Зохиогч: Урлаг

Дээрхийн гэгээн авралт богд Тижан Чогбрүл ринбучэ нь Монголын лам хувраг,сүм хийдүүд, сүсэгтэн олны заллагаар морилон ирж, Улаанбаатар хотод энэ сарын 11-12-ны өдрүүдэд Монголын Үндэсний АСА циркт “Ямандаг бурхан болон Дорж Шүгдэн сахиусны амин авшиг” айлдлаа.

Read More

Дэлхий дахины сонгодог үдэш кабарет шоу Улаанбаатар хотод амьлах гэж байна.

Монголд урьд өмнө тавигдаж байгаагүй халуухан үдшийг долоо хоног бүрийн баасан, бямба гаригуудад загварлаг ноёд, хатагтай нартаа зориулахаар боллоо.

Read More

Хотын нэгэн төрх эмнэлэг.
Цагаан будгаар харамгүй цонхыг нь будсан хоёр ор, төдий тооны сандалтай өрөө.
Энэ нь төрөхийн өмнөх өрөө аж.
Тэр өрөөнд төрөх нь дөхсөн нэгэн бүсгүй холхино.
Хажуу өрөөнд хүүхдийн уйлах дуу хадаж өөр хэн нэг бүсгүй орчлонд ээж болох нь сонсогдоно. Бүсгүйн өвдөлтийн зай нь улам л ойртосоор л байлаа.
Өвдөлтийн хугацаа улам ойртох өнөөх бүсгүйн тухай ээлжийн эмч нарын үзлэгийн дэвтэр дээрх бичилт:
/Дотуур үзлэг хийж үзлээ. Савны амсар 3 хуруу нээгдсэн байна. Өвдөлтийн хугацаа 10 минут. Хүүхдийн байрлал зөв. Ус нь гараагүй. Эхийн даралт хэвийн. Хавангүй. Шөнө 23 цагаас өвдөлт мэдрэгдэж эхлээд түргэнээр ирсэн. Их эмч С.Үнэнсайхан./

Read More

“Монголын Залуучуудын Холбоо”, “Залуу удирдагч сан” санаачлан МонголУлсын өнөөгийн нийгэм улстөр, эдийн засгийн байдалд үнэлэлт дүгнэлт өгөх, залуу төр нийгмийн зүтгэлтэн, бизнесмэнүүдийн нэр хүндийн рейтинг тогтоох зорилгоор 1992 оноос “Оны залуу”-г алдаршуулан шалгаруулдаг “Next Stop” харшийн наадмыг уламжлал болгон зохион байгуулж ирсэн түүхтэй. 21 жилийн туршид үнэ цэнээ алдаагүй, илүү амжилттай, нэр хүнд нь өсөн нэмэгдэж байгаа “Next Stop” наадам манай улсын хамгийн том харшийн наадам, ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа гэдэгтэй хэн ч маргадаггүй.

Read More

УДЭТ-ын ерөнхий найруулагч Н.Наранбаатар дэлгэцийн ээлжит бүтээл болох “Сүүлчийн шөнө” нэртэй мелодрам кинонд тоглож буй О.Дөлгөөний сүүлийн үеийн зурагнаас хүргэж байна. Сонирхуулахад тус киноны зураг авалт дууссан бөгөөд ирэх аравдугаар сард нээлтээ хийхээр төлөвлөөд байгаа гэсэн шүү.

Read More

Blue moon арт галерейн дэргэдэх “Аялагч зураачдын клуб”-ын “МИНИЙ НУТАГ-2” үлгэр шиг нутгаар-аялалын уран бүтээлийн үзэсгэлэн 2014.09.19-28-ны хооронд дэлгэгдэж та бүхний мэлмийд хүрэх гэж байна.

Read More

Соёл спорт, аялал жуулчлалын яамнаас “Монгол контентийн журам” батлахаар ажиллаж байгаа аж. Энэхүү журмыг батлах ажлын хэсгийг байгуулсан бөгөөд ажлын хэсгийн ахлагчаар Ц.Оюунгэрэл сайдын зөвлөх, жүжигчин Ц.Төмөрбаатар ажиллаж байгаа аж

Read More