Өнөөдөр аргын тооллын 2016 оны арваннэг дүгээр сарын 16. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны "Муу нүүрт" хэмээгч Гал бич жилийн өвлийн тэргүүн шарагчин гахай сарын 17. Буд гараг. Гөрөөсөн толгой одтой, хоёр хар мэнгэтэй хар бар өдөр.
Барилдлага: Үл зохилдох
Шүтэн барилдлага: Сансар
Суудал: Мод
Өдрийн наран 8 цаг 05 минутад мандан, 17 цаг 18 минутад жаргана. Тухайн өдөр нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба хараал, жатхыг буцаах, амьлуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, гэр, байшингийн суурь тавихад сайн.
Золиг гаргах, бомбын үйл, бэрийн үйлд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд өнгө зүс доройтнохэмээжээ.
* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *
ХОНЬ (3/21-4/19)
Харилцаа холбоо тогтоох, уулзалт хийх, шинэ танилуудтай болоход таатай өдөр. Энэ ордныхны амьдралд нэгэн чухал хүн орж ирнэ. Тэр хүн шийдэмгүй бөгөөд хариуцлагатай байж таны амьдралд шинээр нэгэн цонх нээж өгнө. Магадгүй бага зэргийн үл ойлголцол аюултай мэт сэтгэгдэл төрөх, гутранг үзэл тань илүү давамгайлах болно. Санхүүгийн эх үүсвэр хай. Гэхдээ эргэлзээ төрүүлсэн асуудлаас хол байхыг зөвлөж байна. Хэн нэгэн далдуур таныг хорлох нь гэнэтийн таагүй байдалд хүргэж төлөвлөгөөгөө өөрчлөхөд хүргэнэ.
ҮХЭР (4/20-5/20)
Хэрэв та хос хоёрын нэг бол хайртыгаа баярлуулах ямар нэгэн өвөрмөц зүйл бэлдвэл хайрын холбоог чинь бэхжүүлэх болно. Өнөө оройны романтик уулзалт ганц бие хүмүүсийг догдлуулах болно. Ямар нэг онцгой, таны цаашдын үйл хөдөлгөө хийх чадварыг хязгаарлах болно. Ялангуяа та ирж байгаа улирлын загварын чиг хандлагаас хоцрохгүйг хүсч байгаа бол.
ХАМТАТГАХ (5/21-6/21)
Энэ өдрийн үйл явдал оны сүүл хүртэлх амжилтын явцыг тодорхойлно. Өнөөдөр та зайлшгүй хэрэгтэй санхүүгийн асуудлаа шийдэхэд одод танд туслах болно. Амьдралын эрч хүч бага байх тул та өөрийн ур чадвар, авьяас билгээ бүрэн хэмжээгээр гаргаж чадахгүй бололтой. Түүнчлэн нөхцөл байдлыг өөрийн зорилгод ашиглаж чадахгүй байх. Та маш их хүчин чармайлт гаргаж байж амжилтанд хүрэх болно. Өдрийн таагүй чиг хандлагыг сэтгэлдээ хэт ойр хүлээж авах хэрэггүй. Энэ нь таагүй байдал үүсгэх магадлал өндөр байна.
МЭЛХИЙ (6/22-7/22)
Өнөөдөр урд нь алдаж байсан алдаагаа давтаж болзошгүй байна. Ийм байдалд орохгүйн тулд сэтгэл санаагаа тайван байлгаж, элдэв муу юмны талаар бодохгүй байхыг анхааруулж байна. Хэтэрхий их энерги, эрч хүчээ зохицуулж чадалгүй найз нөхөдтэйгээ маргалдах буюу гэр бүлийн хэрүүл маргаан гарч болзошгүй. Та ярилцаж байгаа хүнийхээ яриаг гүйцэд сонс, тэвчээртэй бай. Сэтгэлийн догдлолоо дарж, хэвийн байдлаар харьцахыг хичээ.
АРСЛАН (7/23-8/22)
Таны ааш зан урьдчилан хэлэхийн аргагүй байна. Энэ нь сэтгэл санаа, материалаг байдлаас хамааран хэлэхийг хэлж байна. Түр зуурийн өөрчлөлт хүндрэлийг даван туулахад бэлэн бай. Хайр дурлалд таатай өдөр. Жижиг сажиг эвгүй зүйлс болон таагүй үйлсийг март. Хором бүрийг аз жаргалтайгаар мэдэр амьдралд ийм зүйлс тийм ч их байдаггүй шүү дээ. Ихэнх хүмүүс гэгээрсэн мэт санагдах болно мөн өөрийн үнэ цэнэтэй чанаруудаа үзүүлэх болно. Эрүүл мэндээ найдвартай сайн эмчид даатга.
ОХИН (8/23-9/22)
Сайн өдөр. Дасгал хийх болон дэглэм баримтлах нь эрүүл мэнддээ анхаарал тавьж байна гэсэн үг. Тиймээс дээрх асуудлыг шийд. Аливаад хянамгай байх нь энэ өдрийн гол түлхүүр мөн. Ажил дээрх хов жив сэтгэлээр унагана. Аливаа нууц явуулгаас хол бай. Учир нь энэ бүхэн хожим таагүй байдал үүсгэнэ. Гэртээ энэ үдшийг өнгөрөөх нь илүү тааламжтай.
