Ажил хэрэгч эрчүүддээ зориулан дэлхийн алдарт брэндүүдийн костюм, пиджакны онцгой урамшуулалт, хямдралтай худалдаа УИХ-ын таван давхарт байрлах “Media center”-т болох гэж байна.
Зохиогч: Урлаг
Найруулагч Ц.Хүсэлбаатар, жүжигчин С.Өлзийхүү нарын охин Х.Баярмаа урлагийнхан дундаа нуруу туруу, сайхан биеэрээ ялгардаг билээ. Түүний энэхүү гоо үзэсгэлэнг “Playboy” сэтгүүлийнхэн тодотгохоор шийдэж 2014 оны 10-р сарын дугаарынхаа ковер болгожээ. Улмаар жүжигчин бүсгүйг “Монголжингоо” хэлбэрээр хагас нүцгэлсэн байна.
Эр нэртэй эмийн төрөлтөнгүүдэд зориуллаа
Энгэсэг түрхэж таазаа шидэлсэн
Элдвийг өөлж шүлсээ үсчүүлсэн
Ээжийн охиныг хэрэгцээ болгож хардаг адгууснуудад бичлээ унш
Аливаа урлаг нь хүнийг биологийн, байгалийн хүчин зүйлсээс үл хамааран зааглаж энэ ертөнцийг өөрсдийнхөөрөө бүтээх нөхцлийг өдөөж байдаг гэдэгтэй хэн ч маргахгүй болов уу. Хэрэв хүмүүний дотоод ертөнц болсон сэтгэлийг гэрэлтэй зүйрлэвэл гарт баригдашгүй, хязгаарлашлагдашгүй дүүлэн нисэх шувуу бөгөөд хөдөлгөгч хүч нь сэтгэл болж байгаа гэнэ. Тиймээс уг үзэсгэлэнгээр чөлөөт уран бүтээлчийн дотоод ертөнцийн гэрэлтэй танилцаж хязгаарлагдашгүй үзэл бодлыг хамтдаа харах юм байна.
Хотын залууст зориулсан нэгэн сонирхолтой партиг MNG Event-ийн зүгээс зохион байгуулах гэж байна. Тодруулбал дэлхийн томоохон фестивалд өөрийн зохиосон аянуудаараа оролцдог Испани DJ Cigomatic анх удаа Улаанбаатар хотод ирж их хотын залуус та бүхэнд дэлхийн хэмнэлийг мэдрүүлэхээр болжээ. CIGOMATIC нь 20 жил ELECTRO болон TECHNO чиглэлээр уран бүтээл туурвиж буй аж.
Хоёрдах дэлгэцийн бүтээлээ үзэгчдийн хүртээл болгосон “Хувьсал” продакшны хамт олон нэгэн сайн үйлсийн аянд нэгдэхийг уриалж байна. Тодруулбал, Зургаан настай М.Тэмүүлэн хүү БНСУ-ын Сөүл хот дахь Вонжарёнг эмнэлэгт зургаа дахь сардаа хэвтэн эмчлүүлж байна. Түүний ээж Дэчинлхагвын Мягмарсүрэн хүүгийнхээ байдлыг бичиж, тусламж хүсэн “Хувьсал” продакшны хамт олонд захидал илгээжээ.
Нисч яваа ном, давхиж яваа морины зурагтай алтан шар автобус Хэнтий нутгаар аялж явна. Тэрхүү зургийг дэлхийн хүүхэд бүхний үзэх дуртай Дисней-тэй хамтарч байсан нэрт зураач Мартин Су Монголын багачуудад зориулж урлан бүтээжээ.
Blue moon арт галерей ХХК-ын үзэсгэлэнгийн танхимд 2014.10.02-10.12-ны хооронд “Модерн уран зураг ба инстолляц-2” уран бүтээлчдийн нэгдсэн үзэсгэлэн дэлгэгдэх бөгөөд үзэсгэлэнгийн нээлт 2014 оны 10 сарын 02-ны 18:00 цагт болно.
Олон улсын джазз хөгжмийн VIII их наадмыг 2014 оны аравдугаар сарын 01-нээс аравдугаар сарын 06-ны хооронд Улаанбаатар хотноо зохион байгуулах ажлыг “Их талын Джаз” ТББ эхлүүлээд байна. Наадамд Канад, Япон Герман, Англи улсын хөгжимчид, хамтлагууд ирж оролцохоо урьдчилан мэдэгдээд байгаа аж.
Дуучин Рианна супер Жэймс Бондын тухай өгүүлэх шинэ кинонд тоглох санал хүлээн авчээ. Киноны продюссерүүд “Бонд 24” гэдэг нэртэй шинэ кинонд өөрийнхөө дүрд тоглохыг дуучин бүсгүйд санал болгосон аж.
