Зохиогч: Урлаг

Бүсгүй хүний төрөлх гоо үзэсгэлэн хийгээд хослон жаргахуйн хорвоогийн гайхамшгийг илэрхийлсэн “романтик” бүтээлүүдээрээ алдартай Америкийн зураач Эдвард Тадиелог (Edward Tadiello) танилцуулж байна.

Read More

Тэртээх 1999 оноос өдийг хүртэл “Техникийн Дэвшилд Хамтдаа” уриатайгаар Япон авто машины сэлбэгийн бөөний худалдаа, засвар үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаагаа явуулсаар авто машин эзэмшигч жолооч нарын талархалыг хүлээж 2013 оны шилдгийн шилдэг “Авто Засварын Төв”-өөр шалгарсан “Форвард Моторс” компани нь намар өвлийн үйлчилгээгээ хэдийнэ эхлүүлжээ.

Read More

BeeGees хамтлагийн “Tribute” тоглолт буюу хүндэтгэл үзүүлэх тоглолтыг нодлин 9 сард хийж байсан. Тэгвэл Pink Floyd-ийн “Tribute” тоглолтын бүрэлдэхүүнээрээ буюу “Sweetymotion”, “Шар айраг”, Ганхүү, Чинбаа нар Соёлын Төв өргөөнд 10 сарын 19-ны 19 цагаас ганцхан удаа тоглох гэж байна.

BeeGees хамтлагийн бүх цаг үеийн дуунуудаас хамгийн шилдгүүдийг сонгон, амид тоглотыг хүргэхээр бэлтгэл ажилдаа аль хэдийнэ оржээ. Диско ритм, гурван хоолойн гайхамшигтай хослолоороо алдаршсан энэ хамтлагийн “BeeGees Tribute” тоглолтод дуулагдах дуунуудаас нэрлэвэл “Words”, “How Deep Is Your Love”, “Spirits Having Flown”,”Night fever”, “You should be dancing”, “Too much Heaven” гэх мэт уран бүтээлүүд багтжээ.

Read More

Монголын рок попын түүхэнд бүтэн 20-н жилийн турш буцалтгүй, бутрашгүй, бүхнийг байлдан дагуулсаар ирсэн “Хурд” хамтлаг ойдоо зориулж олон гайхалтай арга хэмжээг зохион байгуулж, сонсогч фенүүддээ сонин содон гэнэтийн бэлгүүдийг зориулсаар байгаа билээ. Тэрбээр тэрхүү олон гайхалтай үйл ажиллагааныхаа үргэлжлэл болгож эмч ажилчид болон эмнэлэгүүдэд өндөр үнэ бүхий орчин үеийн техник тоног төхөөрөмжийг хандивлахаар болжээ.

Read More

Монголын дэлгэцийн зургаан ч бүтээлд маршал Х.Чойбалсангийн дүрийг бүтээж ард түмний хайртай жүжигчин болсон УДБЭТ-ын Уран сайхны удирдагч, АЖ А.Дашпэлжээтэй театрын 52 дахь улирлын нээлт, үйл ажиллагааны талаар ярилцлаа.

Read More

Нийтийн дуучдын төлөөлөл болох МУГЖ С.Жавхлан, МУГЖ Т.Баясгалан нарын “Насны хайр” дууг шинэхэн клиптэй, цоо шинэ өнгө төрхтэйгөөр залуу дуучин Б.Болд, Э.Чулуунчимэг нар дуулснаар олонд танигдсан билээ.

Түүнээс хойш өөрсдийн бие даасан “Илбэе” нэртэй цомгоо гарган олон сайхан уран бүтээлийг шинээр төрүүлсэн тэд “Баярлаж явна уу Ээж ээ” хэмээх дуугаа клипжүүлжээ. Та бүхэндээ цоо шинэхэн уран бүтээлийг хүргэж байна.

Read More

Монгол ардын дууны сонгодог хэлбэр, охь дээж нь уртын дуу юм. Уртын дуу гэдэг нэрийн тухайд зарим судлаачид урт ая эгшиглэнтэй дуулдаг учраас уртын дуу гэж нэрлэсэн гэж аялгууны талаас нь, нөгөө зарим нь монголчууд уртын дууг эртнээс эдүгээ хүртэл зуун зууныг дамнан, үеэс үед өвлөн дуулж ирсэн тул урт дуу буюу “урт настай дуу” хэмээн нэрлэх болсон гэж цаг хугацааны талаас нь, гурав дахь нь уртын дуунд хүний амьдралын утга учир, байгаль нийгмийн үзэгдлийн мөн чанар хийгээд дээд тэнгэр, гараг эрхэс, уул ус, газар дэлхий, энэрэл хайр, элбэрэл журам гэх мэт мөнхийн сэдвийг ямагт тусган илэрхийлдэг тул үүрд мөнх буюу уртын урт гэсэн утга санаагаар уртын дуу хэмээн нэрлэсэн гэж шүлгийнх нь агуулга талаас тус тус тайлбарлах нь буй. ЮНЕСКО-гоос 2005 онд уртын дууг Хүн төрөлхтний биет бус өвийн санд бүртгэн авсан билээ.

Read More

UBS телевиз нь цаатан түмний аж амьдрал, ёс заншил, өв уламжлалыг уран сайхны аргаар олон нийтэд үзүүлж, үзэгчид болон зохих түвшний хүмүүсийн анхаарлыг энэ чиглэлд хандуулахыг гол зорилгоо болгож СОДУРА хэмээх уран сайхны киног бүтээжээ.

Энэ кино бол цаатан түмний ёс заншил, Монгол орны онгон байгалийг дэлхийд таниулан сурталчлах, Монголын кино урлагийг олон улсын тавцанд гаргахад хувь нэмрээ оруулах бүтээл юм.

Read More

Индонезийн Өмнөд Сулавес арлаас хүний бүтээсэн хамгийн эртний зургийг олжээ. Зураг ойролцоогоор 39900 жилийн өмнөх гарны зургууд ажээ. Эдгээр дүрсийг хүн гараа будганд дүрээд бүтээсэн болов уу хэмээн үзэж байна.

Read More