Зохиогч: Урлаг

“Fantastic production”, “F Studio” “Монголын соёл урлагийн менежмент”-ийн холбоо хамтран Монголын кино урлагийн салбарт шинэ өнгө төрх, шинэлэг санааг агуулсан “Миний ах атаман” уран сайхны баг хамт олон өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ.

Тус продакшн өнгөрөгч хоёрдугаар сард “Аз жаргалын шок” нэртэй инээдмийн киноны нээлтээ хийсэн юм. Уг кино нь нээлтээ хийсэн даруйдаа залуусыг байлдан дагуулж, кино театруудын BOX OFFICE-ийг 2 сарын турш тэргүүлсэн билээ.

Read More

Дуучин А.Хишигдалай өөрийн сонсогч фенүүддээ зориулж анхны бие даасан тоглолтоо 9 сарын 26, 27- нд “Strings night club”- д 100% амьд хөгжимтэй хийхээр төлөвлөжээ. Тэрбээр тоглолтынхоо бэлтгэл ажилд ороод тун завгүй яваа ч гэсэн фэйсбүүк хуудсаараа дамжуулан тоглолтынхоо мэдээллийг цаг алдалгүй хүргэсээр байгаа юм. Та бүхэндээ түүний сүүлийн үеийн зурагнаас хүргэж байна.

Read More

-Намар болж байна. Энэ улирлыг уран бүтээлчдийнх гэж тодотгох нь бий?

-Манай уран бүтээлчид зуныг амралтын байдалтай өнгөрүүлдэг. Гэхдээ амрах завгүй ажлаа хийдэг нь ч бий. Миний хувьд ч шинэ уран бүтээл дээрээ ажил­лалаа. Одоо харин ажилдаа орчихоод л. Уран бүтээлийн эрч хүч дүүрэн байна.

Read More

XIV Далай ламын ёнзин багш Тижан богдын хойд дүр, Дээрхийн гэгээн авралт богд Тижан Чогбрүл ринбучэ манай улсад хүрэлцэн ирсэн бөгөөд шарын шашны гол идам бурхан болох оюун билгүүнийг хайрлагч Манзушри догшин дүр, Ямандаг бурханы авшигийг айлдах гэж байна. Тэрбээр лам хувраг, сүсэгтэн олны хүсэлтээр энэ сарын 11-12-нд буюу маргааш нөгөөдөр хоёр АСА циркт 13:00 цагаас лам хувраг, сүсэгтэн олонд бурханы шашны номлол, сургаалаа айлдах нээ.

Read More

Австралийн Аделэйд хотод байрлах Өмнөд Австралийн Урлагийн галерейд “Бийр ба Бэх” Азийн орчин үеийн калиграфийн үзэсгэлэн нээгдсэн байна. Тус үзэсгэлэнд Монгол, Япон, Хятадын уран бүтээлчид шилдэг уран бүтээлүүдээрээ оролцож буй ажээ.

Үзэсгэлэнгийн нээлтийн үеэр калиграф уран бүтээлч Б.Одонтуяа Монголын калиграфийн онцлогийг танилцуулсан сургалтыг зохион байгуулж, оролцсон хүмүүст нэрийг нь бичиж дурсгажээ. Түүнчлэн тус үзэсгэлэнд Д.Баттөмөр, Д.Ганбаатар, Л.Түвшинжаргал, Б.Одонтуяа зэрэг манай уран бүтээлчдийн “Морин дээрх монгол бөөгийн ёс”, “Тэнгэр, нүүдэлчин, газар”, “Монгол бахархал”, “Уудам”, “Мөнх тэнгэрийн дор” зэрэг уран бүтээлүүд тавигджээ.

Read More

Энэ жил 51 настай Холливудын “Галзуу” жүжигчин Жонни Депп “In- terview” сэтгүүлд нэгэн сонирхолтой ярилцлага өгчээ. Тэрбээр ярилцлагадаа бага насны дурсамж, жүжигчин болсон түүхээсээ хуваалцсан байна.

Read More

“Камертон” хамт­лагийн дуучин Мээдээ буюу Г.Мэнд-Амартай ярилцлаа.

-Мээдээ сүүлийн үед юу хийж байгаа бол, шинэ уран бүтээл дээр ажиллаж байгаа болов уу?

-Өнөө маргаашгүй ганцаа­раа дуулсан шинэ дууныхаа бичлэгт орох гэж байгаа. Хөгжмийн зохиолч, “Нью стар” студийн дууны найруулагч С.Гантөрийн ая, түүний эхнэр болох “Нью стар” студийн захирал Л.Энхмандахын шүлэг бидний үеийнхэн дуулж болохоор амьдралыг хүүрнэн өгүүлсэн дуу бий. Бидний насан дээр охин минь цэцэг, навч минь гэхээр нэг л бууж өгөхгүй шүү дээ.

Read More

Их хотын цоглог залууст та бүхэнд зориулсан нэгэн сонирхолтой парти болох гэж байна. Тодруулбал, хотын дэгжин хээнцэр залуустаа зориулан Монголд анх удаа шинэ урсгалаар DJ Mаралаа NEWSKOOL нэртэй партиг ирэх баасан гаригт буюу есдүгээр сарын 12-ны өдрийн 22.00 цагт болох гэж байна.

Read More

Дэггүй дуучин Майли Сайрус дахиад л олныг цочирдуулжээ.Тэрбээр саяхан Alexander Wang-ийн зохион байгуулсан үдэшлэгт Майли дээгүүрээ бараг хувцасгүй иржээ. Түүний хөхний толгойг ердөө л цаас халхалсан аж. Тэрээр өсвөр насандаа сайн охин байсан ч одоо бол түүнийг үзэн ядагч олон болжээ.

Read More

Mонголын урлагийн зөвлөл, Солонгосын урлагийн зөвлөл хамтран “Цаг хугацаа ба орон зай” Нүүдлийн урлан-2014 хөтөлбөрийг Өмнөговь аймагт амжилттай хэрэгжүүлжээ.

Уг хөтөлбөрийн үр дүн бүхий Монгол, Солонгосын уран бүтээлчдийн хамтран, шинээр туурвисан уран бүтээлийн үзэсгэлэн өнөөдөр 17:00 цагт “Туушин” зочид буудлын “976” арт галерейд гарна.

Read More