“Стрингс” клубын хамт олон 10 жилийн ойгоо тохиолдуулан залуусын хайртай хамтлаг дуучдын тоглолтоор бэлэг барьсаар байгаа билээ. Тэгвэл энэ удаад маш олон үзэгчдийн хүсэлтийн дагуу “Номин талст” хамтлагийн тоглолтоор бэлэг барьж байгаа юм байна. Үзэгч фэнүүдийн хүсэн хүлээсэн “Номин талст” хамтлагийн тоглолт өнөөдөр “Мишээл экспо” төвд 19:00 цагаас болно.
Зохиогч: Урлаг
Эбола халдварын тархалт хүрээгээ тэлж байгаа учраас бүгд л айж, сандарсан байдалтай байгаа билээ. Тэгвэл алдартнууд ч гэсэн түүнээс болгоомжилж эхлэв. Жишээ нь, жүжигчин Энн Хэтэуэй аливаа хүнтэй гар барьж, шүргэлцэхээс зайлсхийхээр шийджээ. Жүжигчин бүсгүй энэ халдвараас үхтлээ айж байгаа гэдгийг дэлхий нийтэд сэтгүүлч Алексис Пуиг мэдээлсэн байна. Тэрбээр АНУ-д Аргентин Улсаас нисч ирсэн бөгөөд Лос-Анжелес хотноо жүжигчин бүсгүйн тоглосон “Интерстеллар” киноны нээлтэд оролцсон аж.
Цахим хуудасыг хэрэглэгч олон болсон энэ үед хэн дуртай нь бусдын нэрээр фэйсбүүк нээж лайк цуглуулж, өмнөөс нь элдэв пост нийтэлж олон нийтийг төөрөгдүүлд оруулах явдал газар авсан. Олны танил дуучин, жүжигчин хүмүүсийн нэрийг барьж хуурамч хаяг нээгч нар бусдыг хууран мэхэлж буйгаа мэддэгүй. Тухайн хүн нь ийм хаяг байна, миний албан ёсны хаяг энэ шүү гэж хэлэхээс нааш нэрийг худалдаж идсээр байдаг. Сайн хүний нэрийг мянга худалдаж иддэг гэдэг үг бий.
Монголын хошин урлагийн шилдгийн шилдэг “Х-ТҮЦ” продакшн намар цагийн шоу тоглолтынхоо хоёр дахь уран бүтээл “Ийм нэгэн явдал” инээдмийн энтертайнмэнт шоу тоглолтоо их хотын үзэгчиддээ ирэх сарын 3-наас эхлэн Соёлын төв өргөөний тайзнаа өдөр бүр 19:00 цагаас толилуулахаар болжээ.
Английн Лондон хотноо ирэх арваннэгдүгээр сард болох “Дэлхийн мисс-2014” тэмцээнд эх орноо төлөөлөх Т.Батцэцэгийн мэдээллийг дэлхийн миссийн албан ёсны вэб сайтад байршуулжээ.
“Blue moon” арт галерейгаас “Дэлхийн хотуудын төрх” нэртэй үзэсгэлэнг уран зураг сонирхогчдод хүргэх юм байна. Энэхүү үзэсгэлэн нь арваннэгдүгээр сарын 1-13-ны хооронд “Blue moon” арт галерейн үзэсгэлэнгийн танхимд дүрслэх урлаг сонирхогчдын хүртээл болох нь ээ.
“Дэлхийн хотуудын төрх” үзэсгэлэнгийн хамгийн өндөр үзэгчдийн хандалттай бүтээлийг “Blue moon” арт галерей өөрсдийн фейсбүүк хуудсаараа дамжуулан шалгаруулах бөгөөд хамгийн олон шейр, лайк цуглуулсан уран бүтээлчийн шагнал одоогоор нууц юм байна.
Э.Бат-Үүл хэлэхдээ: Их хотын үзэгчдийг тэр дундаа залуучуудын соёл урлагийн боловсролд үнэтэй хөрөнгө оруулалт хийж байхаар Нийслэлээрээ овоглосон энэхүү чуулгыг бид дэмжиж ирсэн. “Тиймдээ ч бодлого төлөвлөгөөтэйгээр хөрөнгө оруулалтыг хийж бүрэн шинэчлэж үйл ажиллагааг нь эрчимжүүлсэн.
“Universe Best Songs 2011” наадамаас шилдэг оролцогчдын нэг болон гарч ирсэн дуучин А.Хишигдалай өөрийн гэсэн хэд хэдэн уран бүтээлээ гаргаж залуус ч түүнийг эчнээ таньдаг болсон. Өнгөрсөн есдүгээр сард бие даасан тоглолтоо амжилттай хийж чадсан дуучин бүсгүйн шинэхэн зурагнуудаас хүргэж байна.
Монголын зохиолчдын эвлэлийн гишүүн, Г.Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч Ч.Дагмидаа өөрийн шинэ номоо хэвлүүлжээ. Тэрээр энэ удаад “Хөх уулсын сүүдэр” нэртэй романыг уншигчиддаа өргөн барьжээ. Тус ном түүний анхны үргэлжилсэн үгийн ном бөгөөд дархад ястан, бөөгийн амьдралыг гүн гүнзгий илэрхийлсэн ном болсон байна.
“Тагтаа Паблишинг” монголын яруу найргийн ерээд оны төлөөлөл зургаан яруу найрагчийг танилцуулж байна. Энэ удаад бидний оролдлого зургаан яруу найрагч, цөөн шүлгээр хязгаарлагдаж буй нь үгийн их далайгаас сувд шүүрдэн атгахан ч хүрэхгүйг гарган таны өмнө дэлгэж байгаагаас өөрцгүй боловч мэргэн уншигчид яруу сайхан эх хэлнийхээ баялаг далайгаас өөрсдөө ч энэ мэтээр сорлон шүүрдэж эсвээс умбан шумбаж оюун, мэдрэмжийн сайханыг хүртэх нь чөлөөтэйг нурших нь илүүц биз ээ.
