Соёл, спорт, аялал жуулчлалын яам “Улаанбаатар” Олон Улсын кино наадам-2014 Нийслэлийн Засаг Даргын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар, Туркийн Элчин Сайдын яам, Монголын Урлагийн зөвлөл болон Монголын Кино урлагийн зөвлөлтэй хамтран энэ сарын 8-12-ний хооронд нийслэл хотноо болох гэж байна. Өнгөрсөн жилээс зохион байгуулж ирсэн тус наадам энэ жил хүрээгээ тэлэн үзэгчидтэй уулзах нь.
Зохиогч: Урлаг
OUTCRY хамтлагийн нэг жилийн ойдоо зориулсан “Монгол хүн” дуу
“Мөрөөдөлийн театр”-ын цоо шинэ шоу тоглолтоороо үзэгч түмнээ үдэш бүр инээдээр баясгаж байгаа билээ. “Жаргалд умбасан Улаанбаатар” нэртэй шоу драм нь өнөөгийн нийгэмд өрнөж буй сэдвийг хөндөж залууст ухаарал, бодролыг хайрлах сэдвийг хөнджээ.
Хаалга зөөлхөн тогшив. “Охин маань ирж байгаа юм байх даа” хэмээн ганцаараа ярьсаар Мөрөн буйдан дээрээс бослоо. Гэвч нам гүм. Тэр хаалга дээрээ очиж, хэсэг чагнаж зогссоноо буцав. Түүнийг буцаад алхаж байгааг мэдсэн бололтой. Дахиад л хаалга тогшив. Гайхан хаалгаа нээвэл Болдхүү гартаа жижигхэн цүнх барьчихсан зогсож байх нь тэр. Ирнэ гэж зөндөө хүлээсэн тэр хүн итгэлийнх нь гал бараг унтарчихаад байхад нэг л өдөр хаалгыг нь тогших юм чинээ санаагүйдээ гайхаж, балмагдан түүн рүү удаан харлаа.
Италийн жүжигчин Моника Белуччиг манай гаригийн хамгийн гоо үзэсгэлэн төгс бүсгүй гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Өдгөө 50 настай ч кино, загварын ертөнцөд гялалзсаар яваа Моника Белуччиг үзэгчид “The Apartment”, “Малена” зэрэг киноны дүрээр сайн мэднэ. Тоглосон кино нь шүүмжлэл дагуулж, папаррациуд хаа явсан газар нь мөшгиж байдаг үзэсгэлэнт бүсгүйн “The Talks”-д өгсөн ярилцлагыг орчуулан хүргэж байна.
Scarlett Johansson-ы гар утаснаас хакердсан гэрэл зургууд /+18/
ОХУ-ын гавьяат жүжигчин, Буриад улсын ардын жүжигчин дуучин Б.Амархүү 9 сарын 26,27-нд “Хөгжмөө мэдэрцгээе” хэмээх тоглолтоороо элэг нэгт ард түмэндээ мэндэлчилсэн билээ.
Монголын Ардчилсан хувьсгалын хөдөлгөөний удирдагчдын нэг, нэрт улстөрч, төр нийгмийн зүтгэлтэн Санжаасүрэнгийн Зориг агсны ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн энэ өдөр тохиож байна.
Санжаадамба зааны тухай кино
“Маск” продакшны жүжигчин Г.Золзаяа “Zolo’s hair and beauty salon” салоныхоо нээлтийг хийлээ. Жүжигчин Золоо жилийн өмнөөс төлөвлөж байсан салоноо найз залуутайгаа хамтран нээж байгаа бөгөөд хоёр талын гэр бүлийнхэн нь туслаж, дэмжсэн гэдгийг жүжигчин бүсгүй онцолжээ.
