Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Утга зохиол»Б.Мөнх-Оргил: Гунигтай шүлэг
Утга зохиол

Б.Мөнх-Оргил: Гунигтай шүлэг

Урлаг Урлаг19/11/2016Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
15055877_1285326118209352_6875197954420519141_n_500x5005124122262016-11-19-17-15[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл
Б.Мөнх-Оргил: Гунигтай шүлэг
Аагитай архинд согтууран
Аархаж буй догь эр
Аальгүй охидод тэнхээрхэн
Дайлж буй баян гар
 
Тойрч суусан хүүхнүүдээс
Тоочиг алдан маасганана
Тоож харахгүй байхад нь
Тоох ч юмгүй мунаглана
 
Хөхрөн инээх охидын магтаалд
Хөөрч буй бэлтэй эр
Хөлсны үнэртэй буудлын өрөөнөөс
Хөөргөө алдсан ч гудиггүй эр
 
Хөлдүү мах зарж олсон
Хөх ногоон Чингис авугайг
Хөхөндөө парлонтой нүдэндээ линзтэй
Хөөрхөн охидод үрж тараана
 
Арьс үс арилжиж олсон
Аравт хорьтийн нүнжигтэй дэвсгэртийг
Булбар ялдам засварт орсон
Будмал охидод үрж тараана
 
Мөнгө нь дуусах алдад
Мөөмөө бариулах нь юу л бол
Мөлгөр тархитай шар залуу
Эхнэртээ юу гэж хэлнэ дээ
 
Байгаа төгрөгтөө тааруулан
Бааранд ороод баярхана
Балай хэдэн хүүхнүүдэд
Байдаг хэдээ шавхана
 
Буудалд орохын даваан дээр
Бултаж новшрох сэгсгэрүүдэд
Мал наймаалсан цаасаа сэгсэрүүлсэн
Мань эр уй гашууд автав
 
Б.МӨНХ-ОРГИЛ
2016.11.18-нд
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

Риз Уизерспуны номын клуб 2026 оны онцлох 11 номоо танилцуулжээ

04/11/2026
Утга зохиол Урлаг

Японы нэрт зохиолч Рю Мураками 74 насандаа таалал төгсжээ

26/10/2026
Утга зохиол Урлаг

Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа

24/10/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Жонни Депп Эбенезер Скружийн дүрээр Нью-Йоркийн гудамжинд гэнэтийн үзүүлбэр үзүүлжээ

05/11/2026

Кира Найтли 15 жилийн дараа Лондонгийн театрын тайзнаа эргэн ирлээ

05/11/2026

Николас Кейж Малибу дахь гэрийнх нь ойролцоо үүссэн газрын цөмрөлтийн улмаас зочид буудалд амьдарч байна

05/11/2026

Хейли Бибер хүүгээ төрүүлсний дараа PMDD-ийн хүнд хэлбэртэй тэмцэж байсан тухайгаа ярьжээ

05/11/2026

BTS хамтлагийн тоглолтуудыг 80 гаруй орны кино театруудаар шууд дамжуулна

05/11/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.