Зохиогч: Урлаг

In Touch сэтгүүлд Ким Кардашьян, Канье Уэст нарын гэрлэлт ердөө л хуурамч жүжиглэлт байсан гэх мэдээлэл тавигджээ. Хосод ойр байдаг эх сурвалжийг иш татан тус хэвлэлд рэппер эр, телевизийн од бүсгүй нар өөр өөр өрөөнд унтдаг бөгөөд харин олны нүдний өмнө гарахаараа өмнө нь яригдсан төлөвлөгөөгөө дагадаг хэмээн бичсэн аж. Тэдний ёс төдий гэрлэлт болон харилцаа нь зүгээр л бизнесийн шинж чанартай гэнэ. Өөр нэг эх сурвалж дөнгөж саяхан гэрлэлтээ батлуулсан хоёрыг ам хэлээ ололцохгүй хэцүүдэж байгаа гэж мэдэлэв. Канье Уэстын сэтгэл нь хөрчээ.

Read More

Хөдөлмөрч хичээнгүйлэн урлагт хүчин зүтгэж яваа авьяаслаг, дуучин бол Төрийн соёрхолт Д.Болд. Тэрбээр үргэлж шинэ санааг эрэлхийж сонсогчиддоо бэлэг барьдаг. Заримдаа шүүмжлэлд өртөөд авдаг ч ихэвчлэн түүний хөдөлмөрийг үнэлэн магтдаг гэдэгтэй та санал нийлэх биз ээ.

Read More

“Масс” продакшний бүтээл “Дурлалын магистр” киноны зохиолч, зургийн дарга Т.Эрдэнэсүхтэй ярилцлаа.

– Танд энэ өдрийн мэнд хүргэе. “Дурлалын Магистр” киног бүтээх болсноор ярилцлагаа эхлүүлье?

– “Дурлалын магистр” бүрэн хэмжээний инээдмийн киног хийх санааг энэ оны эхээр анх найруулагч, уран бүтээлчидтэйгээ ярилцаж эхэлсэн. 2012 оны 3 сарын сүүлээр зохиол маань бэлэн болж 2 сар орчим “Их засаг” сургууль болон бусад газруудад зураг авалт хийж 6-р сарын 30-нд Тэнгис кино театерт нээлтээ хийсэн байгаа.

Read More

Канадын Альберта мужийн Девон хотоос гаралтай “Монгол” нэртэй Канад хамтлаг хөгжмийн ертөнцөд хүчээ авч байгаа гэнэ. Тус хамтлаг Монголын эзэнт гүрний түүх соёлыг магтан дуулж, монгол хувцсаар гангардаг бөгөөд 2009 онд анх байгуулагджээ. Анхны дебют цомгоо “Алтан ураг” нэртэйгээр 2012 онд гаргаж байжээ.

Read More

Монголын хип хоп урлагийн анхдагчдын нэг гэгддэг “Дижитал” хамтлагийн дуучин Г.Эрдэнэбилэг буюу Эркагийн уран бүтээл “Хайр” дууны клипийг хүргэж байна.

Энэ дууны гол санаа нь ” Та өөрөө аз жаргалын шувуу болон эргэн тойрон байгаа хүмүүсээ хайраар гэрэлтүүлж амьдрах учиртай” -г өгүүлсэн, уянгалаг сайхан бүтээл болжээ.

Read More

Өнөө үед Монгол улсад явуулж буй өргөн нэвтрүүлгийн зах зээлд Монголын үндэсний уран бүтээл гадаадын бүтээлд байр сууриа алдсаар байгааг судалгаа харуулж байна. Тухайлбал: 2014 оны 3 дугаар сарын эхний 2 долоо хоногийн хугацаанд телевизийн 23 сувгаар нэвтрүүлсэн 3100 орчим цагийн хөтөлбөрт хийсэн судалгаанаас үзэхэд, уран сайхны киноны хөтөлбөрийн 29.21% нь Монгол уран бүтээл, 70,79% нь гадаадын уран бүтээл байна. Түүнчлэн БНСУ-ын уран бүтээл нийт уран сайхны киноны 37.22%-ийг дангаар эзэлж байгаа нь монгол уран бүтээлээс илүү байна.

Read More

Исэр гилбэртэй их хайранд тань
Ингэн туйлаадас шөнөдөө хайлдаг юм аа
Илдний ган шиг хатуу сургаалтай
Ижий гэдэг бурхад минь ээ
Сарны мөнгөн утас
Сүвлээд өнгөрөх жилүүдэд
Санчиг буурал ээжийгээ би
Сэтгэлийн гүнээс хайрланам

Read More

Улсын филармонийн гоцлол дуучин Л.Насанбуян өнгөрөгч сард АНУ-ыг зорьж элэг нэгт ахан дүүстэйгээ уран бүтээлээрээ учран золгохоор хүлгийн жолоо залсан билээ. Тэрбээр авъяслаг залуу уран бүтээлч бүсгүй маань АНУ-ын Чикаго хотноо ажиллаж амьдарч буй Монголчуудын холбооны урилгаар үндэсний их баяр наадмаар тус хотод очиж тэнд суугаа монголчууддаа ая дуугаа өргөн, хамтдаа баярлажээ. Ийнхүү сонсогч фенүүддээ уран бүтээлүүдээрээ бэлэг барьсаар байгаа авъяаслаг бүсгүй маань хоёрхон хоногийн өмнө алдарт дуучин Бэйонсе болон түүний нөхөр Жэй Зи нарын Сан Франциско хотод болсон “On The Run tour-2014” тоглолтыг үзжээ.

Read More