Гадаа дулаарч, хөхөө донгодох цаг хаяанд иржээ. Энэ зуныг хэрхэн өнгөрөөхөө эртнээс төлөвлөсөн үү. Хөдөөгүүр явах уу, эсвэл бүр гэртээ амрах төлөвлөгөөтэй байна уу. Зуныг зугаатай өнгөрүүлэх ямар боломж бидэнд байгааг судалж, дэлхийн олон улс оронд залуучууд зуныг хэрхэн өнгөрүүлж байгааг ажиглалаа.
Зохиогч: Урлаг
Дуучин Наагий “жазз” үдшээ уянгалуулахад бэлэн болжээ
Нийслэлийн Соёл, урлагийн газар, харьяа байгууллагуудын спорт өдөрлөг 2018 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Хандгайт дахь “Олимп” цогцолборт 5 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа. Энэ удаагийн спорт өдөрлөгт Нийслэлийн Соёл, урлагийн газар, харьяа байгууллагуудын 8 баг оролцож гар бөмбөг, алсын зайн шидэлт, буухиа тэмцээн гэсэн 3 төрлөөр өрсөлдлөө.
Энэ жилийн Каннын кино наадам 2018 оны 5-р сарын 8-19-ний хооронд зохион байгуулагдана.“Каннын кино наадам”-ын зүгээс залуу уран бүтээлчдэд болон сонирхогчдод зориулан уг наадмын талаар ойлголт өгөхийн тулд 3 өдрийн үнэ төлбөргүйгээр үзэж сонирхох боломжийг олгож байна. Тиймээс залуу уран бүтээлчид, кино сонирхогч та бүхнийг “Каннын кино наадмыг 3 өдөрт” хөтөлбөрт хамрагдахыг урьж байна.
Баянхонгор аймгийн уугуул Төрийн шагналт, УГЗ Г.Бирваагийн хүү МУАЖ, МУУГЗ, УДЭТ-ын найруулагч Б.Мөнхдорж нь бөөрний архаг дутагдал оноштойгоор Улсын төв хоёрдугаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм.
Дууны шүлгийн нэрт мастер, Соёлын гавьяат зүтгэлтэн зохиолч, яруу найрагч З.Түмэнжаргалын 65 насны ой энэ жил тохиож байгаа. Ойд зориулан “Монголын тал нутаг” хүндэтгэлийн тоглолт зохион байгуулах гэнэ. Энэ талаар түүний гэр бүлийнхэн өнөөдөр /2018.4.10/ мэдээлэл хийлээ.
Дуучин Наагийгийн 04-р сарын 14-нд болох “Come Fly With Me” swing concert-ын тасалбар тун чиг эрэлттэй байна. Дуугаралт, дэлгэц, орчин гээд бүгд мэргэжлийн өндөр түвшинд зохион байгуулагдаж байгаа тус тоглолтонд Герман улсаас жазз хөгжмийн нэртэй 2 хөгжимчин ирж байгаа гэнэ. Мөн тоглолтонд дуучин Наагийгийн багш МУГЖ Б.Дашдондог, С.Наран, Ц.Хулан нар оролцохоос гадна улсын Филармонийн Баянмонгол биг бэнд, симфони найрал хөгжмийн утсан хөгжимчид оролцсон нүсэр тоглолт болох гэнэ.
Дуучин О.Гансувд бие даасан анхны тоглолтоо хийнэ
Говь нутгаас төрсөн дуучин бүсгүй Чантуугий Алтантүлхүүр энэ сарын 25-нд Монгол Бөхийн Өргөөнд өөрийн 3 дах бие даасан тоглолтоо зохион байгуулах гэж байна. Өвөрмөц хоолой өнгө төрхөөрөө бусад дуучдаас ялгарч чаддаг дуучин бүсгүйг малчны дуу дуулдаг гэдгээр нь ард түмэн андахгүй. Харин энэ удаагийн тоглолтонд тэрээр жинхэнэ мэргэжлийн дуучин гэдгээ олонд харуулсан тоглолт хийх гэж байгаа юм.