Зохиогч: Урлаг

Цоглог, эрч хүчтэй гэдэг үг Дуучин Т.Ариунаагийн нэрний өмнө бичигддэг. Үүнтэй уншигч эрхэм авхай та ч маргахгүй биз ээ. Монголын дууны урлагт манлайлал болж яваа хөдөлмөрч, авьяаслаг уран бүтээлчид бий. Энэхүү жагсаалтанд МУГЖ дуучин Т.Ариунаа нэлээд дээгүүрт бичигддэг. Сонсогч фэнүүд нь түүнийг харахаараа өөрийн эрхгүй нүднээс гал, очийг мэдэрдэг хэмээн дуу алдацгаадаг.

Read More

Miss international-2014 наадмын гранпри ёслол өчигдөр Японы нийслэл Токио хотноо болж өнгөрлөө. Энэ удаа Филиппиний гоо бүсгүй Беа Роус Сантиагогийн титмийг Пуэрто Риког төлөөлөн оролцсон Валере Хернандез хүртсэн байна. Асуулт хариултын үед Пуэрто Рикогийн мисст “Миссийн титмийг зүүвэл дэлхий нийтэд ямар мессэжийг хүргэхийг зорьж байна” гэсэн асуулт таарчээ.

Read More

Монголын орчин үеийн урлаг буюу контемпорари урлагийн уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэн нээлтээ хийжээ. Урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд энэ сарын 10-нд нээлтээ хийсэн үзэсгэлэн долоо хоног үргэлжилнэ. Үзэсгэлэнгийн хүрээнд куратор, уран бүтээлч Ц.Цэндпүрэв орчин үеийн урлагийн хөгжлийн талаар чөлөөт өчигдөр ярилцлага хийсэн бол өнөөдөр урлаг судлаач, доктор Ч.Болдбаатар сонирхолтой яриа өрнүүлнэ. Монголын уран бүтээлчид дэлхийн жишгээс хоцролгүй урлагийн салбарт хөл нийлүүлэн алхаж буйг энэ үзэсгэлэн гэрчилсэн юм.

Read More

“Миний буурал ээж” хэмээх алтан үеийн сайхан дууг дахин амилуулж, өөр өнгө аясаар сонсогч олныхоо сонорыг мялаасан залуу дуучин Г.Дэлгэрцогт “Хайрламаар” нэртэй ээлжит уран бүтээлээ өлгийдөн авлаа. Түүний энэ удаагийн гаргасан бүтээл нь мөн л шинэ өнгө төрхтэй, цоглог бүтээл болж чаджээ.

Read More

Нийслэлийн Налайх дүүрэг дэх утга зохиолын нэгдэл үүсэн байгуулагдсаны 50 жилийн ойн арга хэмжээнд зориулан яруу найргийн “Гандан Уул-2014” наадмыг зохион байгуулахаар болжээ. Энэхүү наадам нь “Утга зохиолын шинэ эрэлхийлэл, шинэ санаа, шинэ тэмүүлэл, эрмэлзлэл”-ийн дор явагдаж, шилдэг шүлэгчийг тодруулан алдаршуулахад оршиж байгаа аж.

Read More

Нийслэлийн иргэд Ч.Мөнгөндалайг хүлээсэн сэтгэлээ сошиал болоод хэвлэл мэдээллийн хэрэгслээр илэрхийлээд байна. Бүгд л хэзээ ирэх вэ гэсэн асуултыг МЗХ-ны албан ёсны сайт, пэйж хуудас руу илгээж байгаа юм.

Read More

Эх орныхоо нэрийг чамгүй олон жил дэлхийн алдартай театруудын тайзан дээр цуурайтуулсан уран бүтээлчдийн нэг гэвэл яахын аргагүй С.Саянцэцэг. Ахлах, дунд сургуулиа ОХУ-д дүүргэж улмаар Испани улсад 23 жил амьдарч өөрийн нэрийн тэмцээн, олон улсын хөгжмийн наадмыг зохион байгуулах болсон мэргэжлийн төгөлдөр хуурч түүнтэй уулзаж ярилцлаа.

Read More

Дон дон хийгээд хөг ордоггvй ятга шиг
Догдлохоо больсоон, энэ муу сэтгэл
Уянгатай сайхан vг, хайрын харц, халуун амьсгаанд
Уярахаа больсоон залуу минь, намайг бvv зовоо

Read More

“Харанга” хамтлагийнхан 25 жилийн ойгоо тохиолдуулан бүрэн бүрэлдэхүүнээрээ бие даасан тоглолтоо хийсэн билээ. Тухайлбал, гитарчин Я.Одсүрэн “Харангатайгаа, гитартайгаа, найзуудтайгаа”, дуучин Х.Лхагвасүрэн “Морин хуур, Толин хул”, гитарчин Чука “Содон аялгуу”, бөмбөрчин Пүүжээ “HARANGA & Puje Drum Show” тоглолтоо тус тус фэнүүддээ зориулан тоглолтоо хийсэн.

Read More