Гэр бүлийн хүчирхийллийн хар бараан сүүдрийг харуулсан “Ларьдма” кино нээлтээ хийсэн цагаас үзэгчдийг нэлээдгүй шуугиулж байсан цаг үе саяхан. Одоогоос гурван жилийн өмнө уг бүтээлийг найруулагч Ж.Сэнгэдорж найруулж, гол дүрүүдэд жүжигчин Д.Пүрэвсүрэн, Б.Навчаа нар ажиллаж “Navchaa film” студи бүтээж байсан. Тэгвэл тус киноны уран бүтээлчид киноны хоёрдугаар ангийг Амьдрал нэртэйгээр ирэх сард үзэгчдийн хүртээл болох гэнэ. Харин киноны дууг МУГЖ, Зууны манлай дуучин Б.Сарантуяа дуулжээ.
Зохиогч: Урлаг
Монголчуудын уламжлалт Цагаан сарыг билгийн тооллыг эртнээс хэрэглэж ирсэн буддын шашинтай орнууд тэмдэглэн өнгөрүүлдэг. Тэр тусмаа Азийн орнууд Цагаан сарыг өөр өөрийн ёс заншлаар өргөн дэлгэр тэмдэглэдэг уламжлалтай. Энэ жил Азийн орнуудын Цагаан сар ойролцоо болох юм. Дэлхийн бусад орон энэ баярыг хэрхэн тэмдэглэдгийг сонирхоцгооё.
Танайд хоноё нэвтрүүлэг жүжигчин Б.Амарсайханыд хоножээ. Түүний амьдрал, уран бүтээлийн талаар дэлгэрэнгүй ярилцсан тус нэвтрүүлгийг хүлээн авч үзнэ үү.
Дуучин Ану шинэ оны өмнөхөн “Алдарт эх” болж ихэр хүүхдүүдээ өлгийдөн авсан баярт мэдээг дуулгаад байсан билээ. Үргэлжид гоо сайхнаа хадгалан үзэсгэлэнтэй хэвээр байдаг тэрээр бага охиноо таван сартай байхад нь анх жирэмсэн болсноо мэдсэн ажээ. Гурван удаа ойрхон кесаров хагалгаагаар төрсөн түүнд эмч нь дахин төрөхөд эрсдэл ихтэй тухай дуулгасан хэдий ч тэрээр үүнийг үл ажран хүүхдүүдээ гаргахаар шийдсэн гэдэг.
Монголын урлагийн “Алтан бурхад”-ын нэгэн алдарт жүжигчин Цагааны Цэгмидийн бага хүү Сити дээд сургуулийн багш, найруулагч, жүжигчин Ц.Төмөрхуягт Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын гавьяат жүжигчин хэмээх эрхэм цолыг олгож энгэрт нь зүүж өглөө. Ерөнхийлөгч энэ цолыг зүүж өгөхдөө “Энэ цол бол Монголын ард түмний хүсэл сэтгэлийн цол юм шүү. Улам сайхан дүр олныг бүтээгээрэй” хэмээн Монгол төрийн тэргүүний үг сургамжаа хайрлажээ. Ц.Төмөрхуягийн хувьд урлагийн салбарт нийт 30 гаруй жил ажиллаж байгаа Монголын ард түмний хайртай жүжигчдийн нэгэн билээ.