Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Цэлмэг, Цэнгэг, Цэвэр гурвын аялал” комик номын нээлт боллоо
Нийгэм

“Цэлмэг, Цэнгэг, Цэвэр гурвын аялал” комик номын нээлт боллоо

Урлаг Урлаг16/05/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
54b3886f1d2ece8big6103428772014-05-16-10-20[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл
“Зориг” сан нь “Байгаль орчны манлайлагч” хөтөлбөрийг жил бүр зохион байгуулдаг юм. Эдүгээ дөрөв  дэх жилдээ зохион байгуулж буй 2014 оны “Байгаль орчны манлайлагч” хөтөлбөрт оролцогч “Ногоон ирээдүй – Хүүхдийн оролцоо” төслийн багийн залуучууд“Цэлмэг, Цэнгэг, Цэвэр гурвын аялал” нэртэй хүүхдийн комик номыг туурвин, бүтээлээ хүүхэд багачуудад хүргэж байна. 

Эх дэлхийгээ хайрлан хамгаалах сэтгэлгээ, байгаль орчинтой зөв харьцах дадал, зуршлын суурь нь хүүхэд  насанд бий болдог. Иймд бага насны хүүхдүүдэд байгаль орчныг танин мэдэх хүсэл сонирхлыг төрүүлэх, өдөр тутмын үйлдэл нь байгалийн нөөцийг зохистой ашиглах, хайрлан хамгаалахад чиглэгдсэн дадал, зуршилтай болгох, байгаль хамгаалалд багачууд юу хийж чадах вэ  гэсэн ухамсрыг төлөвшүүлэх зорилгоор энэхүү комикс номыг бүтээсэн болно. Комикс ном нь Байгаль хамгаалах сангийн  санхүүжилтээр бүтсэн бөгөөд хүүхэд багачуудын гар дээр үнэгүй хүрэх юм.

Номын агуулга нь үлгэрийн орны шидэт баатрууд дэлхийн хүүхдүүдийн уйлахыг сонсоод учрыг олж мэдэхээр үзэсгэлэнт бай­гальтай Монгол орныг зорин ирс­нээр аялал эхэлнэ. Тэдний аялалд цөлжилт, гол нуурын ус­ны бохирдол, хог хаягдал, ойн хомс­дол  зэрэг олон олон асуудлууд тул­га­рах хэдий ч үлгэрийн орны баат­рууд маань өөрсдийн ид ши­дийн хүчээр байгаль дэлхийг авар­на. Ингэж явсаар аялалын яв­цад үлгэрийн орны баатрууд хүүх­дүү­дийн уйлсан учрыг олж мэднэ.

Хүүх­дүүд үзэсгэлэнт эх орных нь бай­галь сүйдэж байгаад санаа нь зо­ви­нон, аврал ирж уйлсан нь ши­дэт хүүхдүүдийн чихэнд хүр­чээ. Эцэст нь гол дүрийн  баатрууд хүүхдүүдтэй уулзаж байгаль дэлхийгээ өөрийн чадах хэмжээгээр хамгаалж, аав ээж, найз нөхөддөө бидэнд Ногоон ирээдүй хэрэгтэй гэж уриалснаар номын үйл явдал төгсөнө.

Тус номыг уншсан хүүхэд бүр гол дүрийн нэг болох бөгөөд олж ав­сан шинэ мэдлэг, өөрийн санааг но­мын арын  хуудсанд байрлах  асуул­туудад хариулах, зохион бич­лэг, гар зураг хэлбэрээр илэр­хийлэн доорх хаяг руу илгээснээр урал­даанд оролцох боломжтой юм.
 

[email protected]
https://www.facebook.com/GreenfutureChildren
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

ФОТО:  Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

10/11/2026
Нийгэм Урлаг

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

10/11/2026
Нийгэм Урлаг

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ

09/11/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Бритни Спирс өөрийн үнэт эдлэлийн брэндийг гаргахаар бэлтгэж байна

14/11/2026

Шон Оно Леннон “Хажууд чинь дэмжиж түшиж тулах хүмүүс байхад юу ч чамайг зогсоож чадахгүй” гэв

14/11/2026

Стивен Кинг “Кэрри” киноны амжилтад хүрснийг анх хэрхэн мэдэрснээ дурсжээ

14/11/2026

ФОТО: “Дараагийн үзэгдэл” комеди-арт перформансаас

14/11/2026

Дуурлиг нарсны Хүннүгийн язгууртны булшнаас 413 олдвор илрүүлжээ

14/11/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.