалд ордгийг “Мухар гудамж” харуулах гэнэ.

Read More

Дэлхий нийтээрээ жил бүрийн 12 дугаар сарын 03-ныг “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг хамгаалах Олон Улсын өдөр” болгон тэмдэглэдэг. Тус өдрийг НҮБ-аас “Тогтвортой хөгжил-Технологийн оролцоо” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.

Read More

АНУ-ын Калифорни мужийн Сан Диего хотоос гаралтай рэппер Брэндон Дункан зохиосон дууныхаа төлөө бүх насаараа хорих ял авч болзошгүйг байгааг “Los Angeles Times” сонинд өгүүлжээ. Б.Дункан Tiny Doo хэмээх урлагийн нэрийн дор дуулдаг ба түүнийг дээрмийн бүлгийн 15 гишүүний хамт хотод буудалцсан хэрэгт шалгаж байгаа аж. Гэхдээ дуучин залууг уг хэргийн хүрээнд буудалцсан, хэрэгтнүүдийг буу зэвсгээр хангасан зэрэг зүйл заалтаар буруутгаагүй байна. Түүнд хэрэг тулгасан гол үндэслэл нь “No Safety” /Аюулгүй байдал алга/ нэртэй цомогт нь орсон дууны үг аж.

Read More

“Монгол уран бичлэг” буюу “Mongolian Calligraphy” нэртэй томоохон каталоги хэвлэгдэн гараад байна. Уг ном “Монгол бичиг үгсийн түүхэн дэх уран бичээс”, “Монголын орчин үеийн уран бичлэг” гэсэн хоёр бөлгөөс бүрдэж байгаа бөгөөд эртний түүх соёлын дурсгалууд болон бичиг номын дотроос монгол уран бичлэг буюу каллиграфийн үүсэл гарлыг эрэн тодруулах оролдлого хийсэн байна.

Read More