Оросын богино өгүүллэг болон жүжгийн сонгодог зохиолч Антон Павлович Чеховын мэндэлсний 152 жилийн ойд зориулсан “Хунгийн сүүлчийн дуу” киноны дууг МУГЖ Т.Ариунаа дуулан олны хүртээл болгосон билээ. Энэхүү кино нь уран бүтээлч хүмүүс нөр их хөдөлмөр зүтгэлээр шинэ уран бүтээл хийдэг гэдгийг харуулахын зэрэгцээ тухайн уран бүтээлч эгэл жирийн бусад хүмүүсийн адил хувийн амьдрал нь адал явдлаар дүүрэн байдаг харуулахыг зорьсон юм.
Зохиогч: Урлаг
Поп дива С.Наран Монголд бүү хэл дэлхийд данстай хоолойтой дуучин гэгддэг. Энэ хэрээр Япон, АНУ-д ганцхан удаагийн ч бай томоохон арга хэмжээнүүдийн урилгад дүүрэн дараастай байдаг тэрбээр хөдөлмөрч, бүтээлч, шинэ уран бүтээлийн эрэл хайгуулч нэгэн. Гадны орнуудад амьдардаг, ажилладаг, сурдаг дуучин бүсгүйд тэр бүр хүн мэдээд байдаггүй нэгэн нууц бий нь тэрбээр маш эмзэг арьстай бөгөөд гоо сайхны бүтээгдэхүүнээ өндөр үнээр худалдаж авах биш харин өөрөө хийж хэрэглэдэг гэнэ.
Босоо ятга нь гурвалжиндуу хэлбэртэй бөгөөд ойролцоогоор 1 метр урттай нүүр тал нь хавтгай ар тал нь дугуйрсан хайрцаган цартай.Могойрхуу тахийсан гриф, хатуу модоор хийсэн тулуур багана, 46-48 чавхдас, долоон гишгүүрээс бүрдэнэ. Гишгүүрийг гишгэж бемоль, бекар, диез хагас тоннуудыг гаргана.
Ирэх сарын 24–ний өдөр Баянхонгор аймагт “Дээлтэй монгол-375” наадам болно. Монгол дээлийг хүүхэд, залууст сурталчлан таниулж, тэднийг өв соёлоороо бахархах, өвлүүлэх, аймгийн уран гартнуудыг алдаршуулж ардын урлалийн биет өвийг гадаад, дотоодод сурталчлах, Монгол хувцасны өвөрмөц онцлогийг харуулж, үнэлэмжийг нэмэгдүүлэхэд зорилготой уг наадам Дуурсахын хөндийд болох аж. Наадамд оролцогчдоос шилдгүүдийг зургаан төрөлд шалгаруулан 50000-375 000 төгрөгөөр шагнаж урамшуулах аж.
Монгол Улсын төрийн шагналт яруу найрагч Р.Чойномын нэрэмжит “Оюухай-2014” наадам Хэнтий аймгийн Дархан суманд 2014 оны зургадугаар сарын 14-ний өдөр болсон байна. Р.Чойномын нэрэмжит “Өд” сан, Хэнтий аймгийн Дархан сумын ИТХ, Засаг даргын тамгы газар хамтран зохион байгуулсан уг наадамд Улаанбаатар, Дархан хотууд болон Хэнтий, Сүхбаатар, Говьсүмбэр аймгаас нийт 30 гаруй яруу найрагч оролцсон байна.
“Миний хайр” киног “Single ladies” киног хийж байсан уран бүтээлчид хийсэн байна. Киноны гол дүрүүдэд жүжигчин Б. Баярмаа, Э. Мөнхтөр, Б. Билэгдэмбэрэл, П. Баярцэнгэл, Ш. Жавхлан, Ж. Мөнхзул нар тогложээ. Кино зохиолыг Ц. Золжаргал, А. Миеэгомбо нар бичсэн байна.
“Sweetymotion” хамтлагийн сайхан бүсгүйчүүдийг тэдний фэнүүд нь андахгүй сайн танина. Тус хамтлагийн дуучин Сарнай л гэр бүлтэй билээ. Улагийнхаа төлөө хүчин зүтгээд гэр бүл зохиох завгүй явсан Сүндэрээ хөл хүнд болж уран бүтээлээсээ түр хөндийрсөн юм.
Амрагийнхаа дурласан бүсгүйг бодож
Нойргүй хонолоо
Уруулаа огт буддаггүй
Урт хар үстэй
Манай рок попын нэрт хамтлаг, ард түмний хайртай уран бүтээлчид болох “Хурд” хамтлагийнхан маргааш буюу зургадугаар сарын 17-ны 19 цагаас “UB палас”-т ганцхан удаа тоглох юм байна. Гэхдээ “Хурд”-ынхан үзэгч фенүүддээ ердөө 15-хан мянган төгрөгөөр ая дуугаа өргөх аж. Учир нь “Хурд” хамтлагийн уран бүтээлчдийг төрүүлсэн аав нь Баянхонгор аймгийн Өлзийт сумын уугуул бөгөөд тэд нутгийнхаа ойн баярт зориулсан “Нутгийн уянга” хандивын тоглолтыг ийнхүү зохион байгуулах юм байна. Өлзийт сум өдгөө 90 насныхаа сүүдэртэй зэрэгцэж байгаа учраас нэрт хөгжмийн зохиолч С.Гончигсумлаа агснаас эхлээд олон алдартныг төрүүлсэн өөжин билээ.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас "Зам, тээврийн осол" хамгийн их гардаг замын судалгааг гаргажээ. Тодруулбал, 2013 он, энэ оны эхний дөрвөн сарын байдлаар улсын болон орон нутгийн чанартай зам, гүүрэнд 638 осол гарсан байна. Үүнээс 68 хүн амиа алдан 90 гаруй хүн гэмтжээ. Мэргэжлийн хяналтын байгууллагаас дээрх авто зам, гүүрүүдийн төлөв байдал, ашиглалт, засвар арчлалтай холбоотой улсын байцаагчийн 44 дүгнэлт, 12 албан шаардлага, 9 акт тогтоож, төрийн захиргааны холбогдох байгууллагуудад 11 албан бичиг хүргүүлжээ. Мөн жолооч, зорчигчдод анхааруулах, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авсан аж. Зам огцом эргэлттэй, үзэгдэх орчин хязгаарлагдмал, зорчих хэсэг эвдэрсэн, хальтиргаатай, ус зайлуулах байгууламж ажиллаагүй, далан сэтэрсэн зэрэг…
