Unico Ensemble 11 сарын 4 ний Мягмар гаригт 18:00 цагаас Улсын Филармони концертын танхимд тоглоно. Монгол улсад найрал хөгжим үүсэж хөгжсний 90 жилийн ойн хүрээнд энэ тоглолт үнэ төлбөргүй тоглогдох гэж байна. Уг тоглолтонд Бетховен , Пулёнк, Фаркас-н бүтээлүүд эгшиглэх болно.
Зохиогч: Урлаг
Буриад улсын ардын жүжигчин цолыг 20 хүрээгүй насандаа хүртэж, ОХУ-ын рок попын ертөнцөд цахиру хагалж олон сая Оросуудын шүтээн болж Монгол эх орныхоо нэрийг дуурсгасан дуучин Б.Амархүүг та бүхэн эс андахгүй.
Жүжигчин Б.Амарсайхан Монголоос анх удаагаа холливуудын кинонд дүр бүтээсэн тухай өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл түүний тоглосон “Марко поло” киноны трейлер цацагджээ. Тэрбээр тус кинонд Ариг бөхийн дүрийг бүтээсэн байна. “Марко Поло” киононы найруулагчаар Жоачим Роннинг, Эспен Сэндберг нар, зохиолчоор Холливудын олон арван алдартай киноны зохиолыг бичсэн Жон Фуско тус тус ажилласан байна.
Дуучин Мөнхбат, Үүрээ нарын уран бүтээл “Чамд хайртай нэгэн” дууны клип
“Зүрхээр наадагч” уран сайхны киноныхоо сүүлийн үзвэрийг өнгөрсөн долоо хоногт нийслэлчүүддээ хүргэсэн уран бүтээлчид маань аян замын бэлтгэлээ базааж буй сурагтай. Учир нь, хөдөө орон нутгийн үзэгч фэнүүдээс нь “Хувьсал” продакшны дэлгэцийн хоёр дахь уран бүтээлийг нь шимтэн сонирхох хүсэлт тасралтгүй ирж байгаа тул ийнхүү төлөвлөсөн гэнэ.
Дуучин A Cool “Уруул дээрхи мянга, мянган үнсэлт” нэртэй шинэ уран бүтээлээ дэлгэлээ. Энхүү дууны үг, аяыг Д.Цэрэн бичжээ. Та бүхэндээ сайхан хайрын тухай өгүүлэх уянгалаг дууны шинэхэн клипыг хүргэж байна.
Дуурь бүжгийн эрдмийн театрын захирал Ч.Мөнхзултай ярилцлаа. Ярилцлага авах болсон шалтгаан ч ойлгомжтой. Жил гаруй, бараг л хоёр жилийн турш түүнийг нийгмийн багагүй хэсэг нь хүлээн зөвшөөрөхгүй, сонгодог урлагийн хамгийн том байгууллагыг удирдахаар хэн хаанаас ирснийг ухаж чадахгүй явсан. Тэдний нэг нь би. Нэг л өдөр томилогдож, энэ томилгоог баталгаажуулах гэсэн шиг түүнд тохируулсан ажлын байрны захиалга хийгдэж, харин дараа нь түүний өмнө оноогоороо илүүрхсэн хүнд өөр ажил санал болгосноор тэр энэ суудалд үлдсэн. Гэхдээ аливаа асуудлыг зөвхөн нэг талаас харах нь өрөөсгөл учраас түүний үгийг сонсохыг зорьсон юм.
Хошин урлагийн шилдгийн шилдэг “Х-ТҮЦ” продакшны захирал, жүжигчин Аглуу буюу МУГЖ Л.Баттулга шинэ тоглолтынхоо рекламанд тоглож байх үедээ жүжигчин Туяагийн мөөмийг харж байгаад алтан фортнер болох Одноодоо алгадуулжээ.
“ТВ Коктейль” хамтлагийн залуус “ОМАРЫН ЭРЭЛД” адал явдалд инээдмийн уран сайхны киногоо үзэгчиддээ толилуулахад бэлэн болжээ. Энэхүү киноны зураг авалтын 40 хувийг БНСУ-д авчээ. Солонгос улсад авсан зураг авалт нь албан ёсны зөвшөөрөлтэйгээр хийгдсэнээрээ онцлог бүтээл болж буйгаа дуулгасан юм. Та бүхэндээ кино зураг авалтын үеийн фото сангаас хүргэж байна.
Туурвисан бүтээл бүрээрээ кино урлагт хүчтэй хамт олон байж чадна гэдгээ харуулсан “LVA” энтертайнментынхан өдгий дэлгэцийн дөрөв дэх бүтээлээ туурвиж байна. Action, drama жанрын “Мухар гудамж” хэмээх шинэхэн бүтээлийнх нь үндсэн зураг авалтууд дууссан бөгөөд одоо эвлүүлгийн ажил ид өрнөж байгаа ажээ.
