Зохиогч: Урлаг

Хүний орчлонд хүмүүний биеийг олж төрнө гэдэг бол маш том аз завшаан.Тэр тусмаа төрөх төрөхдөө Азийн цээжинд түүхт Монголын газар нутаг дээр сайхан аав ээжийн үр нь болж мэндэлнэ гэдэг бол том хувь заяа бахархал билээ.

Read More

Яруу найрагч П.Нямлхагвын шүлгийг уншихаар нэг л их бардамнамаар болдог. Ялангуяа эрдэнэт хүлэгт зориулж бичсэн шүлгийг нь уншвал морь унаад давхиж буй мэт төсөөлөгдөнө. Тэрбээр Дундговь аймгийн Хулд сумынх. 2001 онд ДДГУДС-ийг төгссөн философич, утга зохиол судлаач мэргэжилтэй. МҮЧЗХ-ны шагналт, “Мөнгөн цом”, хайрын шүлгийн “Цагаан уул”, “Ижий говь”, “Эх орны дуулал” зэрэг 10-аад яруу найргийн наадмын цомын эзэн. “Арслан цагаан дарс”, “Зүүдэн бүрдийн аглаг”, “Алтан хагсуурга” зэрэг яруу найргийн таван ном хэвлүүлсэн. Түүнтэй маргааш болох тоглолтынх нь талаар болон дууны яруу найргийн тухай хөөрөлдлөө.

Read More

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн шагналт Л.Цогзолмаагийн мэндэлсний 90 жилийн ойн хүрээнд Ардын богино дуу дуулаач, мэргэжлийн дуучдын улсын V уралдааныг амжилттай зохион байгуулж өндөрлөлөө. Уралдаан гурван өдөр үлгэлжилж энэ мягмар гаригт шилдгээ тодруулсан байна.

Read More

“Жиндээх салхигүй хорвоо”, “Хайрын орчлон”, “Харцнаас ивэлсэн хайр” зэрэг олон уянгын дууг сонсогч олны хүртээл болгон, зохиолын дууны ертөнцөд цахиур хагалан гарч ирсэн МУСТА, дуучин Б.Энхмэнд уран бүтээлийнхээ ажилд ханцуй шамлан оржээ.

Read More

Энэ сарын 3,4-нд болох “New Star” студийн 10 жилийн ойд зориулсан Рок попын бүх оддын нэгдсэн тоглолтонд оролцож байгаа Гитарчин Өөжгийтэй тоглолтын бэлтгэлийн үеэр уулзаж ярицлсанаа та бүхэнд хүргэе.

Read More

Албан байгууллагууд үйлчлүүлэгчдийн анхаарлыг татахын тулд олон төрлийн сонирхолтой аргуудыг хайж судалж сурталчилгаагаа хийдэг. Тэгвэл Вьетнамын “VietJet” хэмээх нисэхийн компанийхан залуу үзэсгэлэнтэй бүсгүйчүүдийг өөрийн сурталчилгаандаа ашигласан байна.

Read More

Төрийн соёрхолт дуучин Д.Болдын нэрийг ашиглаж хуурамч цахим хуудас нээжээ. Энэ талаар дуучин Д.Болд “Миний нэрийг ашиглаж байгаа хуурамч цахим хаяг байна шүү. Энэхүү хуурамч хаяг ашиглаж байгаа хүмүүст хандаж “Хаягаа хаагаарай” гэж хэлмээр байна. Мөн фэйсбүүкийн найзуудаа хэлж өгч туслаарай” хэмээн бичжээ. Мөн дуучин Д.Болд зарим нэг хүн хуурамч хаяг нээж хүний нэр төрд халдахгүй байхыг анхааруулсан байна. Дашрамд сонирхуулахад, дуучин Д.Болд “Монгол поп 2” цомогт орж байгаа “Монгол түмэн” дууны клипний намрын зураг авалтаа эхлүүлээд байгаа аж.

Read More

Азийн зуны спортын XVII наадам БНСУ-ын Инчён хотод 12дахь өдрөө үргэлжилж байгаа юм. Өчигдөр болсон боксын медалийн төлөө манай тамирчид рингенд хүч үзсэн.

Эрэгтэйчүүдийн 56 кг-д өрсөлдсөн Гавьяат тамирчин Н.Төгсцогт эхний тойрогт гоц мөргөж, Туркменистаны боксчин Мередовыг 3:0-оор (30:25, 29:27, 30:25) илт илүүрхэж, ялаад байсан. Тэрбээр хүрэл медалийн төлөө эзэн орны тамирчинд ялагдав.

Read More