Дуучин Селена Гомес жирэмсэн болсон талаар Америкийн “Star” сэтгүүлд бичжээ. Хосын дотны найзын хэлснээр 22 настай Селена Гомес найз залуу Жастин Биберийн хүүхдийг тээж байгаа аж. Мөн залуу хос Лос-Анжелос хотод сүй тавьсан байна. Жастин төрөлх Канад улсдаа хурим хийх хүсэлтэй ба сүйт бүсгүйдээ “Cartier” брэндийн цагаан алтан бөгж бэлэглэжээ. Тэд 2011 оноос хойш үерхсэн аж. Энэ хугацаанд хосууд хэд хэдэн удаа салсан ба энэ зун Хавайн аралд амрах үеэрээ харилцаагаа дахин сэргээсэн байна.
Зохиогч: Урлаг
Монгол улсын Засгийн газрын 2014 оны 13 тоот тогтоолоор Үндэсний спортын Их наадмын I шатны тэмцээнүүд аймаг, дүүргийн хэмжээнд энэ оны 02 дугаар сараас эхлэн орон даяар, II шат буюу шигшээ тэмцээнийг 09 дүгээр сарын 12-14-ны өдрүүдэд Хүй долоон худагтамжилттай зохионбайгуулан явууллаа. Үндэсний спортын V Их наадамд 21 аймаг, 9 дүүрэг, тусгай зэрэг 35 байгууллагын 3000 гаруй тамирчид хамрагдан оролцлоо.
Соёл, спорт, аялал жуулчлалын яам, “Номын соёлт ертөнц”ТББ-тай хамтран 2014 оны 9 дүгээр сарын 18-наас 20-ны өдрүүдэд “Номын баярын өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.
Лондон хотод болсон загварын долоо хоногийн үеэр Энэтхэгийн загвар зохион бүтээгч “Ashish Gupta” 2015 оны хавар зуны цуглуулгадаа Ким Кардашьян, Канье Уэст, Майли Сайрус нарыг төрхийг гаргаж өгсөн нь олны анхаарлыг татжээ. Тэрбээр дуучин Майли Сайрусын “хэлээ гаргадаг”-ийг нь мартсангүй. Түүний цуглуулгад буй жинсэн өмднүүд нь мөн янз бүрийн зургаар чимэглэсэн байжээ.
Монгол, Японы хооронд соёлын харилцаа тогтоосны 40 жилийн ой 9 дүгээр сарын 23-ны өдөр болох гэж буйтай холбогдуулан хоёр талын соёлын олон арга хэмжээ зохиогдож байна.
Гайхалтай бэлхүүстэй бүсгүйчүүд /+18/
“Гэрэлт медиа” группын продюсер М.Дорждэрэм “BEST ART” хэмээх төслийг эхлүүлээд байгаа аж. Тэрбээр энэ төслийнхөө хүрээнд урлагийг бизнестэй хослуулсан бүхэл бүтэн үйл ажиллагаа явуулахаа хэлсэн байна.
“Намар намрын намар” нэртэй нийтийн дуучдын нэгдсэн тоглолт өнөөдөр буюу есдүгээр сарын 19-нд буюу өнөөдөр 19.00 цагаас Монгол бөхийн өргөөнд тоглогдох гэж байна. Энэ намрын хамгийн анхны нээлтийн тоглолтод Монгол Улсын Гавьяат жүжигчин Н.Чулуунхүү, Б.Сийлэгмаа болон Соёлын тэргүүний ажилтан Г.Эрдэнэтунгалаг, Б.Батболд, Э.Оюумаа, Л.Банзрагч, Д.Бурмаа, Д.Намсрайноров, А.Түмэн-Өлзий, П.Жимсээ нарын уран бүтээлчид оролцох аж.
Энэ жилийн найрал дууны уралдаанд заавал дуулах дуугаар хөгжмийн багш Б.Батболдын “Хүүхэд амьтай дэлхий” дууг сонгосон бөгөөд заавал дуулах дууны сургалт СБД-ийн 116-р сургуулийн байранд 2014 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 14 цагт боллоо. Сургалтанд ЕБС-иудын 100 гаруй багш хамрагдлаа.
“Үргээлэг” киногоороо олонд танигдсан “Prime pictures”-ийн хоёр дахь уран бүтээл “Давхар цохилт” УСК өнөөдөр нээлтээ хийнэ. “Тэнгис” кино театрт 17:00 цагаас болох нээлтийн улаан хивсний ёслолд Монголын урлаг соёлын томоохон төлөөлөгчид, уг кинонд тоглосон жүжигчид оролцох юм. Тус кинонд тайз дэлгэцийн олон уран бүтээлчээс гадна топ модель, тамирчид дүр бүтээсэн гэдэг утгаараа нэлээд хүлээлт үүсгээд байгаа билээ.
