Зохиогч: Урлаг

Уянгын яруу найргийн их мастер хэмээн алдаршсан Румыны суут яруу найрагч Михай Еминескюүгийн Олон улсын Академиас зохион байгуулж буй Дэлхийн яруу найргийн наадмын дээд шагналыг Монголын яруу найрагч Г.Мэнд-Ооёо хүртлээ. Удаах буюу тусгай шагналыг Канадын яруу найрагч Николе Вроссард, Сенегалын яруу найрагч Амоду Ламине Салл нарт олгосон байна.

Read More

Монголын хөгжмийн урлаг тэр дундаа мэргэжлийн урлагийн байгуулагуудын түвшинд өндөрөөр үнэлэгдэх томоохон хэмжээний дэлхийн cор бүтээлүүдээс бүрдсэн “Classica Paradiso” хэмээх уран бүтээлийн тайлан тоглолтоо, Улсын филармонийн хөгжимчин, хийлч М.Хулан энэ сарын 25-нд Улсын филармонийн тайзнаа тоглох гэж байгаа юм.

Read More

Гурван мянга гаруй уран бүтээлээсээ дээжлэн тоглолтоо хийсэн “Ахмадын золбоо” хамтлаг сонсогч олны сонорыг мялааж, сэтгэлийг хөглөсөн “Нойргүй хоносон зургаан нот” хэмээх тоглолтоо үзэгчдийн хүсэлтээр ирэх аравдугаар сарын 4 нд “River sounds” клубт зохион байгуулахаар болжээ.

Read More

“Мөрөөдлийн театр”-ын хамт олон намар цагийн шоу тоглолтоо үзэгчиддээ хүргэхээр бэлэн болжээ. “Гээсэн хайраа аваарай”, “Утасгүй бол үхлээ юу” зэрэг шоу тоглолтоороо түмэн олондоо инээд бэлэглэсэн.

Read More

Монголын мянга мянган охид бүсгүйчүүдээс оны шилдгийг нь тодруулан алдаршуулсаар 11 дэхь жилдээ зохион байгуулагдаж буй “Miss Mongolia” тэмцээний шилдэг 16-н оролцогчид өчигдөр шалгарчээ. Тэртээх 2004 оноос хойш уламжлал болон тасралтгүй зохион байгуулагдсаар 11-н миссийг шалгаруулан алдаршуулсан уг тэмцээн ирэх 10-р сарын 2-нд шилдгийн шилдгүүдээ тодруулах юм.

Read More