Зохиогч: Урлаг

Дуучин О.Баянмөнх энэ сарын 25-нд Монгол бөхийн өргөөнд “Тусгаар тогтнол” хэмээх зургаа дахь бие даасан тоглолтоо хийхээр болжээ. Энэхүү тоглолтдоо эзэн Чингис хааны үеэс олон зуун жилийн турш гайхамшигт түүхэн замналыг туулж, Тусгаар тогтнолоо олсоныг магтсан дууны уран бүтээлүүдээс бүрдүүлэх нь. Өөрөөр хэлбэл, хүчирхэг урлагийн баг хамт олонтойгоор энэхүү тоглолтоо театарчилсан шоу хэлбэрээр үзэгчдэд хүргэх юм байна.

Read More

Холливудын жүжигчин Кира Найтли гялгар сэтгүүлүүд байнга л түүний бие махбод, тэр дундаа жижигхэн хөхийг нь өөрчлөхийг оролддогт бачуурчээ. “Карибын тэнгисийн далайн дээрэмчид” киноны од бүсгүй Interview сэтгүүлийн шинэ дугаарын зочин болсон бөгөөд энэ сэтгүүлд зориулж цээж нүцгэн зургаа авахуулсан аж.

Read More

Залуу уран бүтээлч А.Шинэтулга өөрийн анхны уран бүтээлээ сонсогчиддоо сонордууллаа. Дуучны хувьд “Universe best songs 2012” наадмын шилдэг оролцогч бөгөөд мэргэжлийн дуучин болохоор Соёл урлагийн их сургуульд суралцаж байгаа гэнэ. Тэрээр цаашид поп чиглэлээр уран бүтээлээ туурвих юм байна.

Read More

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Япон Улсын “Каваи” хөгжмийн компанийн Ерөнхийлөгч Хиротака Каваиг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Улаанбаатар хотын соёл, урлаг болон бусад салбарт хамтран ажиллах, томоохон арга хэмжээнүүдийг хамтран зохион байгуулах асуудлаар санал солилцсон юм. Уулзалтын эхэнд Нийслэлийн Засаг дарга “2030 он гэхэд 5 сая жуулчин хүлээж авах Найрсаг Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд танай компанитай хамтран Улаанбаатар хотноо бүс нутгуудыг хамарсан төгөлдөр хуурын нэгдсэн фестиваль зохион багуулах хүсэлтэй байна” гэлээ. Мөн цаашдаа соёл урлагийн салбарт хамтарч ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.

Read More

БСНУ-д болсон “K-Pop world festival-д” Дэлхийн наадамд Монгол улсаа төлөөлөн оролцсон 18 настай Б.Очирбат 3-р байр эзлэн “Best Performance” шагнал хүртлээ. Жил бүр болдог тус тэмцээнийг Өмнөд Солонгос улсын Гадаад хэргийн яамнаас зохион байгуулдаг байна.

Read More

Инээдмийн баяраар үзэгч олондоо “Хошин урлагийн” хамтлаг, продакшн хамтарсан тоглолтоо толилуулдаг билээ. Тэгвэл энэ намрын сүүлийн томоохон хамтарсан шоу тоглолтоо маргааш буюу энэ сарын 09-нд 19:30 цагт “UB PALACE”-ийн концертийн их танхимд түмэн олондоо хүргэх нээ.

Үзэгчдийн хүлээлтийг хэдийнэ үүсгээд буй хошин урлагийн нэгдсэн тоглолтонд “Шинэ үе” продакшн, “Шилдэг өнгө” продакшн, “Х Түц” продакшн, “Мөрөөдлийн театр”, “Эмоци” продакшн, “Чапи & Суурь”, “Параоди” хамтлаг нар бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож, хошин урлагт хайртай үзэгч түмэнтэйгээ нэгэн оройг инээд хөөрөөр дүүрэн өнгөрүүлэх юм.

Read More

Амралтын өдрүүдэд буюу өнөөдөр, маргааш болох үзвэрийн хуваарийг танилцуулж байна. Эдгээр өдрүүдэд Монголын хошин урлагийн нэгдсэн тоглолт, жүжигчин, алиалагч Т.Латифийн нэрэмжит хүндэтгэлийн тоглолт, “MC collection” хамтлагийн бие даасан тоглолт гэх мэт олон сайхан үзвэрүүд таны амралтын өдрүүдэд зориулагдан тоглогдох гэж байна.

Read More

УДБЭТ-н хамт олон Мэргэжлийн найрал хөгжим үүсэж, хөгжсөний 90 жилийн ойд зориулан “MELODIA” симфони найрал хөгжмийн концертыг зохион байгуулна.

Энэ жил Монгол улсад мэргэжлийн найрал хөгжим үүсэж хөгжсөний 90 жилийн түүхэн дурсгалт хугацаа тохиож байна. Анх 1924 онд байгуулагдсан жанжин Сүхбаатарын нэрэмжит клубын дуу хөгжмийн бүлгэмээс үндэстэй. 1931 онд ардын цэнгэлдэх хүрээлэнг өргөтгөн улсын төв театр болгоход хөгжим анги гол суурь багана нь болж байсан. 1946 онд театрын симфони найрал хөгжмийн анхны концерт болж Л.Бетховены “Гуравдугаар баатарлаг симфони”, “Эгмонт” удиртгалыг хөгжимджээ.

Read More