Зохиогч: Урлаг

Монголын урлагийн “Алтан бурхад”-ын нэгэн алдарт жүжигчин Цагааны Цэгмидийн бага хүү Сити дээд сургуулийн багш, найруулагч, жүжигчин Ц.Төмөрхуягт Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын гавьяат жүжигчин хэмээх эрхэм цолыг олгож энгэрт нь зүүж өглөө. Ерөнхийлөгч энэ цолыг зүүж өгөхдөө “Энэ цол бол Монголын ард түмний хүсэл сэтгэлийн цол юм шүү. Улам сайхан дүр олныг бүтээгээрэй” хэмээн Монгол төрийн тэргүүний үг сургамжаа хайрлажээ. Ц.Төмөрхуягийн хувьд урлагийн салбарт нийт 30 гаруй жил ажиллаж байгаа Монголын ард түмний хайртай жүжигчдийн нэгэн билээ.

Read More

Монголын цэнгээнт бүжгийн “Хатан хаан” цол хүртэж байсан Батсүхийн Эрдэнэтуяа хатагтай Америкийн жүжигчин Стивен Сигалын гурав дахь эхнэр билээ. Стивен Сигал 2001 онд Монголд ирж Чингис хааны тухай кино хийнэ, хатны дүрийн жүжигчин сонгон шалгаруулна гэж байхдаа ирээдүйн эхнэрээ шалгаруулсан.Б.Эрдэнэтуяа таван жил хувийн туслахаар нь ажилласны эцэст түүний эхнэр болсон юм.Тэд энэ жил Монголд цагаан сараа тэмдэглэхээр иржээ.

Read More

Монгол түмний төрт ёсны их баяр цэнгэл болсон Цагаан сараар та хоймортоо залрах цэнхэр дэлгэцээрээ заавал үзэх таван шилдэг киногоо үзэж амжаагүйюм биш биздээ. Тэгвэл та үндэсний сувгуудаар гарсан тухайн кинонуудыг нөхөж үзээрэй.

Read More

Увс аймгийн “Ойрад” театрын нэр бүхий ажилтнууд тус театрын дарга Б.Лхагвасүрэн нь уран бүтээлчдийн ажлын өрөөнд чагнах төхөөрөмж, бэлтгэлийн болон хувцас солих өрөөнд дүрс бичлэгийн хяналтын камер тус тус байрлуулсан, замын цагдаа нарын хэрэглэдэг согтууруулах ундааны түвшин хэмжигч /драйгер/ багажаар ажилчдаа согтуу байгаа эсэхийг үлээлгэж шалгадаг зэрэг асуудалд уран бүтээлчдийн эрх ноцтой зөрчигдөж байна гээд ХЭҮК-ийн Увс аймаг дахь салбарт гомдол гаргасан юм.

Read More