Өнгөт лааны өчүүхэн гэрлээр шөнийг чимэглэн
Өөдөсхөн эрээн даавууг тасчуулан жаргах тэр л үед чинь
Өрхөө ээж чинь татаад лаагаан асааж
Өөдөс даавуу нийлүүлэн ухаан бодлоон чам руу хөврүүлж суугаа
Зохиогч: Урлаг
“Биллбоард”-ын мэдээлж байгаагаар дуучин Taylor Swift-ийн “1989” цомог 2002 оноос хойш хамгийн их борлуулалттай цомгоор тодроод байна. Мөн тус цомог энэ жилийн анхны 1 сая хувь борлогдсон цомог болжээ.
Монголын хошин урлагийн чадварлаг жүжигчдийн нэг бол Аси буюу Р.Алтансүх. Тэрбээр жүжиглэхээс гадна сайн найруулагч гэдгээ “Хунгийн сүүлчийн дуу”, “Үхлийн симфони” зэрэг дэлгэцийн бүтээлүүдээрээ харуулан үзэгчдээс өндөр үнэлгээг хүртсэн. Ард түмэндээ Аси нэрээрээ алдаршсан жүжигчин Р.Алтансүхийн бие сүүлийн үед чилээрхэх болсон билээ. Цус харваж эмчилгээ хийлгэж байсан тэрбээр өдгөө гэрээрээ эмчлгээ хийлгэж байгаа гэнэ. Тэрбээр удахгүй Солонгос улсад шинжилгээ өгч, эмчилгээ хийлгэх гэж байгаа бөгөөд түүнд зориулан Монголын хошин урлагийнхан болон дуучин МУГЖ С.Жавхлан, Т.Ариунаа нар хандивын тоглолт зохион байгуулах санааг гаргаж ажил хэрэг болгож байгаа ажээ.
Үсэндээ цэцэглэсэн цагаахан туузаа авч, гомдлын нулимсаа чимээгүйхэн залгидаг 8б-ийн ангийн дарга Үрлээ. Ангийнхан нь сургуулиа төгсч, баярлаж, хөөрч байхад тэр л ганцхан сэтгэлдээ шархтай, доголон нулимстай үлддэг. “Би чамд хайртай” киноны кадр бүр нь хүүхэд насны гэнэн томоогүй зан, 80-аад оны хүүхдүүдийн үерхэл нөхөрлөлийн тухай өгүүлдэг. Тиймээс одоо хүртэл үзэгчид энэ кинонд хайртай. Үрлээг өрөвдөж, Баярааг үзэн ядаж, Дэлгэрийг магтаад л. Дуртай киноныхоо гол дүрийн баатарыг энэ удаа “Дэлгэцийн танил” булангийнхаа зочноор урив. Гэхдээ гэнэн цагаахан зангаасаа болж, хайртай хүндээ хаягддаг Үрлээ биш. Харин үймээний эзэн, онгироо, сагсуу Баяраатай уулзахаар очсон юм. Цэх шулуун мөр, өтгөн хар хөмсөг, гал…
Олон Улсын Эрүүл хотуудын холбооноос зарласан гар зургийн уралдаанд байр эзэлсэн мэргэжлийн зураач болон, зураач хүүхдүүдийг Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл хүлээн авч уулзаж, шагнал гардуулжээ.
Олон Улсын Эрүүл хотуудын холбооны зургадугаар их хурал, тус холбооны 10 жилийн ойн арга хэмжээ өнгөрсөн аравдугаар сарын 28-наас энэ сарын 2-ний өдрүүдэд Хонг Конг улсад болсон бөгөөд ойн арга хэмжээний хүрээнд гурван ангиллаар гар зургийн уралдаан зарлажээ.
“Амьдралд тавтай морил” киноны Золоогийн дүрээр гараагаа эхэлсэн жүжигчин маань кино урлагт гарч ирсэн цагаасаа л олны анхаарлыг татаж байсан. Кино, жүжиг, рекламанд тоглох урилганд байнга дарагддаг жүжигчин бүсгүй маань ээж болоод удаагүй ч уран бүтээлдээ эргэн орж, хөдөлмөрч нэгэн гэдгээ харуулаад амжсан. Хамгинйн сүүлд “Давхар цохилт”, “Сүүлчийн шөнө” гэх мэт дэлгэцийн уран бүтээлд гол болон туслах дүрийг бүтээсэн юм. Та бүхэндээ хөөрхөн Дөлгөөний сүүлийн үеийн шинэхэн зурагнаас хүргэж байна.
“Азийн модель” агентлагийн захирал, загвар өмсөгч Ч.Содтуяаг загвар сонирхогчид андахгүй сайн танина. Саяхан 62 оронд өөрийн төлөөлөгчийн газраа байгуулж, гоо сайхны олон төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, борлуулалтаа тухайн улс оронд хүргэж үйлчилдэг олон улсын компани Орифлэйм компани сэтгүүлийн нүүрийг чимсэн нь олноос магтаалыг сонссон.
Зүрх бүхний төлөө хөтөлбөрийн шилдэг оролцогчоор тодорсон МУГЖ И.Одончимэг төслөө хэрэгжүүлж эхэллээ. Тэрбээр “Улаанчулуутын хогийн цэг дээрх хүүхдүүдэд боловсрол олгоход дэмжлэг үзүүлэх” төслийг боловсруулсан.
Америкийн реалити шоуны од, бизнес эрхлэгч бүсгүй Ким Кардашиан “Paper” сэтгүүлд нүцгэн зургаа нийтэлжээ. Тэрбээр өгзгөө хагас ил гаргаж нүцгэлсэн бөгөөд уг зургийн компьютер графикийг хэтрүүлсэн гэх шүүмжлэл дагуулсан байна. Харин нөгөө зураг нь гэрэл зурагчин Жан-Пол Гаудын “Оргилуун дарс” хэмээх зургийг дуурайжээ. Тиймээс Ким Кардашианы нүцгэн биеийг харахаас өөр шинэлэг, содон зүйл байхгүй гэж тодорхойлох мэргэжилтнүүд олон байгаа юм.
“Ах дүү Гримм”-ийн зохиолоос сэдэвлэн бүтээсэн “Анхны үнсэлт” мюзикл, МУСТА, Буриад улсын гавъяат жүжигчин Б.Амархүү, дуучин М.Сонор нарын гол дүрд нь тоглосоноор өнгөрсөн гуравдугаар сард нээлтээ хийж хүүхэд залуусыг байлдан дагуулсан билээ.
Тус мюзиклын ерөнхий найруулагчаар Буриадын төрийн шагналт “Олег юмов”, Уран сайхны удирдагчаар Р.Мөнхсайхан, хөгжмийн найруулагчаар “A-Sound” хамтлагийн аргил гитарчин Д.Мөнхболд, тайзны зураачаараар А.Дөлгөөн нар ажилласан юм. Түүнчлэн мюзиклын гол дүрүүдэд МУСТА, Буриад улсын гавъяат жүжигчин Б.Амархүү, дуучин М.Сонор нар тоглож байгаа юм. Мөн дүрүүдэд МУСТА Д.Баасанжав, Д.Алтансүх, Г.Батдорж, Ч.Доржсүрэн, А.Азжаргал, И.Хангай, Э.Цэгмид, Ч.Дорж, Ц.Гансүх, Ж.Буянтогтох, Т.Оюунболд нарын уран бүтээлчид оролцож байгаа билээ.
