“New star” студийн 10 жилийн ойд зориулан рок попын одод нэгдэн “Миний өглөө бидний өглөө” нэртэй шинэ уран бүтээл гаргажээ. Сонирхуулахад тэд дууныхаа аяыг өөрсдөө зохиосон байна. Харин дууны үгийг Л.Энхмандах зохиожээ.
Зохиогч: Урлаг
“Blue moon” арт галерейгаас уран бүтээлчдийг дэмжих, тэдний идэвхийг нэмэгдүүлэх, урлагаар дамжуулж хүмүүсийн гоо сайханы таашаалыг хөгжүүлэх,
Монголын дүрслэх уран бүтээлчдийг дэлхий нийтэд таниулах, шинэ залуу авьяаслаг уран бүтээлчдийг дэмжих зорилгын хүрээнд дүрслэх урлагийн төрлүүдээр төрөлжүүлсэн үзэсгэлэн, сэдэвт үзэсгэлэнг уран бүтээлчдийн дунд тогтмол зохион байгуулж таван зуу гаруй уран бүтээлчдийг өнгөрсөн хугацаанд хамруулж чаджээ.
Сарын эхний хорь хоногт Хониныхон үүлэн дээгүүр хөвөх болно. Учир нь 10 сарын 23 хүртэл Нар Хонины ордод байрлаж эрч хүч, гэрэл гэгээ бэлэглэх юм. Нар болон Сугар гаригийн хамтын нөлөөгөөр хайр сэтгэлтэй холбоотой үйл явдлууд сэтгэлийг чинь илүүтэйгээр догдлуулж эзэмдэнэ. Магадгүй чамд тархиндаа биш зүрхэндээ хөтлөгдөж амьдраад байгаа мэт санагдахыг үгүйсгэхгүй. Анхны харцаар дурлалцахад итгэдэг ч бай үгүй ч бай гайхамшигтай учрал чамайг хэдхэн алхмын цаана хүлээж байгаа юм шиг санагдаж, нэг хором тайван байхгүй л болов уу. Шинэ сорилт эсвэл шинэчлэгдсэн хуучин харилцаатайгаа нүүр тулахад бэлдээрэй.
Монгол угсаатны хөгжмийн товчооны тэргүүн Д.Ганпүрэв “Алтай ятга”-ыг Халимаг улсад танилцуулаад иржээ. Тэрбээр археологийн олдвор болох “Алтай ятга”-ыг ШУА, Археологийн хүрээлэнтэй зөвлөлдсөнөөр дахин сэргээж, урлагийн түүхэн зэмсгээр баталгаажуулж чадсан. Харин “Алтай ятга”-ыг дахин сэргээж, загварыг гаргахад Байгалжав гэх хүн чухал нөлөө үзүүлсэнийг хэлэх нь зүйтэй.
“Maroon 5” хамтлагийн дуучин Adam Levine өнгөрсөн зун Victory Secret-ын сахиусан тэнгэр Behati Brinsloo-тай хуримаа хийн гэрлэсэн билээ. Хосууд хамтдаа “Animal” дууны клипэд тогложээ.
Нийслэлийн Соёл урлагийн газраас санаачлан Соёл Спорт Аялал жуулчлалын яамны дэмжлэгтэйгээр сурагчдийн авъяас чадварыг суратлчлах, дэмжих, тэдний бие биеэсээ суралцах боломжийг олгох, дугуйлангийн сургалтын чанарыг дээшлүүлэх зорилго бүхий урлагийн наадмыг Нийслэлийн Дүүргийн Соёлын орднуудын дугуйлангийн сурагчдын дунд зохион байгууллаа.
Цаанаа л нэг жиндүүхэн өдрийн өнгийг ганц нэгээрээ унах навчис улам тодруулна. Унахгүй хэмээн бөнжигнөн байхад даажин хийх мэт сэр сэр салхи хийсгэн одох нь уй төрүүлмээр.
Тэрхүү навчис хийсч явсаар хэн хэгний хөлд тээглэн, хүмүүний амьдралын чимээг амьсгал тасрахаасаа өмнө амжиж сонсохоор шургална.
“Хүү минь хот газар хэцүү шүү. Биеэ мэдэж номоо сайн сураарай.”
Намрын салхинаас нуугдан нөмөрт нь хоргодож зогсох навчис, хүүгээ үдэх ээжийн сэтгэлд улам уясч хорвоогоос буцмааргүй санагдана.
МУСТА дуучин, хөгжимчин Д.Амарсайхан, Ж. Солонго нарыг танихгүй хүн гэж үгүй байх. Хослон дуулахын жаргалыг хамтдаа эдэлж яваа энэ хоёр хос олон сайхан дуугаараа олныг мялааж байгаа билээ. 2004 оноос хамтдаа уран бүтээл туурвиж буй тэднийг шинэ цагийн С.Вандан, Д.Дуламсүрэн ч гэж ярьдаг.
Эх дэлхийн хөрсөнд өнгө өнгийн цэцэгсийг гайхуулж ургадаг нэгэн шигтгээ бол эмэгтэй хүн юм. Гоо үзэсгэлэнгийн охин тэнгэр болсон охид, бүсгүйчүүдийг магтан дуулаагүй хүмүүн гэж үгүй. Халуун бүлээн цустай хүмүүн бүр гоо үзэсгэлэнгийн өмнө өвдөг сөгдөн, зүрхээ шархлуулан, дуулж, дурлаж явсан нь олон.
Оюутолгойг шат шатны шүүх дээр ялсан гэдгээрээ олны танил болж “тэмцэгч” гэгдэх болсон С. Гантуяа бүсгүй нийгэмдээ идэвхтэй иргэн байхын утга учрыг мэдрэхийг хүссэн хүмүүст зориулж тэмцлийн арга аргачиллыг агуулсан “ИРГҮН” номоо гаргасан. Тэгвэл “ ИРГҮН” ном нь нээлтээ хийгээд гурав хонож байгаа хэдий ч “Интерном” номын дэлгүүрийн Бэстсэллэр буюу шилдэг борлуулалттай номын жагсаалтыг тэргүүлж байна.
