Монголын хөгжмийн урлаг тэр дундаа мэргэжлийн урлагийн байгуулагуудын түвшинд өндөрөөр үнэлэгдэх томоохон хэмжээний дэлхийн cор бүтээлүүдээс бүрдсэн “Classica Paradiso” хэмээх уран бүтээлийн тайлан тоглолтоо, Улсын филармонийн хөгжимчин, хийлч М.Хулан энэ сарын 25-нд Улсын филармонийн тайзнаа тоглох гэж байгаа юм. Тус тоглолт нь монголдоо анх удаа сонгодог хөгжмийн зохиолуудын бүрэн хэмжээний төгөлдөр хуур болон симфони найрал хөгжимтэй хамтарсан хийлийн гоцлол концерт болж байгаагаараа ихээхэн онцлог ажээ. Мэдээж хэрэг хийл хөгжим нь Дэлхийн Хатанхаан гэх тодотголтой бөгөөд түүний хэмнэл хөг аяз мөн чанар нь хүний сэтгэлийг уяраан догдлуулж хүмүүсийг холбож чадах увидастай билээ.
Зохиогч: Урлаг
“Fantastic production”, “F Studio” “Монголын соёл урлагийн менежмент”-ийн холбоо хамтран Монголын кино урлагийн салбарт шинэ өнгө төрх, шинэлэг санааг агуулсан “Миний ах атаман” нэртэй бүрэн хэмжээний Action drama жанрын уран сайхны кино 12-ны өдөр кино театруудад нээлтээ хийснээсээ хойш үзэгчдийг байлдан дагуулсаар байна.
Энэ сарын 24-нд Их Эзэн Чингис хааны талбайд Рок поп, Хип хоп, Амьд хөгжмийн оддын нэгдсэн тоглолт зохион байгуулагдахаар товоо зарлаж түмэн олонд хүлээлт үүсгээд байгаа билээ. Тэрбээр монголын сэтгүүлзүй болоод соёл урлагийн салбарын түүчээ болсон урлаг соёлын мэдээ, мэдээллийн нэгдсэн www.URLAG.mn сайт, “Монголын сайтын холбоо” ТББ болон Монгол поп опера “Увертюра” хамтлаг нар хамтран 5-н жилийн ойдоо зориулан уншигч, сонсогч, үзэгч түмэндээ энэхүү гайхалтай тоглолтыг үзүүлэхээр ажиллаж байгаа билээ.
“Зүрхээр наадагч” уран сайхны кино дэлгэцнээ гарсанаас хойш үзэгчдийн сонирхлыг татах болсон байна. Хэдийгээр нээлтээ хийгээд удаагүй байгаа ч ч тасалбарууд нь дуусч, киноны дуунууд нь интернэтээр хандалт ихтэй байгаа аж.
Монгол улсад аялал жуулчлалын салбар үүсч хөгжсөний 60 жилийн ой, Нийслэлийн 375 жилийн ойн хүрээнд Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Соёл урлагийн газартай хамтран “Найрсаг Улаанбаатар” нэгдсэн зөвлөгөөнийг зохион байгууллаа. Тус зөвлөгөөнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл, Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл, Соёл, спорт аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Алтангэрэл, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал болон холбогдох албаныхан, аялал жуулчлал, соёл урлаг, биеийн тамирын салбарын төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн нийт 650 гаруй төлөөлөгч оролцлоо.
Дуучин А.Хишигдалай өөрийн сонсогч фенүүддээ зориулж анхны бие даасан тоглолтоо Есдүгээр сарын 26, 27-нд тоглолтоо хийхээр товоо зарласан.
Энэхүү тоглолт нь “Strings night club”- д болох бөгөөд тоглолтынхоо өмнө цоо шинэ уран бүтээл “Навч” дуугаа клипжүүлэн хүргэж байна.
Найзтай унаж явсан машинаа бэлэглэчихдэг зангарагтай эр М.Баярмагнай. “Маск” продакшны жүжигчин М.Баярмагнай сүүлийн үед гар утасны бизнес эрхлэгч болсон уу? Эсвэл бэлэглэх нүү гэлтэй 22000 гар утсанд дунд буй зургаа өөрийн цахим хуудаснаа ”Өнөөдөр ачаа буулаа… Ганцаараа 22.000ш утас зөөнө гэдэг жаргалтай зовлон юмаа. Туслах хүн байна уу?” хэмээх постолж олон хүний хорхойг хөдөлгөөд авсан.
Монгол улсын хүүхэд, гэр бүл хөгжлийн “Өнөр бүл” төв нь улсын хэмжээнд бүтэн өнчин, эцэг эх байх эрх нь хуулиар хязгаарлагдсан, хориход ял эдэлж байгаа, сэтгэцийн өөрчлөлттэй гэдэг нь эмчийн дүгнэлтээр тогтоогдсон, хүүхдээ асран халамжлах боломжгүй гэр бүлийн төрөөс зайлшгүй асрамж, халамж, хамгаалал шаардлагатай хүүхдүүдэд асрамж, халамж, хөгжил, хамгааллын үйлчилгээ үзүүлдэг улсын асрамж, халамжийн цорын ганц байгууллага юм. Тус төвийг 730 гаруй хүүхэд төгсөж амьдралд хөл тавьсан байдаг ба одоо 210 хүүхэд сурч, хүмүүжин амьдарч байна.
Дээрхийн гэгээн авралт “Богд Тижан Чогбрүл ринбучэ” нь Монголын лам хувраг,сүм хийдүүд, сүсэгтэн олны заллагаар морилон ирж, Улаанбаатар хотод энэ сарын 11-12-ны өдрүүдэд Монголын Үндэсний АСА циркт “Ямандаг бурхан болон Дорж Шүгдэн сахиусны амин авшиг” айлдсан юм.
Цоглог, эрч хүчтэй дуучин МУГЖ Т.Ариунааг дэмждэг олон мянган фэн бий. Түүнд нэгэн фэн нь туслахаар болсон байна. Тодруулбал, тэрбээр энэ оны тавдугаар сарын сүүлчээр тайзнаас унаж хөлөө бэртээсэн. Уг бэртлээс болж түүний хөлний шагай нь мултарч, хоёр яс нь хугарч хагалгаанд орсон.
