Америкийн Үндэсний Сагсан Бөмбөгийн Холбооны “Миами Хит” багийн тоглогч Леброн Жэймс Үндэсний Сагсан Бөмбөгийн Холбооны аваргын цомыг багийнхныхаа хамт дөрөв дэх удаагаа өргөж яваа алдартай тамирчин.
Зохиогч: Урлаг
ффц Vanquish хамтлагийн 10 жилийн ойд зориулан Рэппер Цэцэ өөрийн 2 дахь тоглолтоо “Ном ба Ирээдүй” нэртэйгээр 11 сарын 27-нд MINT club-д хийх гэж байна.
Тоглолтонд урилгаар Vanquish, N.M.N, 3 Охин, Дөлгөөн, BX, Opozit болон Хувьсал Production-ий хамт олон оролцох аж. Энэxүү тоглолтноос олсон орлогыг 100% Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын төв номын санд байрлаx 100м2 тайлбайд 1-6 насны хүүхдүүдэд зориулсан номын сан тохижуулахад зарцуулах юм.
Сэтгэлийн үгээ чамдаа би хэльюү гээд
Санааширч бодсоор зөндөө л удлаа даа
Сайхан сарнай минь соёолж гүйцээд
Саруул талаа чимэглэн ургалаа … хэмээн эхэлдэг, хүн бүрийн сэтгэлд хоногшсон “Хайрын сарнай” дууг МУГЖ С.Хүрэлбаатар коверлон дуулжээ. Энэхүү дууны үг, аяыг Ч.Баттогтох бичсэн байна. Ингээд та бүхэнд “MGLRADIO”- оос бэлтгэн хүргэдэг ковер бичлэгийг хүргэж байна.
Бүх урлагийн дотроос хамгийн хүчтэй нь кино урлаг. Сүүлийн жилүүдэд манай кино урлаг хүчээ авч залуу, чадварлаг жүжигчид найруулагчид олноор түрэн гарч байна.
Тэднийг нэг болох Монгол Улсын Төрийн соёрхолт, дуучин Д.Болдын “Захиа” дууны клипээр гараагаа эхэлж, МҮОНТ-ийн “Хэцүү анги” киноны Билгүүний дүрээр үзэгчдийн эчнээ танил болсон жүжигчин М.Наранмөнх удам залгасан авьяасаа “Ахан дүүс”, “Тэнгэрийн хүү”, “Миний ах атаман” зэрэг дэлгэцийн уран бүтээлүүдэд чадварлагаар харуулаад байгаа. Тэрээр найзуудынхаа хамтаар өөрийн гэсэн продакшн байгуулжээ.
Монгол Улсын филармоний гоцлол дуучин Л.Насанбуян 2014 онд уран бүтээлийн шинэ ертөнцөө нээх гэж байна. Зууны манлай дуучин поп хатагтай Б.Сарантуяагийн шавь гэдгээрээ бахархаж явдаг дуучин Насаа “БИ…” нэртэй анхны бие даасан тоглолтоо Монгол Улсын филармоний тайзнаа 11 сарын 28 , 29 нд хийхээр товоо зарлажээ.
Урлагийн тайзнаа гарахаа больсон ч үргэлж сайхнаараа бүсгүй бол Ч.Уранхолбоо. Гоо сайхан, үсэндээ үргэлж анхааралаа хандуулдаг тэрбээр олны анхааралын төвд байдаг. Олон бүсгүйчүүд түүнээс бие галбираа хэрхэн хадгалж үлддэг талаар асуудаг. Тэгвэл тэрбээр ганцхан өөрийнхөө гоо сайханд анхаараад зогсохгүй Монголынхоо мянга мянган эмэгтэйчүүдэд гоё сайхан байхад нь туслаж зөвлөгөө өгөх, үсчин, гоо сайхан, алжаал тайлах зэргийг шийдсэн салоноо нээхээр төлөвлөж байгаа талаар дуулгалаа.
Хөтлөгч, нэвтрүүлэгч Б.Тамирын шинэ нэвтрүүлгийн эхний хэсгийг үзэгч та бүхэндээ хүргэсэн билээ. Тэгвэл энэ удаад “6500 Миллийн аялал”-ын хоёрдахь хэсгийг хүргэж байна.
Нийслэлийн эдийн засаг нийгмийн зорилт болон нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үйл ажиллагааны хөтөлбөрийн заалтыг хэрэгжүүлэх, хүн амд үзүүлэх соёл урлагийн үйлчилгээний хүрээг өргөтгөх, Улаанбаатар хотыг гадаад дотоодод сурталчлах чиг үүрэг бүхий мэргэжлийн урлагийн байгууллага болох Улаанбаатар чуулга марктенгийн менежер ажилд шалгаруулж авах гэж байна.
Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Монгол-Оросын хамтарсан эрдэм шинжилгээний хурлыг өргөжүүлэн ССАЖЯ-тай хамтран “ Соёлын аялал жуулчлалын хөгжлийн чиг хандлага, мэргэжилтэн бэлтгэж буй өнөөгийн байдал” сэдвийн хүрээнд 2014.11.20-23-ны өдрүүдэд зохион байгуулна.
Рок, поп урлагийн шинэ залуу үеийг бэлтгэх, авьяаслаг залуусыг дэмжих зорилготой “Making the band” шоу, нэвтрүүлгийн отгон хамтлаг “Code 26” шинэ клипээ гаргажээ. “Би харамсахгүй” клипэд хамтлагийн Alpha интертаймэнт хийсэн байна.
