Зохиогч: Урлаг

Драмын урлагийн шилдгүүдийг тодруулдаг “Гэгээн муза” наадмаас шилдэг эмэгтэй ганц хүний жүжгийн төрлийн цомыг театртаа авчирсан “Солиорол” жүжгийг “Black box” театр 11 сарын 22-нд 18 цагаас дахин тайзнаа тавих нь ээ.

Зохиолч Сара Кейн Солиорол жүжгээ 1999 оны хоёрдугаар сарын 20-нд бичиж дууссаныхаа дараа амиа хорлосон гэдэг. Анхны тоглолт нь түүнийг нас барсанаас жил хагасын дараа буюу 2000 оны зургадугаар сарын 23-нд Английн Жервүүд театрт болжээ. Тэр цагаас хойш хэд хэдэн удаа 1-3 жүжигчний бүрэлдэхүүнтэйгээр олон хувилбараар тайзнаа тавигдсаар байгаа билээ.

Read More

Монголчууд эртнээс нааш ном судрыг зүйл бүрээр бүтээж ирсэн уламжлалтай. Чингэхдээ Бурханы шашны их хөлгөн судар сахиус шүтээнийг маш том хэмжээгээр бичиж барлахаас гадна алт мөнгө есөн эрдэнээр ч бүтээж байв.

Монгол улсын Үндэсний номын сангийн Үнэт ховор номын музейд хамгийн жижиг судар гэж хажууд нь томруулагч шил тавьсан онцгой сонин өчүүхэн ном бий. Энэ нь XX зууны эхэн үеийн бүтээл бөгөөд Гандантэгчинлин хийдийн гайхамшигт гүн ухааны гурван дацангийн нэгний анги дамбын гэвш, Монгол улсын Судар бичгийн хүрээлэнгийн жинхэнэ гишүүн эрдэмтэн С.Шагж (1886-1938) гуайн бүтээл мөн.

Read More

Хувцас загварын “Гоёл 2015” наадам энэ сарын 26-нд эхлэх гэж байна. Жил бүр уламжлал болгон Монголын дизайнеруудын холбооноос зохион байгуулдаг тус наадам энэ жил топ моделоос гадна шилдэг загвар өмсөгч, шилдэг гоо засалч, шилдэг үсчин шалгаруулах ажээ. Уг наадмын үйл ажиллагаа загварын долоо хоногоор эхлэх юм байна.

Read More

“Монгол Улсад цэргийн үлээвэр хөгжим үүсч хөгжсөний 100 жилийн ой”-д зориулсан Эрдэм шинжилгээний хурал өнөөдөр Хөгжим бүжгийн коллежийн хурлын танхимд болно.

Хуралд Цэргийн салбараас төрсөн урлагийн шинжлэх ухааны доктор Л.Эрдэнэчимэг, Төрийн шагналт, хөгжмийн зохиолч, доктор С.Соронзонболд нарын найман эрдэмтэн эртний үлээвэр хөгжмөөс эхлээд өнөөгийн үлээвэр хөгжим хүртэлх сонирхолтой баримт, судалгаа хийснээ олон нийтэд тайлагнах аж.

Read More

Хайр сэтгэл, хүмүүсийн зан чанар, тухайн үеийн нийгмийн тусгал болсон “Учиртай гурван толгой” дуурийг тайзнаа амилуулсны түүхт 80 жилийн ой энэ онд тохиож байгаа бөгөөд 2013 дахь удаагаа тоглогдох гэж байна.

11 дүгээр сарын 24-нд тоглогдох тусгай тоглолтыг энэхүү гайхамшигт дуурийг үзэж амжаагүй байгаа залуус үзэхээр сонирхож байгаа гэнэ. Уг дуурь нь хайр дурлал,араар тавилт, янаг амрагийн тухай ээдрээтэй сэдвийг уран гоёмсогоор үзүүлж чаддаг учраас хэн хүний сонирхлыг соронз адил татдаг буй заа.

Read More

“Хэнтийн өндөр ууланд” аялгуугаараа хэн бүхний сонорыг мялааж сэтгэлийг хөглөсөн энэ бүсгүйг та бид андахгүй. Хөгжим бүжгийн коллежээс эхлээд АНУ-ын Мичиган мужын Grand Valley их сургуулийг хийлийн гоцлоочоор төгссөн Ч.Дэлгэрцэцэг хатагтай өнөөдөр монголдоо зогсохгүй олон улсын давцанд хүлээн зөвшөөрөгдсөн. Хийл хөгжмийн гайхамшигт хэмнэлтэй

Read More

Жүжигчин Б.Баатархүүг танихгүй хүн ховор. Хошин урлагийн “Х ТҮЦ” хамтлагт харьяалагдаж явсан уран бүтээлч. Багын л сэргэлэн, гялалзсан, гялтганасан, сахилгагүй нөхөр байсан болохоороо энэ зангаа даган жүжигчин болсон гэдэг. Тэрбээр цахим хуудсаа өөрөө идэвхитэй хөтөлдөг олны танил хүмүүсийн нэг. Өнгөрөгч есдүгээр сард найзууддаа гэнэт баяжсан тухайгаа дуулгасан.

Read More

Жүжигчин И.Одончимэг, Г.Ундармаа нарыг УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлэг өнөөдөр Төрийн ордонд хүлээн авч уулзлаа. Энэ үеэр эмэгтэй гишүүд жүжигчин бүсгүйчүүдэд талархал илэрхийлж, цаашид хамтран ажиллах санал тавьсан юм. Жүжигчин И.Одончимэг Улаан чулуутын хогийн цэгт амьдарч буй хүүхүүдийг сургуультай болгох төслийг амжилттай хэрэгжүүлж байгаа бол Г.Ундармаа эмнэлгүүдийн хүлээлгийн хэд хэдэн танхимыг тохижуулсан билээ.

Read More