ЖИНЛҮҮР (9/23-10/22)
Ажлын идэвх тогтворгүй. Таатай нөхцөл бүрдсэн ч ажилд хэрэггүй. Өөрийн төлөвлөгөө үзэл бодолд анхааралтай ханд. Таны итгэмтгий, бас өгөөмөр байдал, бодит байдлыг хийсвэрээр хүлээж авдаг зэрэг нь аливаа хүндрэлтэй асуудлыг үүсгэж магадгүй байна. Хулгайд юмаа алдах, дээрэмдүүлэх, оновчгүй зүйл худалдан авахтай холбоотой санхүүгийн алдагдалд орно.
ХИЛЭНЦ (10/23-11/21)
Ажил дээрх найрсаг харилцаа өнөөдөр таныг өөдрөг байлгахад нэмэр болно. Хамт ажиллагч нь танаас зөвлөгөө асуух бөгөөд тэдний асуудлыг сонсохын хажуугаар өөрийнхийгөө ч шийднэ. Хачин тохиолдол бүхэл өдөржингөө тохиолдох бөгөөд гайхалтай зүйлийн талаар төсөөлөхөд хүргэнэ. Хүүхдүүдээс болж санаа зовних бөгөөд хэрвээ та хойд эцэг эх нь бол нөхөрсөг байж, сахилга баттай байлга. Үүгээр дамжуулан харилцаагаа сайжруулах боломж гарна. Түүнээс гадна бүх зүйлийн талаар олон зүйл бодох нь энгийн асуудлыг төвөгтэй болгож будлиулна.
НУМ (11/22-12/21)
Мэдрэмтгий өдөр. Түншлэлийн асуудалтай холбоотой нөхцөл байдалд хянуур хандахыг хичээгээрэй. Урагшлахын тулд хажуудаа байгаа зүйлсээ өөрөөсөө түлхэх нь сэтгэлийн зовлон авчрах байх. Гэхдээ хүн бүгдэд хэрэгтэй зүйл бол энэ билээ. Харин та ажлын байран дээр аливаа шийдвэр гаргахаас өмнө хэнтэй зөвшилцөх вэ гэдгээ нэг мөр шийдэх нь зүйтэй. Бизнесийн тань хамтрагч танд мэдээж бүрэн дүүрэн шударга хандахгүй. Харин номонд бол итгэж болно. Харин та гэр ахуйдаа томоохон тавилга худалдаж авахаар төлөвлөсөн бол харамсахгүй сонголт хийхийг зөвлөе.
МАТАР (12/22-1/19)
Сонирхолтой өдөр. Та өөрийн дотоод дуу хоолойг сонсож, таны сэтгэл чухам юу хүсээд байгааг олж мэдэхийг хичээ. Зураг зурах, бичих, дуулах зэрэг энгийн үйлдлүүд таны бүтээлч чадварыг тань нэмэгдүүлэх болно. Бясалгал хийж мөргөл үйлдэх нь таны оюун санааг сэргээж тайтгаруулах болно. Ажил дээрх өөрчлөлт таны гэр бүлийн амьдралд нөлөөлөхгүй тул та сонголт хийхээс бүү ай. Эрхэсийн нөлөөгөөр та өөрийн хүссэн албан тушаалд хүрэх болно. Гэхдээ энэ нь мөнгө их олно гэсэн үг биш юм. Өөрийн зүрх сэтгэлээ сайтар сонс.
ХУМХ (1/20-2/18)
Илчлэх өдөр. Оюуны асуудалд анхаарлаа төвлөрүүлэн таны оюуны цар хүрээг тэлнэ. Хэрэв шийдэгдээгүй асуудлууд ба хариултгүй асуултууд таныг үргэлжлүүлэн залхаах юм бол өөрийн дуртай зурхайч дээр очиж зөвлөгөө авах хэрэгтэй. Өвчтэй буюу хэвтрийн хүн асрах нь хэдийгээр өдөр тутмын чөлөөт цагийг багасгах боловч хязгаарлагдмал эсвэл таагүй үүрэг мэт санагдахгүй байх болно. Харин хэд хоногоос таны ойр дотны хүмүүстэй холбоотой зөрчилдөөн, сэтгэлийн огцом хөдөлгөөн, сорилттой тулгарч болзошгүй.
ЗАГАС (2/19-3/20)
Хувь хүн талаасаа гадаад үзэмжин дээрээ илүү анхаарал хандуулна. Өдөр тутмын амьдралдаа хэрэгцээ шаардлагагүй болсон зүйлсээсээ салж шинэ зүйлд бэлтгэлээ хангаарай. Дэлгүүр хэсч сүүлийн үеийн загварын хандлагаа тодорхойлоод ав. Спортод хорхойтой учир багаар тэмцээн уралдаанд орохыг хүсэх бөгөөд зориултын өмсгөлийг худалдаж авах хэрэг гарна. Та албан тушаал ахих тал дээр өргөдөл гаргах нь л зүйтэй. Та өрсөлдөгчөө давамгайлах болно.