Зохиогч: Урлаг

Даяаршиж буй нийгэмд томчууд бид аливаа зүйлийн хар барааныг урьтаж хардаг болсон нь маргашгүй үнэн. Гагцхүү хорвоо ертөнцийн өнгийг улам тод, гэрэлтэй, яг л солонгын долоон өнгө адил болгож байдаг ховорхон зүйлүүдийн нэг бол хүүхдийн ертөнц бас тэдний бүтээлүүд билээ. “Хүүхдийн уран бүтээлд дэлхий багтдаг” хэмээн хүүхдийн номын зохиолчид нэгэнтээ хэлсэн байдаг. Энэ үгийг Хэнтий аймгийн хүүхэд багачуудын зурсан 100 гаруй зураг бататгах мэт. Шар нар, цэнхэр далай, ногоон зүлэг, бор байшин, ногоон бөмбөг, хөх онгоц, ягаан бамбарууш, улаан цэцэг гээд л өнгө өнгөөр алагласан 100 гаруй уран зургууд өөрийн эрхгүй нүд баясгана.

Read More

Олон улсын жазз хөгжмийн өдрийг тохиолдуулан жазз хөгжмийг хөгжүүлэхэд залуучуудын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс, “Их талын жазз” төрийн бус байгууллагатай хамтран “Жазз бидний амьдралд” сэдэвт эссэ бичлэгийн уралдаан зарлалаа.

Read More

Ерөнхий сайд У.Хүрэлсүхээр ахлуулсан Засгийн газрын гишүүд өнөөдөр Дундговь аймагт ажиллалаа. Өглөөгүүр аймгийн удирдлагуудтай уулзаж улмаар орон нутгийн барилгын материалын үйлдвэртэй танилцсан бол үдээс хойш ард иргэдтэй уулзаж засгийн газрын бодлого, зорилтыг танилцуулахын зэрэгцээ орон нутгийн ард иргэдийн санаа бодлыг сонсч, тулгамдсан асуудал, сонирхсон асуултад салбарын сайд нар хариулт өглөө.

Read More

ЗГХА, Соёл, урлагийн газар СЭЗИС- тай хамтран оюутан залуусыг хүмүүнлэг, соёлтой, өв соёлоо дээдлэгч иргэн болгох төлөвшүүлэхэд чиглэсэн “ХӨГЖЛИЙН СЕМИНАР”-ийг зохион байгуулахаар боллоо. Тус семинар нь “ХӨШИГНИЙ АР ДАХЬ БҮТЭЭЛЧ АЖИЛЛАГАА” болон “ТҮҮХ, СОЁЛ”-той танилцах аяны хүрээнд урлагийн байгууллагын уран бүтээл төрөх үйл явц болон мэргэжлийн сургуулийн боловсон хүчнийг хэрхэн бэлтгэдэг талаар урлагийн салбарын бүтээлч үйл ажиллагаа, түүх, соёлтай танилцах зорилготой юм.

Read More

МУСТА П.Идэржавхлан 04 сарын 20-нд буюу гурав хоногийн дараа Монгол бөхийн өргөөнд “Энэ насны хайр” хэмээх гурав дахь бие даасан тоглолтоо хийхээр товоо зарлаж, тоглолтын бүх бэлтгэл ажлуудаа хангаж, тасалбараа худалдаанд гаргаж, хэдийнээ 2000 гаруй тасалбар борлуулаад явж байтал Монгол бөхийн өргөө буюу Монголын үндэсний бөхийн холбооноос заалаа гаргаж өгөх боломжгүй болсон талаар мэдэгдсэн байна.

Read More

Хошин урлагийн тайзнаасаа хөндийрч дэлгэцийн бүтээлдээ түлхүү анхаарлаа хандуулж буй жүжигчин Г.Ундармаа дахин нэг өөр төрлийн шинэ бүтээлээрээ тун удахгүй тэсрэлт хийхээр зэхэж байна.

Read More

“Чоно” хамтлаг үнэнч сонсогч, фэнүүддээ зориулан бүрэн хэмжээний шоу тоглолтоо энэ сарын 20-нд “CROCUS Event Hall”-д хийхээр товоо зарлаад байгаа билээ. Тус хамтлагийн хувьд өнгөрсөн 18 жилийн хугацаанд “Залуу нас”, “Хайлж, урсаж байна”, “Энэ дурлал юм уу”, “Чамд таалагдахын тулд”, “Сүүлчийн хичээлийн дараа хайчих вэ”, “Үнэнч амраг” зэрэг олон арван дууг сонсогч фенүүдийнхээ сэтгэлд хүргэж, хит болгон эгшиглүүлж чадсан бол сүүлийн жилүүдэд уран бүтээлдээ анхаарч, “Хар сарнай” хамтлагтай хамтран “Бүтээнэ сөнөөнө” дууг шинэчлэн дуулсны зэрэгцээ “Эв нэгдэл”, “Чин үнэнч хайр”, “Уухай”, “Уучлаарай би чамд хайртай”, “Хүсэл” зэрэг уран бүтээлүүдийг сонсогч, фенүүддээ хүргэсээр байгаа юм.

Read More