Зохиогч: Урлаг

Сум орон нутагтаа ажиллахаар хүлгийн жолоо залсан “Сумын залуус” төслийн багийнхан өөрсдийн мэдсэн сурсанаа орон нутагтаа хэрэгжүүлэх, үе тэнгийн залуусдаа үлгэр дууриалал болж энэ зуныг зугаатай, орлоготой өнгөрүүлж байгаа юм. Энэхүү төслийг Хөдөлмөрийн яам, МЗХ-ны дэргэдэх Залуучуудын хөдөлмөрийн төв бирж хамтран “Ажилтай, орлоготой Монгол залуу” төслийн дэд төсөл болгон хэрэгжүүлж байгаа бөгөөд зуны туршид 10 мянган оюутан залуучуудыг байнгын болон цагийн ажилд зуучилж ажилтай орлоготой болгосон юм.

Read More

МУГЖ Н.Батцэцэг, найруулагч О.Машбат нар АНУ-д кино найруулагчийн мэргэжил эзэмшсэн хүү М.Ивээлийнхээ хамт уран сайхны кино бүтээж, үзэгчдийн хүртээл болоход бэлэн болоод байна. “Цэн тогоруу” нэртэй энэхүү кино ирэх 9-р сарын 12-нд нээлтээ хийхээр товоо зарлалаа.

Read More

“Universe Best Songs” наадмын Гран-при шагналтан нэвтрүүлгийн хөтлөгчтэй гадаадад аялж, дуртай дуучныхаа тоглолтыг үздэг уламжлалтай. Тиймээс уламжлал ёсоор “шилдгийн шилдэг” болсон дуучин А.Хишигдалай, “UBS” телевизийн телевизийн хөтлөгч П.Одгэрэлийн хамт Парисыг зорин аялж амраад иржээ.

Read More

Өнгөрсөн хавар ССАЖЯ-ны харьяа УДБЭТ, Уран зургийн галерей, Үндэсний музей, Үндэсний номын сан, Үлэг гүрвэлийн төв музейн захирлын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг зарлаж, тавдугаар сарын 22-нд сонгон шалгаруулалтыг зохион байгуулсан.

Read More

Монголын рок попын хөгжмийн ертөнцөд өөрийн өнгө төрх, авьяасаараа хүлээн зөвшөөрөгдсөн дуучин бол яах аргагүй альтернатив Отгоо буюу Х.Отгончимэг билээ. Хөгжим шигээ эрч хүчтэй түүнийг “Нэгэн залуу”, “Заримдаа л”, “Эрчүүдийг үзэн ядах сэтгэлийг надад өгөөч” зэрэг олон хит уран бүтээлээр нь танихгүй хүн ховор биз ээ. Хэсэг хугацаанд уран бүтээлийн завсарлага авсан тэрбээр энэ удаад гурав дахь шинэ цомгийнхоо хамт фенүүдтэйгээ эргэн уулзлаа. Ингээд дуучин Отгоотой уулзан шинэ уран бүтээл, шинэ хэмнэлийнх нь талаар ярилцлаа.

Read More

Олон улсын хэмжээнд өргөн хүрээтэй явуулах үзэсгэлэн наймдугаар сарын 07-11-ний өдрүүдэд УИД-ийн хоёрдугаар давхарт үргэлжлэх бөгөөд “Шинэ замнал” ТББ санаачлан зохион байгуулж байгаа юм. Үзэсгэлэнгийн үеэр зүүмэл даавуун урлалыг танилцуулах өдөрлөг, гадаад багш нарын сургалт, номын нээлт, үзэсгэлэн худалдаа зэргийг явуулахаар хөтөлбөрт тусгагджээ.

Read More

Монголын дууны ертөнцөд содон имиж дүр төрхтэйгээр гарч ирсэн дуучин бол BX буюу Г.Батбаатар. Тэрбээр R&B урсгалаар “One love”, “Sorrow”, “Агшин”, “Хаана байна”, “Dogue хийе”, “Ивээлдээ ав” зэрэг дуугаа сонсогчдын хүртээл болгосон. Сүүлийн үед уран бүтээлээсээ хөндийрч хувийн бизнес эрхлэн нам гүмхэн амьдрах болсон.

Read More