Зохиогч: Урлаг

Архангай

Тус аймаг долдугаар сарын 9-10-нд наадмаа хийх бөгөөд харин Чулуут, Жаргалант, Хайрхан, Батцэнгэл, Өлзийт зэрэг таван сумын 90 жилийн ойн баяр наадам долдугаар сарын 25-26-нд болох юм.

Read More

“Энэ л шагнал авах ёстой, тэр л гавьяатай хүн” гэж түмэн олон ярьдаг, хэзээ авах бол гэж хүлээдэг. Тийм хүмүүс шагналаа авдаг. Дуучдаас үлдсэн нь М.Бямбажав гэдэгт хэн ч эргэлзэхгүй. Авах ёстой шагналыг нь төр хэзээ өгөх бол… Хийсэн бүтээсэн нь түмний нүдэнд тусаж, сэтгэлд хоногшсон учир энэ хүлээлт бий болсон.

Read More

Лонх суллаж чадахгүй хэрнээ архинд дуртай, агсам гэдгийг ойлгодоггүй атлаа агсамнах хоббитой, аалзнаас айдаг байтлаа “ална” гэсэн уншлагатай, хоёр өгүүлбэр найруулаад биччихэж чадахгүй хэрнээ уран зохиолыг шүүх санаатай, ганц аргын тоо мэддэг байж улс төрөөр хэнээтэх өвчтэй, хөзрөө хувааж чаддаггүй байж муушгаар мөнгө олохыг мөрөөддөг, хугас өдрийн өл, ганц шөнийн нойр даадаггүй байж гяндан ярих сонирхолтой, гэрэлгүйгээр харанхуйд явж чадахгүй мөртлөө адуу хөөх тухай мултардаг тийм хогийн шаарнууд байдаг даа.

Read More

Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгаас Үндэсний их баяр наадам, ардын хувьсгалын 93 жилийн ойд зориулан тоглолт хийхээр болжээ.

“Дэлхийд гайхагдсан монгол урлаг” нэртэй уг тоглолт энэ сарын 5-наас 15-ны хооронд монголын бахархалт үндэсний урлагийн шилдэг үзүүлбэрүүдийг багтааж, шинэчилсэн зохиомжит хөтөлбөрөөр тоглох аж.

Read More

Монголчуудын хувьд төдийлэн танил биш ч өрсөлдөөн ихтэй Тайландын загварын ертөнцөд цахиур хагалж яваа энэ залууг Буянхишигийн Билгүүтэй гэдэг.Тэрбээр Олон улсын шилдэг эрэгтэй загвар өмсөгч шалгаруулах “Manhunt international 2012” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож, шилдэг 20-д шалгарсан.

Read More

“Universe Best Songs” наадмын Гран-при шагналтан нэвтрүүлгийн хөтлөгчтэй гадаадад аялж, дуртай дуучныхаа тоглолтыг үздэг уламжлалтай. Тиймээс уламжлал ёсоор “шилдгийн шилдэг” болсон дуучин А.Хишигдалай, “UBS” телевизийн телевизийн хөтлөгч П.Одгэрэлийн хамт Парисыг зорьжээ. Өдгөө тэд далайн эрэгт амарч, аялж байгаа юм байна. Ингээд дуучин А.Хишигдалайгийн аяллын зургуудаас хүргэе.

Read More

Монголын Залуучуудын Холбоо Монгол Улсын хөгжил дэвшил, залуу үеийг хүмүүжүүлэх үйл хэрэгт хүч чадал, оюун ухаан, эрдэм мэдлэг, авьяас билгээ зориулсан ахмадууд, хамт олон, сурлага хүмүүжлээрээ тэргүүлсэн хүүхэд, залуучуудыг түүхэн ой, тэмдэглэлт үйл явдал, баяр ёслол, улсын болон олон улсын чанартай арга хэмжээ, залуучуудын байгууллагын болон орон нутгийн байгууллагуудаас зохион байгуулж буй ажлуудыг тохиолдуулан нэр бүхий шагналуудаараа урамшуулан шагнадаг билээ.

Read More

Blue Moon арт галерейгаас санаачлан морин жилийн үндэсний их баяр наадмыг тохиолдуулан моринд хайртай, монгол түмэндээ зориулан Blue Moon арт галерейн гишүүн уран бүтээлчид болох Ч.Дорждэрэм, С.Базарваань нарын хамтарсан “ТӨВӨРГӨӨН” үзэсгэлэнг 2014.07.07-07.16-ны хооронд зохион байгуулж та бүхний оюуны мэлмийд өргөн барьж байна.

Read More

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь 2012 оны хагас жилээс эхлэн Тэнгис, Өргөө кино театруудад гарч буй кино жагсаалтын мэдээллийг олон нийтэд мэдээлж эхэлсэн бол 2014 оны 7 сараас эхлэн ашиг орлогоороо тэргүүлж буй номын жагсаалтыг Монголд анх удаа олон нийтэд мэдээлж байхаар боллоо. Өнөөгийн байдлаар нийслэлийн хэмжээнд номын борлуулалт болон ашиг орлогоороо тэргүүлж буй номын жагсаалтыг нэгдсэн байдлаар гаргаж, хэрэглэгч, уншигчдад зарладаггүй байсан бөгөөд зөвхөн цөөн тооны томоохон номын дэлгүүрүүд тус тусдаа хамгийн их борлогдсон номын жагсаалтыг гаргаж хэрэглэгчиддээ мэдээлж иржээ.

Read More