Зохиогч: Урлаг

Уртын сайхан дуунуудыг уянгалууланхан дуулж, дуунд дуртай дуучин түмнийхээ хайр хүндлэлийг хүлээсэн МУСТА, Уртын дуучин Т.Баянжаргал “Донж” хэмээх нэртэй ардын дууны цомгоо өлгийдөн авч, цомгийн баяраа энэ сарын 23-нд буюу ирэх Ням гаригийн Морь цагт Хүннү шоппинг моллын тайзнаа хийхээр болжээ.

Read More

Дэлхийн хамгийн том хөгжмийн наадмын нэг болох Coachella дөрөвдүгээр сарын 15-17, 22-24-нд АНУ-ын Калифорнид болно. Өчигдөр зохион байгуулагчид наадамд оролцох уран бүтээлчдийн нэрийг зарлалаа. Манай The HU хамтлаг дөрөвдүгээр сарын 15, 22-нд тайзан дээр гарах юм. Цар тахлын улмаас 2 жил цуцлагдсан Coachella наадамд энэ жил Ye, Billie Eilish, Harry Styles, 21 Savage тэргүүтэй 180 уран бүтээлч ая дуугаа өргөнө.

Read More

Монголын сайтын холбооны нэгдсэн “VI” чуулган өчигдөр (2021.01.17) болж өнгөрлөө. Анх 2009 онд байгуулагдсан цахим сэтгүүл зүйн ууган холбооны энэ удаагийн чуулганд тус холбоонд бүртгэлтэй 89 сайтын төлөөлөл оролцохоор бүртгүүлснээс 81 сайт мандатын эрхээ авч оролцлоо.

Read More

Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 195 дугаар тогтоолын хүрээнд Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас жил бүр зохион байгуулдаг оны шилдэг уран бүтээлч шалгаруулах үйл ажиллагаа нь “Тайз дэлгэцийн шилдэг найруулагч”, “Шилдэг зураач”, Шилдэг жүжигчин”, “Шилдэг бүжигчин”, “Шилдэг хөгжимчин”, “Шилдэг дуучин”, “Шилдэг утга соёлын өвийг эзэмшигч” зэрэг номинацид нэр дэвшигчдийг бүртгэж шилдэгүүдийг тодруулдаг байсан бөгөөд Засгийн газрын 2020 оны 4 дүгээр тогтоолоор “Тайз, дэлгэцийн бүтээлийн зохиолч”, “Хөгжмийн зохиолч”, “Продюсер”, “Удирдаач”, “Бүжиг дэглээч” төрлүүдийг нэмж тодруулахаар шийдвэрлэсэн юм.

Read More

Хүн төрөлхтөнд хэдэн мянган жилээр гайхагдаж ирсэн Монголчуудын аугаа соёлын өв буюу монгол хөөмэй, уртын дуу, морин хуур хөгжмийг сүр хүчит рок хөгжимтэй хослуулан, Монгол рок урсгалыг бий болгож “Уухай” хамтлаг мэндэлж буйгаа зарлаж анхны уран бүтээлээ цахим орчинд цацаад байна.

Read More

Нунтагласан нүүрсийг барьцалдуулагч бодистой хольсныг шахмал түлш гэж нэрлэдэг. Үүнийг шатаахад илч нь нэмэгддэг боловч нүүрстөрөгчийн дан исэл ихээр ялгардаг. Агаарт байгаа нэг сая молекул тутамд 70 ширхэг нүүрстөрөгчийн дан исэл байхад хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж эхэлдэг.

Read More

АНУ-ын Пуэрто Рикод зохион байгуулагдаж буй “Дэлхийн мисс-2021” тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцож буй мисс А.Бөртэ-Үжин “авьяас” шалгаруулалтын шилдэг 27 миссийн нэгээр шалгарчээ. Уран нугаралтаар олон жил тууштай хичээллэсэн тэрээр үндэсний өв соёлоо тээн ийнхүү дэлхийн тайзнаа гайхагдаж явна. Энэ удаагийн дэлхийн миссийн тэмцээнд 130 гаруй орны миссүүдийн дунд өрнөсөн “Авъяас” шалгаруулалтад шилдэг 27 оролцогч тодроод байгаа бөгөөд тун удахгүй тус шалгаруулалтын шилдгүүд тодрох ажээ.

Read More

Соёлын яамнаас санаачлан хэрэгжүүлсэн “Соёлын бүтээлч сар” аяны хаалтын үйл ажиллагаа буюу “Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн форум 2021” Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Төрийн ордны Их Монгол танхимд боллоо. Форумыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үг хэлж, Соёлын сайд Ч.Номин “Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн хөгжлийн бодлого” сэдвээр илтгэл танилцуулсан юм.

Read More