Зохиогч: Урлаг

Энэ жил Монгол Улсад орчин цагийн мэргэжлийн найрал хөгжим үүсч хөгжсөний 90 жилийн түүхэн ой тохиож байна. Анх 1924 онд байгуулагдсан жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит клубын дуу хөгжмийн бүлгэмийн ‘’Алтан үе’’-ийн алдартнуудаас үндэстэй найрал хөгжим мэргэжлийн урлагийн хэд хэдэн байгууллагын гол суурь багана болсон байгаа билээ.

Read More

Энэ зуны хамгийн том давалгаа Унадаг дугуйтай Улаанбаатар байлаа. 80 настай буурлаас 8 настай балчир хүртэл унадаг дугуй унаж, төрийн болоод бизнес эрхлэгч костюм өмсөж зангиа зүүсэн залуус унадаг дугуйгаар ажилдаа явж, аав нь нялх хүүхдээ цэцэрлэгт нь хүргэж өгөхдөө унадаг дугуйгаар явж, гоо сайхан төгс галбирыг эрхэмлэдэг бүсгүйчүүд унадаг дугуйгаар ажлаа амжуулж, оюутан сурагчид хичээлдээ явахдаа унадаг дугуй унаж цэвэр агаар, эрүүл уушигтай сайхан зун болж өнгөрлөө.

Read More

1970, 80-аад оны залуучуудыг “Бүсгүй минь чи инээмсэглэж яваарай”, “Сайн байна уу, Улаанбаатар”, “Сэтгэлийн жигүүр” зэрэг дуугаараа байлдан дагуулж явсан Монгол Улсын гавьяат жүжигчин Х.Төмөрбаатарт туслах хандивын аян зохион байгуулах болсон талаар “Пентатоник” академийн тэргүүн УГЗ Б.Долгион, МУГЖ Б.Дашдондог “Sweetymotion” хамтлагийн дуучин Э.Ганболор, альтернатив Отгоо, нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Read More

Циркчдийн Дэлхийн Аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсаас циркчдийг төлөөлөн уран нугаралтын төрлөөр анх удаа оролцсон нь дэлхийд гайхагдлаа. Хятадын Ухань хотод 2 жил тутам зохиогддог 11 дэх удаагийн Олон Улсын А зэрэглэлийн уг тэмцээнд анх удаа уран нугаралтын төрлөөр Монголын Vндэсний циркийн Б.Норовсамбуу багштай, А.Аззаяа, Б.Энэрэл, Д.Хүслэн нарын 14 настай уран нугараач залуу уран бүтээлчид оролцож “Мөнгөн цом” хүртсэн байна.

Read More

Буриад зоны дуучин хөвүүн Доржсүрэнгийн Нямдаваагийн “Миний буриад ” шинэ цомог хэвлэгдэн гаржээ. Буриад зоны ам дамжин дуулагддаг сэтгэлд хоногшисон ардын дуунуудаас гадна орчин цагийн буриад дуунуудаас бүрдсэн энэ цомогийг сонсход мухалаг тэрэг, дүнзэн байшин, сүхээ ирлэн суугаа өвгөн баавай, буриад ахуй тэр чигээрээ нүднээ тодрон япошик зөөхийний үнэр хамарт сэнгэнэх шиг.

Read More

Хөөе залуу минь замаараа л яв даа

Зангиаг чинь харин засаад өгье

Хөөе залуу минь зөнгөөрөө л яв даа

Малгайг чинь харин янзалаад өгөх үү … энэхүү эрч хүчтэй, ритмлэг дуугаар дуучин Насаагийн уран бүтээлтэй танилцсан сонсогчид олон байдаг. Дуучин бүсгүй 2011 онд Төрсөн өдрийн дуу , Хүлээсэн хайр, Уучлаарай , Бүжиглэе бүжье гэх мэтзалуусын дунд хит болсон9 дуунаас бүрдсэн “Хэзээ ч мартагдашгүй” нэртэй анхны цомгоо сонсогчиддоо хүргэсэн. Анхны уран бүтээл , анхны цомог гэдэг “Хэзээ ч мартагдашгүй” байх нь мэдээж.

Read More

Хошин урлагийн шилдгийн шилдгүүд хуран чуулсан намар цагийн нэгдсэн шоу тоглолт “UB Palace”-ийн концертын их танхимд танхим дүүрэн үзэгчидтэйгээр амжилттай болж өндөрлөлөө.

Үзэгчдийн хүлээлтийг тайлсан хошин урлагийн нэгдсэн тоглолтонд “Шинэ үе” продакшн, “Шилдэг өнгө” продакшн, “Х Түц” продакшн, “Мөрөөдлийн театр”, “Эмоци” продакшн, “Чапи & Суурь”, “Параоди” хамтлаг нар бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож, хошин урлагт хайртай үзэгч түмэнтэйгээ нэгэн оройг инээд хөөрөөр дүүрэн өнгөрүүлсэн юм. Сүүлийн хэдэн жилдээ л ийм олон үзэгчдээр дүүрч байгаагүй “UB Palace”-ийн концертын их танхимын жаварыг дуу хуур, инээд хөөрөөр дүүргээд авсан “Урлаг.мн” сайтын таван жилийн ойд зориулсан тус тоглолт үзэгчдийг ёстой л нэг байлдан дагууллаа.

Read More

Монголын хип хоп урлагт чамгүй олон жил зүтгэж, өөрсдийн давтагдашгүй хэв маягийг бий болгосон “Мөнхийн реп” хамтлаг нилээдгүй хугацаагаар нам жим суусны эцэст “Мөнхийн ус” нэртэй шинэ уран бүтээлээрээ фенүүдтэйгээ эргэн уулзлаа. Энэхүү дууг сонсогч олон нэгэн үе “Аж богдын харуул” дуугаараа сонсогчдыг байлдан дагуулж байсан Т.Бат-Оргилын уран бүтээл гэдгээр нь сайн мэдэх билээ.

Read More

Баянзүрх дүүргийн 22-р хороонд нэн ядуу өрх 9 хүүхдийн хамт оршуулгын газартай хаяа нийлэн амьдарч байна. 4 сартайгаас 15 настай, гурван хүү зругаан охинтой энэ айлын гэрийн эзэгтэй цэвэрч бололтой юм билээ. Бидний очиход хүүхдүүдээ усанд оруулаад, бүх хувцасыг нь угааж цэгцтэй тавьсан байсан юм.

Read More