Сэтгүүлзүйн салбарын мэргэжлийн холбоод шинэ жилээ хамтарч тэмдэглэх гэж байна. Хараат бус, бие даасан хэвлэл мэдээллийг дэмжин хөгжүүлэх зорилго бүхий Хэвлэлийн Хүрээлэнгээс санаачилсан энэ ажлыг сэтгүүлзүйн салбарын долоон байгууллага дэмжиж хамтрахаар болжээ.
Зохиогч: Урлаг
Босго нь өндөр гэгддэг Х Түц Продакшныг Монголын урлагт чансаатай чадвартай уран бүтээлчдийг олноор төрүүлдэгийг үзэгчид та бүхэн сайн мэдэх билээ. Онон, Одноо, Аглуу, найруулагч Найдандорж нараар ахлуулсан энэхүү продакшнаас Дооёо, Ааяа, Баатархүү гээд ард түмний хайртай олон жүжигчид төрөн гарсан. Мөн тэдний дараа үе гэвэл Банш Батаа, Төтө, Нарансолонго, Тэмүүжин гээд чадвартай залуучуудыг олноор нь төрөн гаргасан байдаг. Тэгвэл тэдний араас шил даран хөөж яваа авьяаслаг залуусыг танилцуулахад таатай байна. Тэднийг Баясаа, Зоригоо, Ивээл гэдэг бөгөөд тэднийг Х Түц-ийн “Ийм нэгэн явдал” тоглолтоос харж болно.
Дэлхийн дижитал камерны зах зээлд №1-т бичигддэг Япон улсын Канон корпораци 2009 оноос хойш гэрэл зургийн хорхойтнуудыг удтал хүлээлгэсний эцэст EOS 7D-ийн залгамжлагч EOS 7D Mark II хагас мэргэжлийн камераа өнгөрөгч 9 сарын 15-нд танилцуулсан юм.
Монгол реппер GEE бие даасан “Юуны төлөө” тоглолтоо UB Palace-ын Royal танхимд хийсэн. Түүний тоглолт үнэхээр халуухан, гайхалтай болсон тухай фенүүд нь урмын үг харамгүй хайрласан юм. Тэгвэл саяхан тоглотоороо бут авсан рэппэр GEE “Хараалгүй дуу” нэртэй шинэ уран бүтээлээ клипжүүлэн сонсогч фенүүддээ бэлэг барьжээ.
Зуунаас зууныг дамжин “Цаг агаарын дуу” хэмээн алдаршсан аялгуу болох “Цэнхэр залаа” ятгын гоцлол хөгжим зохиосны 45 жилийн ой энэ жил тохиож байна. Ойн хүрээнд нэгэн сонирхолтой уулзалт үдэшлэг энэ сарын 23-ны ням гарагт болох гэж буй ажээ.
Энэхүү алдарт аялгууг цэл залуухан 20 насандаа зохиосон Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Самбуугийн Баатарсүх өөрийн шавь нарын хамт ая дуугаа өргөж, цугласан олон фэнүүдтэйгээ нэгэн үдшийг хамтдаа өнгөрөөхөөр бэлдэж байгаа юм. Үдэшлэг MiQueen Mansion ресторанд болно.
www.URLAG.mn
Д.Сүхбаатарын нэрэмжит Баянзүрх дүүргийн Соёлын төвийн шинэ байрны нээлт боллоо. Жанжин клубын түүхт 90 жилийн ойн баяртай Соёлын төвийн шинэ барилгын нээлт давхацсан бөгөөд нээлтийн арга хэмжээнд Баянзүрх дүүргийн ИТХ-ын дарга Ц.Батхүү, Засаг дарга Д.Пүрэвдаваа, Нийслэлийн Соёл урлагийн газрын дарга Б.Батцэнгэл, Соёлын төвийн дарга, МУГЖ Д.Бархас болон албаны бусад хүмүүс оролцсон юм.
Соёлын үнэт өв болсон Чойжин ламын сүм музейд гамшиг нүүрлэж, аврал хүлээж байна. Хотын төвийн А зэрэглэлийн бүсэд хамаардаг тул газар руу нь хөрөнгө мөнгөтэй эрхмүүд гар дүрж, өндөр байшингууд дунд өрөвдөлтэйгээр хавчигдах болсон.
www.URLAG.mn
Монголын хөгжмийн зохиолчдын оны шилдгүүдийг тодруулсаар 20 гаруй жилийн турш тасралтгүй зохион байгуулагдаж ирсэн “Алтан намар” наадам энэ жилээс эхлэн тасарч эхэллээ. Тэрбээр хөгжмийн зохиолчдын шинээр туурвисан бүтээлүүдийн чанар чансааг дэнсэлж үзэгч сонсогчдын хүртээл болгож сонорыг нь мялаадаг тус наадам ийнхүү энэ жил таалал төгслөө.
